Saturday, October 24, 2009

Ирээдүй

Амь амьдралын минь гэрэлт өдрүүд урссаар цаг хугацаа хэмээх эгнэгт хэнийг ч хүлээхгүй амьдралын эргүүлэгт бид аялсаар… гэвч аялал маань хязгаартай энэ амьдрал амьсгалах цаган хаана дуусна тэнд хязгааран буй. Нэг л мэдэхнээ өнгөрчихсөн биднээс холдон одчихсон байдаг өнгөрсөн үерүүгээ хэн ч хүсээд хүрч үл чадах шиг ирээдүйг хэн ч урьдаас тааж мэдэшгүй билээ… Үүгээрээ л энэ орчлон хийгээд энэ амьдрал агуу бөгөөд учир утгатай билээ.

Нэг л зүйлийг зорилгоо болгон түүнийхээ төлөө явах нь чинхүү тэмүүлэл бөгөөд хэзээ юу тохиолдоно ямар ч бэрхшээл өмнө чинь тулгарна түүнийг хайхралгүйгээр шантралгүйгээр ирээдүйг хүн бүтээж болно. Харин гагцхүү урьдчилж мэдэж л болохгүй билээ.

Зүрх сэтгэлийнхээ гүнийг сонс… Чи юу хүсч байна цаг хугацаа гэдэг мөнхийн хийгээд бидний хэнийг ч ялгахгүй тэр эргүүлэгт хязгаар хүртлээ хэрхэн аялах вэ?

Ирээдүйг зураагүй байгаа… Тэр яг л цав цагаахан цаас шиг… түүн дээр хэн ч сэтгэгдлээ, үзэл бодлоо бичээгүй цав цагаахан цаас шиг шинэхнээрээ буй…Харин будаг нь хатаж буй бичээд удаагүй байгаа өнгөрсөн хийгээд одоо цагаасаа та түүнрүү юу авч очих, юуг хэрхэн бичих нь зөвхөн таны чинхүү хүсэл хийгээд мөрөөдөл… түүнд хүрэх нь яг одооноос хийх алхам бүхнээс шалтгаалана.

Хүн унтаж байгаад сэрэхдээ анх унтсан тэрхүү газраа л сэрдэг шиг… одоог юу ч хүсэхгүйгээр, ямар ч зорилго тэмүүлэлгүйгээр, эсвэл хар муу санан өнгөрөөвөл та унтаж байгаад анх унтсан газраа л сэрэх мэт агшныг мэдрэнэ гэсэн үгээ… тэр цагаан цаасан дээр таны бичих зүйл утга учираа алдана.

Чин үнэнээсээ хүсэх ирээдүйгээ хүн зүрхээрээ мэдэрч сэтгэлээрээ хүсч ухаанаараа залж итгэлээрээ жигүүрлэж идвэхээрээ бүтээнэм билээ.Таны ирээдүй таны гарт агаад түүнийг өөр хэний ч гарт атгуулж үл болном билээ.
Нэг л мэдэхнээ яваад өнгөрчихсөн байдаг цаг хугацааны мөнхийн эргүүлэгт бид аялан буй болхоор хэн хэрхэн алхаж явсан зам мөр үлдсээр жим харгуй болдог шиг хэн хэрхэн амьдарч байсан хуудсууд зузаарсаар түүхийн тоост хуудас болдог шиг, таны, миний, бүх хүмүүсийн сайхан сэтгэл хийгээд сайхан зүйлийн тухай болол нь өөрөө гайхамшигт ирээдүйг бүтээнэм билээ.

Хэзээ нэгэн цагт говийн ноён хутагт Равжаа байгаагүй бол Монгол хүний хийморь сэрсэн үлэмжийн чанар эгшиглэхгүй байхсан… хэзээ нэгэн цагт их эзэн Чингэс хаан нөж атган төрөөгүйсэн бол их түүх минь ийм урт наслахгүйсэн… хэзээ нэгэн цагт бурхан Будда хүмүүсийн дунд гэрэлтэн ирээгүйсэн бол бидний ертөнц нүгэл хилэнцээр дүүрэхсэн… хэзээ нэгэн цагт хэн нэгэн таныг бүтээгээгүйсэн бол та бид хумхийн тоосон байхсан.

