Tuesday, March 4, 2014

Сайн хаан Бат роман. Энэ зохиолд 19 настай залуу хөвүүн Бат их эзэн Чингис хаан өвгийнхөө  захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгосон цагаас хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан  тухай болон, Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд байлгах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.

            Энэ зохиолд хүн хүнээрээ байхын үнэний тухай болон ирээд буцах энэхэн хорвоод амьдарч байсан гэрэлт мөрүүдээрээ арилшгүй зам татуулан одсон эрхэм хүмүүн, идэр жанжин, эрэлхэг баатар, сайн хаан Батын тухай өгүүлнэ.

;;