Saturday, October 24, 2009

Хайрын захиа 01

Амьдралын бүхий л өнгө аяндаа л гэрлээр сүлэгдэх мэт …
цав цагаахан цасан бударч байна.
Тийм ээ орчлон ертөнцөд энэ л цагаан өнгөнөөс өөр ямар ч өнгө байхгүй мэт гэхдээ яагаад ч юм энэ өнгө л байхад өөр өнгө хэрэггүй мэт…. Хүний амьдрал хийгээд хайр дурлал ч гэсэн дээ ялгаагүй будран хаялах цасан шиг бүгдийг сүлэх цагаахан өнгө шиг нэг л өдөр….. нэг л өдөр …… Яг ийм л өвлийн үдэш шиг яаруухан болоод яаруухан эгшиглэх хөгжмийн хэмнэл шиг
Сэтгэл нь зүрх нь хайраар эгшиглэх цагт орчлон ертөнцөд цав цагаан өнгөнөөс өөр өнгө хэрэггүй шиг эгшигт хөгжим шиг зүрхэнд нь энэнээс өөр хүн үгүй мэт болдог
Алгуурхан …алгуурхан бударсаар бүгдийг сүлэх цасан адил эгшиг яруу дурлал хайран ингэж ирнэм.
Яг одоо дурлалын тухай яагаад юм бэ хүслийнхээ тухай тэгээд бүтээгүй эсвэл бүтэх нь тодорхойгүй тийм л хайраар тарчлан зовогсодыг өршөөн өгнө үү гэж өнөөх л дурлалын бурхадаас гуймаар...
Цаг тэрээр алгуурхан цохилдог шиг цохилолт бүхэн нь дундаа яг дундаа бяцхан зогсолт бяцхан хүлээлт агуулдаг шиг амьдарч байгаа эрин цагтаа хүн хайртай байдаг шиг,аялаж байгаа дуундаа өөрөө уярдаг шиг,аз жаргалыг агшнаас ч мэдрэх дурласан зүрхэнд гэрэл оршиж тэгээд зүрхнээсээ цацрах түмэн гэрлээр өдөр бүхнийг нартай угтаж өөрөө тэгээд жигүүртэй амьдарнам
Энэ цасан хичнээн удаан бударсан ч дуусашгүй мэт
Гудамж талбай зам харгуй өвлийн өнгөө нэгэнт олоод амар амгалангуйд нойрсох мэт.
Цаг хугацаа зогссон мэт…дурлал хайран ирж дурласан уруулаас хайр амсах мэт тайвшрал тийм нам гүм тэгээд өвлийг өчнөөн олон өнгөтэй ч энэ л орчлонгоос цагаахан өнгийг бас дурлал хайрыг
өчнөөн олон учрал тохиолтой ч өөрт тань ирсэн тэр л мэдрэмжийг
өөр юуг ч агуулахгүйгээр өр зүрхэндээ цаг хугацаатай хамт зогсоомоор
Яагаад ч юм цастай өвлийн энэ л үдэш хайртдаа яарч яваа хүн хамгийн завгүй хамгийн жаргалтай хамгийн баян хамгийн азтай мэт
Нэгэн залуу цэцэг тэврэн алхана тэр нь час улаахан өө өвлөөр энэ улаахан зүрхэн цэцэг өөрийнхөө эзэнд хүрэх гэж явна.
Хэдхэн мөч өнгөрнө цаг хугацаа агшин хормын дараа тэр хэний бүлээн гарт атгуулж хэний догдлом харцыг өөртөө татах бол
Энэ цэцэгийг авах хүн сайхан бүсгүй байгаасай тэгээд дурлал хайран түүнд дуусашгүй баяраа хайрлаасай…..Өвлийн талд зүрхэн цэцэг ув улаахан сарнайг өөрт чинь дурласан залуу авч яваа ….
Хаа нэгтэй цангинах инээд хошин яриа өнөөх л өвлийн нам гүмийг эвдэнэ.Хайртай хүмүүс биесээ олчихоод халуун оронд амьдарч байгаа юм шиг алхана.Дурлал хайран ирсэн хүмүүст
Дуу болгон хөгтэй өдөр болгон нартай инээд бүхэн амттай үдэш бүхэн жаргалтай…..
Гадаа өвөл үргэлжилж өвлийн тэнгэр дор дурлал хайран ирж биесээ олсоор.

0 Comments:

Post a Comment