Гэвч бид бүтсэн… хөх тэнгэрийн хайр хишгээр… хөх монголын үр сад… хөөрхий ээжий л аавийнхаа хайртай хүүхдүүд нь болон энэ агуу ертөнцөд мэндлэн эгээ л цаг хугацаа хэмээх хэзээд зогсошгүй мөнхийн эргүүлэгт төгсгөлөө хүртэл аялахгүйсэн.
Энэ өгүүүлэх өөрөөр хэлбэл хэзээ нэгэн цагт хэн нэгэн байхгүйсэн бол….дуусаагүй билээ.Хэзээ нэгэн цагт та орчлонд ирээгүй бол таны хөөрхөн хүүхдүүд орчлонд мэндлэн алаг дэлхийн зүлэг ногоон дээгүүр гүйлдэхгүйсэн ... Хэзээ нэгэн цагт……

Цаг хугацаа эргэсээр… Та хүсч байна уу? Ирээдүй… түүний эзэн нь байхаа мэдээж хүсч л байгаа.
Гэвчиг тоостой цэцэгтэй энэ алаг замбуулин даанч хүсээд л бүтэх мөнхийн диваажин биш билээ.Диваажин түүнд хүрэхийн тулд ч гэсэн та сайхныг санаж сайныг бүтээж сайхан амьдарч явсан мөртэйгээр түүний хаалгийг онгойлох түлхүүрийн эзэн болно.

Зүрх сэтгэлээсээ гэгээ, оюун бодлоосоо ухаарал, харах нүднээсээ тэмүүлэл хүсэх хүслээсээ идэвхи зүтгэлийг хайцгаая.
Ирээдүй дэргэд чинь ирээд таныг хүлээж байна яг одоо та ядарч байгаа ч итгэл үнэмшлээ л алдаагүй байгаа бол хаалганы тань гадаа хүлээж байгаа ирээдүй түүнд үүдээ дэлгэ…

Тэр таны хүсэхийг хүлээж цав цагаахан цаас шиг өөрийнхөө тухай төсөөлж …ирээдүй түүн дээр таныг ямар үг бичихийг хүлээж байгаа… чимээгүй таныг, таны хувь тавьлантай хамт ажиглан харж байгаа. Та түүн дээр хүссэнээ бичихийн тулд бодох, харах, сонсож мэдэх, оюун бодлоо ажиллуулах тэгээд бэх нь шинэхнээрээ байгаа үзэг шиг эрч хүчээ шүүрч аваад бичээрэй.

Магадгүй энэ нь өдрийн тэмдэглэл шиг өглөө ажилдаа явахдаа тэмдэглэл хөтлөн гарч ирэх өрдөө төлөвлөн бүгдийг нь амжуулчихаад орой гэртээ ирэн түүн дээрээ анхаарал тавин суухаас эхлэнэ. Зорилго бол хүний ирээдүй билээ. Харин ирээдүй… түүнд хүрэх нь таны идвэхи хийгээд зүтгэлээс л хамаарна.

Ирээдүй хэмээх цав цагаахан цаасан дээр энэ амьдралын аялалаа гайхамшигаар бичицгээе. Гайхамшигт хайр дурлал, гайхалтай сайхан учралууд гайхалтай аз жаргалыг бичицгээе.

Цаг хугацаа гэдэг мөнхийн эргүүлэгт өөрөө та мөнхийн биш билээ.Бидний аялал хязгаартай, бидний ирээдүй бичигдээгүй, бидний сэтгэлийн цэвэр тунгалагаар, бидний алхаж ясан зам мөрөөр, ирэх хүмүүсийн цуваа аялах билээ.Энэ бол таны миний үр хүүхдүүд билээ.Тэдэндээ бид амь амьдрал шигээ, амьсгалаж буй агаараасаа илүү хайртай билээ. Хайртай танхил, хонгорхон тэднийхээ алхаж гишгэх зам бүхнийг нь хайраар сэтгэлээр чин үнэнээр гэрэлтүүлцгээе.

0 Comments:

Post a Comment