Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Баруун монголын Гүш хааны эзэмшил нутагт байсан Түвдийн хамгийн хойд талын муж болох Амдон нутгийн ядуу тариачны гэрт 1935 онд мэндэлсэн 14 –р Далай лам 6 хүүхэдтэй айлын нэгэн хүү болон мэндэлсэн юм мэндэлсэн. 14 –р далай лам Түвдийн засгийн газрын албан ёсны тэргүүн мөн бөгөөд Түвд хэл дээрх бурхан шашинтны оюун санааны удирдагч билээ. Учир битүүлэг байлаар таалал төгссөн 13 далай ламын нас барсны хойд жил нь яаравчлан тодруулсан буяцхан хүү Данзанжамц нь дөнгөж 5 настай байхаасаа эхлэн гэр бүлээсээ албан ёсоор салж Түвдийн далай лам нарын оршин суудаг Потала ордонд Түвдийн хаан болон шашны удирдагчаар суужээ. Тэр үеийн түвдийн шашин улс төрийн байдал туйлын ээдрээтэй үед тодорсон энэ далай ламын амьдрал нь ганцхан Түвдийн төдийгүй дэлхий нийтийн хувь заяатай салшгүйгээр холбогджээ. 1989 оны дэлхийн энх тайвны нобелийн шагналт далай лам нь монголчууд бидний өмнөх 400 жилийн түүхтэй салшгүй холбоотой бөгөөд цаашдийн далай лам нарын хувь тавилан ч гэсэн мөн Монголчууд бидний ирээдүйтэй салшгүй хобогдох юм. Учир нь Түвдийн Алтан хаанаас өргөмжлөгдсөн “Далай лам” цол нь Монголчуудын оюуны өмч юм гэж барууныхан хошигносон удаа ч байдаг юм. Дэлхийн нөлөөлөх зуун хүний тоонд ордог 14 –р далай лам монгол оронд 7 удаа морилон ирсэн бөгөөд тэр бүр Монгол хүний сэтгэл зүрхэнд энэрэл хайр уяслыг төрүүлсэн олон зуун жил дамжсан шашин соёлын амьд сэжим нь мөн билээ. Цөллөгт 1959 оноос эхлэн амьдарсан энэ он жилүүд нь далай ламын хувьд өдөр бүр хар дарсан зүүд мэт хэцүү байдалд өнгөрсөн боловч түвдийн бурхны шашныг дэлхий нийтийн болгож чадсан нь чухамхүү энэхүү далай ламтай холбоотой. 1959 онд Хятадын түрэмгийлэлийг эсэргүүцсэн ард түмний бослогийг цус урсгасан их хядлага болохоос сэргийлж тухайн үеийн түвдийн оюун санааны удирдагчдыг өөртөө нэгтгэн дагуулж Энэтхэг орон дүрвэсэн нь эцсийн бүлэгт Түвд хэл дээрх бурхан шашны их хөлгөний номлол сургаалыг бүрэн бүтнээр нь авч үлдэх нүр их тэмцэлийн эх нь байлаа.
Өдгөө 73 настай Далай ламын нас ахих тусам гадаадад түрвэн гарсан Түвдийн цагаач засгийн газрын хувь заяа бүрхэг болж цаашдаа яах билээ гэдэг асуудал нь түвд хэл дээрх бурхний шашныг хүндэтгэдэг хэн бүхний зүрх сэтгэлийг зовоож байгаа юм.
Энэ оны 3 сард дэгдсэн
Бээжингийн олимпыг эсэргүүцэх хөлөдгөөнийг далай лам тухай бүрд нь эсэргүүцэн сэрэмжлүүлж байсан ч түүний үнэнч гэж боддог шавь нар нь энэ удаад түүний анхааруулгийг эс тоосон. Энэ асуудал нь эцэстээ дэлхий нийтийн өмнө Далай ламын нэр хүндийг унагах шалтаг болон өргөжиж түвдтэй зохицох гэсэн хятадын засгийн газрын байр суурийг улам хатууруулжээ. Тухайн үед монголын буддистуудыг яагаад энэ тэмцэл нэгдэхгүй байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр уриалан дуудаж байсан ч түвдийн цагаач засгийн газрыг бус чухамхүү далай ламыг дэмждэг монголчууд монголын шашны удирдагчид далай багшийнхаа тааллыг даган албан ёсны байр суурь илэрхийлээгүй билээ.
