Saturday, October 24, 2009

Соёомбо

Соёмбо үсэг нь Монголчууд бидний тахилга сүл болоод 322 жил болж байгаа бөгөөд 2006 он бол Их Монгол улс байгуулагдсаны 800 жил буюу Соёмбо үсэг зохиогдсоны 320 жил, Жинлавцогзолмаа буюу Цагийг тохинуулагч залбирал зохиогдсоны 310 жилийн ой давхацсан жил байсан боловч манайхны хэн нь энэ гайхамшигт түүхийг санан дурсаж, тэмлэглэлгүй мартаж орхисон гашуун түүх бий.

Монгол түмний буян заяаг тэтгэсэн Соёмбо үсгийн түүхээс өгүүлбэл: Эзэн богд Чингис хааны атлан ураг Түшээт хан Гомбодоржийн хоёр хүүгийн нэг болох гэгээн оюунт хөвгүүн Занбазарын тухай өгүүлэх юм. Тэрээр 1635 онд Монгол газраа одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын нутагт мэндэлжээ. Нялх бага наснаас гэгээн хөвгүүн нэр авсан Занбазар үнэхээрийн гэгээн тунгалаг билэг оюунт нэгэн байсан бөгөөд муу цагийн мэсний хүрдэнд хавчуулагдсан Монгол түмнээ харь Манж, хатуу Ойрдын довтолгооноос цагийг тохинуулан аварч гаргасан их ачтан билээ. Алтан ургийн хүрээн дээдсийн гэрийн хүмүүжил ,номын боловсрол олж авсан Занбазар цагийн сааталд сарнисан Монгол түмнээ алтан Соёмбо үсгэндээ хурааж нуугаад ханаж цаддаггүй манжийн хааныг түшсэн гэдэг. Соёмо үсэг нь зөвхөн алтан урагийн хүрээнд л мэддэг нууцын бичиг байсан бөгөөд Соёмбын дүрс бүгд нь эртний Монгол аймгуудын сүлд тэмдэг бөгөөд бүх Монголчууд нэгдэн нягтарч хэрэм мэт хүрээлэн бат суу гэсэн утга бүхий ажээ. Муу цагийн үр цагтаа боловсорч, элдэв зовлон гал мэт бадарч байсан тэр цагт Занбазар харилцан зохилдон эвсэж, өс хонзонгоо мартаж, сайн чуулган бүгд дэлгэрэхийн ерөөл болгож 1686 онд Соёмбыг Монгол түмний сүлд шүтээн болгосон нь үе үеийн эх орончдын туг сүлд нь болж байлаа. Монгол даяар сүрхий тархах Соёмбо үсгийг Манж нар анхандаа баахан сэжиглэн хардаж байсан ч утга санааг нь тайлж чадалгүй орхисон гэдэг. Суларч доройтсон Монголын төрийг судар тарни болгон монгол айл бүрийн хойморт бурхан болгон залуулсан алтан ургийн хөвгүүн “Мандах төрийн ширээнд сууснаас мөхөх төрийн хаяа түшье” хэмээн Алтан соёмбот үсгээ алтангэрэл судартайгаа алсын аяны ачаа болгоод айсуй цагийн түүчээ болгон тэр нэгэн цагт Алтан ургийг Монгол улсын нийслэл байсан Их Дайду хот буюу өнөөгийн Бээжийн хотод очиж гэгээн биеэ хураасан гэдэг. Монголчууд хэзээ соёмбоо хаяна тэр цагт Монгол түмний эвийн гагнаас салж,эвдрэлийн үүд нээгдэн хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж, орондоо унтах завгүй олз идэш болон мөхөх тавьлантай ажээ. Алтан төрийн минь амь болсон алтан соёмбоо сүлдлэн залж, айсуй цагийн эзэн болох монгол түмний минь амны хишиг буян заяа булт хотлоороо бүрэн болж, цог учралын гэгээ аяндаа тодрох болтугай.

0 Comments:

Post a Comment