Sunday, March 25, 2012


Сорхугтани хатны түүхэн амьдралаас сэдэвлэн Сорхугтани романыг чадан ядан бичиглэж дууслаа. Бидний алхан буй газрын хөрсөн дээр биднээс өмнө ямархан түүх өрнөж, бидний өвөг дээдэс хэрхэн бахдам гавьяа байгуулж явсныг өнөөгийн хүмүүс бид үргэлжлүүлж эс чадлаа ч, мартах учиргүйн тул энэхүү романыг бичиглэж, их түүхийнхээ өлмийд өргөн барив. Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбоотой эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүд болох, Их Эзэн Чингис хааны үеэс хойш Мөнх хаан хүртэлх хагас зуун жилийн үйл явдлыг дэлгэн харуулаа. Монголын нууц товчооноос хойших түүхийн балархай эх сурвалжууд хэрхэн эвлэж, уран зохиолын хэлнээ буусныг уншигч авхай та сонирхоорой.

11 Comments:

  1. Anonymous said...
    Баяр хүргэн амжилт хүсье. 1000
    Сарантуяа said...
    Баярлалаа. Ном гарахаар уншаад сэтгэгдлээ бичээрэй
    Anonymous said...
    Эзэнт гүрний үеийн хамгийн чадварлаг бүсгүй, ухаант хатан Сорхугтаны тухай судар бичигт үлдсэн түүхэн баримтанд тулгуурлан сайхан роман бичжээ. Маш их баярлалаа. Миний төсөөллийн Сорхугтани бэхи яг мөн байлаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.
    zz said...
    dongj say nomoo duusgalaa. ih goyo nom..uneheer shimten shimten unshlaa..3honogt unshij duusgasn bn :)

    bi tuuh sain meddegguimaa..unshih hetsuu sanagdaad unshij ch bgaagui..harin tanii bichsn nomnoos Chinggis n uyeiin haaduudiig sian medj avlaa..Sorxugtani xatniig Xubilai , Munkh khaan 2n eej ch gj medeegui bsim bn..

    tand ih bayarlalaa.. olon olon saikhn zoxiol gargaarai.
    Anonymous said...
    Tand yunii omno iim saihan nom bichsend tomoos tom bayar hurgie!

    Bi er n uran zohioliin nom unshih sonirhol ih bagatai tuuhiin taliin bol bur unshdaggui hun lde. Getel Sorkhugtani behi hatnii nom unshaad uneheer uran zohiol, tuuhiin gaihamshgiig mederch bishirlee. Tsaashid er n iimerhuu saihan nomnuud unshina gdgtee ergelzehgui bainaa.

    Ta uneheer gaihaltai saihan buteel tuurvijee.Dahin bayar hurgie! Daraagin nomiig tani tesen yadan huleej baina.
    Anonymous said...
    таны Э-майл хаяг юу вэ би тань руу заиа бичих гэсэн юм
    Unknown said...
    Tand talarhaya uneheer gaihamshigtai saihan tuuhen roman baina. bi neg ih olon nom unshaaguiee ...
    gehdee tanii SORHUGTANI romaniig nulims dusluulan unshij tuunees MUNKH tengertee odson Ejiinhee huuhduudee gesen saihan setgeliigni dahin olj uhaarsandaa uneheer ih bayarlaj talarhalaa... tand ajiliin ih amjilt husie
    Unknown said...
    Сайн байна уу ?
    Сорхугтани романаа уншиж дуусгалаа. Энэхүү ухаалаг, сайхан хатны түүхийг элдэв чамирхалгүйгээр уншигч бидэнд ойлгомжтойгоор түгээсэн танд талархъя. Баярлаад баярлаад ханашгүй нь...
    Таны ажил, амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье ...
    Дахин шинэ уран бүтээлээр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.
    Танд маш их баярлалаа. Амжилт Амжилт
    Unknown said...
    Энэ бол хамгийн гоё шилдэг ном гэж хэлж болхоор ном байна лээ.
    Anonymous said...
    Ойр уншаагүй сайхан бичиглэлтэй, дахин- уншиж ширээний ном болгомоор сайхан бүтээл болжээ. Уран сайхны төдийгүй асар их ухаарал, мэдлэг олж авч болохуйц ном болжээ. Таньд уран бүтээлийн илүү их амжилт хүсье.
    Одоо Сайн хаан Бат романыг авч уншнаа. Бас л сайхан бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
    Саран said...
    Сорхугтани хатны бахархам түүхийг уншлаа. Энэ хатны ухааныг нь үнэн шүтлээ. Хүн болгон энэ номыг уншиж чадах чинээгээрээ үлгэр дуурайл аваасай. Сургаалтай сайхан түүхийг өнөөгийн бидэнд хүргэсэн зохиолч эмэгтэйд талархаж улам их амжилтыг хүсэн ерөөе!

Post a Comment