Далай лам өөрийнхөө тэмцэлийг тодорхойлон хэлэхдээ миний олон жил өрнүүлсэн энэхүү тэмцэлийн гол утга учир нь түвд хэл дээрх бурханы шашин, ялангуяа түвд хэл дээрх их хөлгөнийн ном сургааалыг хадаглаж үлэхэд чиглэгдэж байсан билээ гэж тодорхолсон байдаг. Дэлхий дээрх олон сая бурханы шашинтан бус олон хүмүүс Далай ламтай уулзаж түний барааг холоос ч болов ганц удаа ч гэсэн харахыг эрмэлзэн зүтгэдэг нь түүний амьдрал тэр чигээрээ амьтан бүхнийг гэсэн энэрэн нигүүлэсэхүйн үзэл санааг баримтлал болгож амьдралынхаа мөч бүрийг энэхүү санааны илэрхийлэл болгосоны р дүн юм хэмээн түүний шав нар хэлдэг. Далай ламын сүүлий хорь гаран жилийн амьдралын нь үргэлж дэлхийн улс орнуудааар аялаж энэрэл хайрын сургаалуудаа айлдаж яваа бөгөөд явсан газар бүрдээ монгол хүмүүстэй уулзан таарахаа өөрийн завшаан гэж үзэг далай ламыгаа монголчууд бид дэлхийн бусад улс гүрнүүдээс илүү хайрлан хүндэтгэж явах ёстой юм.
Хятадын хяналтан дор өссөн түвдийн ард түмний бүхэл бүтэн 2 үе энэтхэгийг соёлын хүрээнд өссөн түвдийн цагаач ард түмний 2 үеийн хооронд ахуй соёл болоод шашнаа хүндэтгэж үзэх үзэл харцан адилгүй болж бурханы шашны нууцийн сургаалыг өдий болтол хадагласан түвдийн ард түмэн эгнэгт салан бутрах вий гэдэг нь далай ламын гол айдас юм. 15цр далай лам тодрох эсэх асуудал нь одоогийн далай ламыг амьд сэрүүн дээр нь хүчтэй яригдаж эхэлсэн бөгөөд цагаач түвдийн засгийн газрын доторхи элдэв бүлэглэлүүд энэ тухайд санал зөрөлдөөннтэй болж элдэв янзийн цуу цаст гималайн бэлд орших дарамсалаа хотын гудамжаар тэнүүчлэх болсоор уджээ.
15 –р зуунд 4 –р далай лам монгол хүн байсан бөгөөд 15 –р далай лам монгол хүн байж болох нь ч үгүйсгэх аргагүй юм. Өнгөрсөн жил буюу 2006 онд бээжингийн эрх баригчид түвдийн ард түмний соёлын салшгүй нэгэн өвөрмөц түүхэн уламжлал болох хувилгаан торуулах заншилийг дүрэм журам болгон өөрчилж зааван хятадын ком намын зөьшөөрлөөр хутагт хувилгаадыг тодруулах болсон нь 15 цр далай ламын хятадын газар нутаг дээр төрүүлэх бодлогийн үйл ажилгаа юм гэж дэлхийн буддистууд бурууүаадаг. Хутагт хувилгаан тодруулах энэхүү гайхамшигтай өвөрмөц ёс занштл нь дэлхий дээр цорын ганц бөгөөдэнэхүү ёс заншилийн түүхэн хүрээнээс монголчууд бид 1924 оноос хойш хасагдсан юм.
Labels: Нийтлэл