Tuesday, September 29, 2009

Итгэл хамбад мөргөсөн хүн цаг бусын үхлээр үхдэггүй гэсэн яриа ч сонсогдож байсан юм. Дэлхийн 1-р дайны үед 300 орос цэрэг очиж мөргөөд дайн дуусахад бүгд эсэн мэнд эргэж ирж байсан гэдэг. Хамбын сүмийн 2 давхараас хамбын биеийг жилд долоон удаа доош буулган сүсэгтэг олны сүсэг бишрэлийг хангаж мөргүүлдэг бөгөөд энэ нь дүйчин өрүүдэд тохиодог юм байна. Монголоос хүн очиход их баярлдаг ч гэж сонсогдож байсан.

.Буран багшийн сургаальд бурханы шашин умраас умарлуу дэлгэрэх болноо гэж сургасан байдаг юм билээ. Магадгүй Энэтхэгээс эхэлсэн бүддийн шашин Түвд улмаар Монгол гээд дэлгэрч шашны төвүүд нь цэцэглэж байсан түүх ирээдүй цагт буриадад төвлөрөх ч байж магадгүй. Тэгээд ч өнөөгийн дэлхий дахины түүхэнд ийн гэгээрлийн хутагийг олж өөрийн биеэ эд эсээ амьд сэрүүнээр хадаглан үлдсэн нирваан зөвөх буддын шашинд л анх удаа төрсөн бөлгөө.

Итгэл хамбийн эрдэнэ мөнх бие буюу эрдэнэт мөнхийн лагшин биеийг анх олонд ил гаргаж ирсэнээс хойш таван жил болж байгаа анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирснийг Орос улсын шүүх анагаах эмнэлэгийн судалгааны хүрээлэнд Итгэл Хамбийн биеээс дөрвөн ширхэг үс, баруун хөлийн эрхий хуруунаас 4 гр хумс, хөлийн өсгийнөөс нь багахан хэмжээний арьсыг явуулан судлуулжээ. Шүүх анагаахийн магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарилаас авсан зүйл биш амьд хүнд байдаг эд эсийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирүүлсэн байна. Тэгэхээр Итгэлт хамбийг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гээд нотолчихож байгаа, тэгсэн хир нь газар дор 75 жил болж байгаа, амьд сэрүүн ахуйдаа 75 наслаад газар дор мөн 75 жилийг өнгөрүүлсэн 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхээр 75 жилийн өмнө оршуулсан байдаг. Энд хэн ямар хариу өгөх вэ. Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил байдаг гэвэл бүх биеийг нь занданшуулан хатсан Ленин болоод Ким Ир Сений шарил шиг тусгай орчинд лаваар дүүргэсэн вакум орчинд байж болох болохоос яг ийм ердийн агаарын нөхцөлд байдаг, ердийн хөрсөн дор оршуулаад гаргаж ирсэн шарил гэж байдаггүй юм байна. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягенцов гэдэгхүн "Шарилийн дөрөв дахь төлөв гэж хэлэмээр байна" гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн байна.

Оросын Буддийн шашны 12 дугаар Бандит хамба лам Дашдоржи Итгэлов гэж Буриадаар нэрлэх Итгэлийн Дашдорж Хамба Лам Оросийн Цагаан хааны 2 одон, Монголын Эрдэнийн очин одонтой хүн байсан бөгөөд их таван ухаанд мэргэшсэн нэгэн байлаа. Оросын тухайн үеийн нийслэл Петерград болон Москва хотуудад нэг бус удаа очиж шинэ хуучин засагт хүндлэгдсэн хүн байлаа. 1927 онд насан эцэслэснийхээ дараа шавь нартаа гэрээслэн үлдээхдээ "Намайг тодохрой хугацааны дараа гаргаж үзээрээ... хэрэв миний бие хэвээр ахул нирваан дүрийг олсон хэмээн итгээрэй" гэж захиж үлдээсэн байна. Шавь нар нь хэлсэн ёсоор 50 аад онд мөн 70 хэдэн онд гаргаж үзээд түүний бие хэвээр оршин байгааг мэдэж 2002 онд гаргаж хамбийн сүмдээ дахин олон түмэнд ил гаргажээ.

