Saturday, October 24, 2009

Хайрын захиа 02

Энэ өглөөг би миний амьдралын бусад өдрүүдийн л адил угтлаа.
Амьдрал маань тайван,сэтгэл зовних зүйлгүй,ерөөс бүх юм надад байгаа мэт….Тийм ээ энэ газар дэлхийн тухай би бодохдоо хүн анх мэндлэхэд нь л өлгийдөж авсан дулаан нөмөр,ижий аавын хайр шиг л үр өгөөжтэй гэж боддог.Энэ амьдралаас би олон зүйлийг өөрөө олсон. Ингэж олсон бүхэн минь үнэтэй бас амттай байдаг.
Газар дэлхий надад үр жимсээ өгсөн билээ.Өнөөдрийг хүртэл би сэтгэл зовнил гээчийн амтыг ингэтэл мэдрээгүй л явж..
Тэгтэл сүүлийн үед ямар нэгэн зүйл цээжний мухарт нуугдчихаад надаас аврал эрэх мэт тайвшралыг хүсэх мэт зүрх зүсэх боллоо.
Энэ хэцүү ч бас сайхан дэндүү сайхан мэдрэмж юм.
Би энэ мэдрэмжинд хайртай болоод удаж байна.
Тэр намайг өглөө эртлэн сэрээж өндөр өсгийн дээр алхуулж,цаг үргэлж санаашруулах боллоо.
Үргэлж надтай хамт байж зүрх сэтгэлд минь оршиж миний эргэн тойронд хаа сайгүй зөвхөн түүний нэр,түүний дүр төрх, түүний тухай бодлууд хөврөх боллоо.Зүрх минь хүчтэй лугшиж,
бодол санаа минь агаарт хөвөх мэт,би нисэж байгаа мэт…харин буух газар маань л намайг тосч байна уу?
энэ бодол бол өөр газар дэлхийн тухай ойлголт бололтой
Тэр анх миний мэндэлхэд тосон авсан газар дэлхий шиг надад үр жимсээ өгөх үү … би мэдэхгүй
Хайрт хан хүү минь миний зүрхэн сэтгэлд бодолд зүүдэнд ер хаа сайгүй даган нисэх жигүүрийн минь эзэн минь
Би би тэмцэж олох зүйлээ эхлээд хардаг дараа нь түүнд яаж хүрэх тухай боддог .Магадгүй энэ зан маань надад байдаг болхоор чи бид 2 –н ирээдүй надад миний нүдэнд харагдаж байна.Өнгө гэрлээрээ,байдал төрхөөрөө бүр бүхий л зүйлээрээ…
Гээд урдын адил тэмцэж хүрхэд минь хүч минь,тэгээд эмэгтэй хүн болхоороо зориг минь дутаж байна.
Хариулаач
хаа сайгүй хөвөн нисэх бодлуудыг минь цуглуулаач
Би чиний л гарт,бас чиний л цээжинд,чиний үнсэлтэнд,чиний харцанд хязгааргүй хөврөх бодлуудаа цуглуулж тэгээд тайвшран амарч нам унтмаар байна.

0 Comments:

Post a Comment