Monday, October 26, 2009

Өдөр хоног нар сараа дагуулан биднээс алслан одож энэ өдрийн үйл явдлыг дурсамж болгон биднээс авч одно. Энэ өдрийн содон нэгэн зүйл хэзээ нэгэн өдөр дурсагдах тийм л зүйл болон үлдэнэ. Бид дурсамжийн төлөө амьдарч байгаа ч юм уу... Хүний амьдралд хэд хичнээн дурсамж хангалттайг мэдэхгүй ч, өнөөдөр маргааш, ажил төрөл, үр хүүхэд гээд амсхийх завгүй өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрдөг хэдий ч, бид үхтлээ ядраад гэртээ харьдаг ч, яг юуны төлөө амьдраад байгаа юм бол. Хүүхэд ахуй нас баяр баяслаар дүүрэн, идэр залуу нас итгэл зүтгэл хайраар дүүрэн өнгөрөх хэдий ч өтөл нас өмнө минь зогсож байх тийм л ирээдүйрүү яарсаар. Ингээд бодхоор яг юуны төлөө гэдэг нь сонин, үнэхээр л дурсамжийн төлөө амьдардаг бол тийм олон дурсамж хүнд хэрэгтэй бол өдөр бүхнийг гайхамшиг бүтээхийн төлөө өнгөрүүлэх хэрэгтэй ч юм уу. Зүгээр л гэртээ унтаад л , зурагт үзээд л өнгөрүүлсэн өдрийн дурсамжийг хаанаас эрэн санах вэ. Гээд бодхоор амсхийх завгүй энэ амьдралын хэмнэлийг ер ойлгохгүй юм. Хүмүүс юундаа яарч адгаж юуг бусдаас өрсах гэж ингэтэл зүтгэнэ вэ. Хорон муу санаа ч гэсэн дээ хэзээ нэгэн өдөр эргэн дурсахад алдаа айшигт гунигтай дурсамж болон үлдэнэ бус уу. Гэтэл хүмүүс яагаад атгаг санаа өвөрлөн бусдыг хохироохыг ородоно вэ. Энэ бүхний хариу: Хүмүүс өөр өөрийн амьдарлын замаа сонгож өөрийн хүрэх ирээдүйгээ тодорхойлон явдагт байгаа юм. Тэгэхээр хүний хүсэл тэмүүлэл хүрэх зорилгийг шүүмжилж болохгүй гэсэн бодол төрнө. Таны зорилго юу ч байж болно. Гэлээ ч хожмын өдөр дурсагдах дурсамж гэдэг энэ амьдралын явж ирсэн зам мөр байдаг болхоор гэрэлтэй замыг нь сонгох нь чухал юм шиг....Маргаашийн наран мандахад энэ бодлууд амьсгалах агаар, гишгэсэн газрын тоостой цуг замхран одож болох ч сүү татсан гэгээн зам бусдыг ямагт араасаа дагуулдагийг санаж гэрлийг л сонгоцгооё. Хувцасны хирнээс тлүүтэйгээр сэтгэлийн хир өмнө зогсож байгаа өтөл насыг зовоох тул нөгөөх л яруу найргийн гэгээн мөр лугаа амьддаа бие биенээ хайрлая. Эргэн дурсах он жилүүд өрөд хоногууд маргаашийн гэрэлт наранд итгэдэг шиг итгэлтийн гэгээн зам байг.

2 Comments:

  1. Тэнгэр мэт said...
    найз нь бас л энэ тухай бодож байна.ганц чи бид хоёр ч биш цаана чинь их олон хүн сонин сонголтууд хийгээд байна.Чи Рэгзэдтэй нэг яриадхаарай...Их сонин юм сонсоно шүү...
    Anonymous said...
    Эркатай ярьсан уулзсан цаадах чинь эргэж ирсэн хөө. Гэхдээ тэр тухай л ярьж чадсангүй

Post a Comment