Энэ өдөр хүний амьдралын жирийн нэгэн өдөр. Хүн бүхэн л ажил төрөл гэр орон цагаас цагт зав чөлөөгүй урагшилсаар...Амсхийх зам амьдрал дунд хааяахан л тохионо. Өглөө бүхний нарыг гайхамшиг хэмээн угтаж өдөр туршийн амьдралаа диваажин гэж сэтгэж чадах хүн гэвч үгүй...Байгаа нь байхгүйгээсээ цөөн амьдал болохоор хүсэх тэмүүлэх шунах дурлах янз бүрийн хүсэл хүн гэдэг амьтны энд тэндээс л зулгаана. Тэгээд л бүтэлгүй энэ амьдар минь хэзээ нэг сайхан болж би жаргах бол гэж хувь тавилангаасаа асууна. Энэ асуултууд хаа сайгүй үргэлжлэх хүний хорвоод нэгэн өдөр өнгөрч байна. Хаа нэгтэй сайхан хүүхэнд сэтгэл алдарсан хархүү бүсгүй нь өөрийг нь тоохгүй байгаад шаналан хувь тавилан минь гэж үглэнэ. Өөр нэгэн газар хүүхдүүдээ хоолгүй орхисондоо шаналсан эмэгтэй өдрийн талх гэрийн хүнс авах цалингаа тооцно. Ай тэгээд зарим нэг нь авах идэхийн шуналдаа хөтлөгдөөд байгаа сайхан бүхнээ үгүйсгэн байхгүй юм шиг л улайран зүтгэнэ. Уг нь түүнд эд хөрөнгө,эрх чөлөө, өөр тэгээд худалдаж авч болох бүхэн байгаа ч бирдийн сэтгэл нь нэг л ханахгүй шанална. Ерөөсөө хүний хорвоо гэж л энэ хорвоог нэрлэдэгээс өөрөөр диваажин гэж хэн ч хэзээ ч нэрлээгүй шүү дээ. Хүн хүний хүсэх тэмүүлэх, шунах дурлах нь ондоо ч хорвоо дээр амьдарч байгаа цагт хүсэл гэдэг дуусашгүй билээ. Алдрай жаахан хүүгээ эр хүн болохыг харасан гэж ээж аав нь хүснэ. Ахиад хэдэн жил амьд яваад үр ачаа харахсан гэж эмээ өвөө болсон хойноо ч хүснэ. Хорвоо дээр холилдон байгаа энэ олон хүсэл тэмүүллийн аль нь гэгээн аль нь бараан болохыг дэнслэн суух ухаантан үгүй. Хүн хүнд хүсэл ондоо ч хүсч л байгаа болохоор нэг юм шиг. Хэн нэгний утгагүй мөрөөдлийг өөр нэгэн хүсч байдаг. Өдрийн хоолгүй нэг нь хоолныхоо тухай мөрөөдөн хүсч байхад, өмнөө өчнөөнөөр нь өрөөд идэж байгаа хүн ахиад жаахан олох, албан тушаал яаж ийгээд ахих тухай мөрөөдөн сууна.Энэ хоёр хүний хүсэл тэнгэр газар шиг ялгаантайн дээр тэд бие биенээ хэзээ ч ойлгохгүй. Хоногийн хоолтой нэг нь хоолгүйдээ хэрчим мах огтлон өгөх тэнхээгүй хүний хорвоод хүн хүссэнээ авч хайснаа олох гэж ирдэг билээ л, Оллоо ч авч явж чадалгүй буцдаг хойно доо.
Ай хүсэл чи...хорон санаат эм шиг, ховдог бирд шиг үеийн үед хүнийг хүн биш болгож, хүн бишийг араатан болгох юм даа. Гэлээ ч сайхан мөрөөдөл гэж юу юм бэ, Энэ нь хэн нэгэнд хор учруулалгүй хүссэнээ авахыг хэлнэ. Гэлээ ч хэнийг хохироолгүй хүссэнээ авах нь үгүй л болов уу.