Wednesday, April 19, 2017











































САМАР ХАТАН РОМАН


15-р зууны эхэн үе. Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхлэнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах аргагүй санал тавьснаар үйл явдал цааш үргэлжилнэ. Болзол тохиролцоо амлалт дээр тулгуурлах тэдний харилцаа хэрхэн үргэлжилж, баруун зүүн түмний тэмцэл, цус асгаруулсан самуун он жилүүд хэрхэн өрнөж, тасрах шахсан алтан ураг, таран бутрах дөхсөн Монгол түмний төлөө эгэл нэгэн бүсгүй хэрхэн тэмцэж явсныг энэ номонд өгүүлнэ. Үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө эхлээд хань ижилтэйгээ, дараа нь төрүүлсэн хүүтэйгээ, удаад нь ач хүүтэйгээ зөрчилдөн тэмцсэн Самар хатны амьдралын ээдрээт он жилүүдээр Монголын түүхэнд “Бага хаадын үе” гэгддэг 15 зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулсан болно.

Tuesday, March 4, 2014

Сайн хаан Бат роман. Энэ зохиолд 19 настай залуу хөвүүн Бат их эзэн Чингис хаан өвгийнхөө  захиас зарлигийг хүлээн авч амьдралынхаа зорилго болгосон цагаас хойш хэрхэн наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулсан  тухай болон, Ижил мөрний хөвөөгөөр бууриа засаж Алтан ордын улсаа байгуулан, өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирч, 250 гаруй жилийн туршид Монголчуудын харьяанд байлгах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ.

            Энэ зохиолд хүн хүнээрээ байхын үнэний тухай болон ирээд буцах энэхэн хорвоод амьдарч байсан гэрэлт мөрүүдээрээ арилшгүй зам татуулан одсон эрхэм хүмүүн, идэр жанжин, эрэлхэг баатар, сайн хаан Батын тухай өгүүлнэ.

Saturday, January 26, 2013

Алтан өд 2012 наадам












































































;;