Thursday, September 24, 2009


Төв азийн нутагт оршин байгаа Монголчуудын дотроос халх Монголчууд найман үе дараалан Богд Жавзандамбыг Монголын шашин болон төрийн тэргүүнийхээ сэнтийд залж байсанаараа бусад Монгол овогтнуудынхаа дунд тэргүүлэх байр суурьтай явж ирсэн байна. Ийм ч учраас 1911 онд бүх Монголчууд эзэн Чингис хаанаас хойш анх удаа нэгдэн нягтарч Богд хаант Монгол улсыг байгуулсан нь өнөөгийн Монгол улсыг байгуулах түүхэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн гэдэг. Чингис хаанаас хойш Бүх Монголчуудыг нэгтгэх хүч ганцхан Богд Жавжандамбад байна гэдгийг Орос Хятад төдийгүй тухайн үеийн бүх дэлхий анзааран харж байсан юм. 1924 оны 5 сарын 20 нд наймдугаар Богд таалал төгссөн нь бүх Монголчуудын эв нягтралын хүчийг мэдэрч айж балмагдсан дотоод гадаадын улс төрийн хүчнүүдэд амьсгаа авах боломжыг нээж, дахин энэхүү аймшгийг Монголын нутагт буй болгох бүхий л нөхцөл боломжийг хааж боох 70 жилийн хатуу бодлого авч явуулснаар өдгөө энэ үетэй золгожээ. Энэ хугацаанд 9 –р дүрийн Богд

Жавзандамба хутагт тодрон алс холын Түвдийн Буйзан мужид 1932 онд язгууртан айлын хүү болон мэндэлжээ. Тэр үед Түвдийн дотоод байдал туйлын ээдрээтэй байсан тул саяхан мэндэлсэн хүүг сайтан асран халамжилж нууц байдалд өсгөн сайн цагийг хүлээсэн байна. Гэтэл тэр сайн цаг ирээгүй бөгөөд энэ цаг мөчийг бүтэн 59 жил хүлээсэн гэдэг. Хүсэн хүлээсэн сайн цаг 1991 онд ирж Энэтхэгийн Дармасала хотоос 9-р Богдоос 3 насаар дүү 14 –р далай лам түүнийг 9-р дүрийн Богд Жавзандамба хутагт мөн болохыг би нотлон баталж байна гэж дэлхий даяар зарлахад бидний Монголчууд ч бас сонсон баясан баярласан билээ.

Түвдийн хөдөө нутагт эрүүл чийрэг өсөж бойжсон 9-р Богд бага наснаасаа бурхны номонд шамдан суралцаж, сурлага ухаанаараа бусдаас ялгаран ихэс дээдсийн анхааралд өртөж тэднээс хайр халамж хүртэх болсон байна. Бидний сайн мэдэх Жод лүйжингийн номонд 19 наснаасаа эхлэн сэтгэл татагдан суралцаж, тэр үеийн гарамгай хоёр багшаас авшиг хүртэн, нямыг бүтээн, өдөр бүр өдөр бүр дадуулсаар өдгөө дэлхий дахинд Түвдийн буддизмын Чод мастер хэмээх нэр хүндийг олсон байна. Энэ үеээс Монголын энэлсэн шаналсан шавь нарын хүсэл биелэж 1999 онд 9-р дүрийн Богд Жавзандамба хутагт тэрээр Монгол газраа морилон эртний лүндэнгийн дагуу эрдэнэ зуу хийдэд цагийн хүрдны номлолыг айлдан соёрхожээ. Энэ үеээс Монголын сүм хийдийн тэргүүнүүд түүнийг Монголын бурхан шашны тэргүүнд өргөмжилсөн байна. Гэрч Богдын сайн санааны айлчлал гэнэт тасалдан 67 настай Богдыг Монголоос яаравчлан гаргасан юм. Энэ цаг үеээс хойш Богдод Монголд ирэх виз олдохгүй өнөөдрийг хүрчээ. Эдүгээ 76 настай 9-р богд цаст Гималайн дундах Дармасала хотноо энх тунх оршин, тал нутгаас ирэх Монгол шавь нараа сэтгэлээс гарамгүй сайхан инээмсэглэлээрээ угтан мэндчилсээр сууж байна. Хэзээ нэгэн цагт Монголчууд бид хэн нэгнээс шүтэх эс шүтэх эсэхээ асууж лавлах шаардлагагүй тийм сайн цаг ирэх бизээ хэмээн Бурхан шашны үнэнч шавь нар нь итгэсээр суудаг ажээ.

Шамбалын орон




Шамбалын орон энэ үг азийн ард түмнүүдийн хувьд хамгийн ариун нандин үг нь юм. Санскритаар бол Капада гэж нэрлэдэг. Энэ нь ирээдүйн бэлгэ тэмдэг. Хүн төрлөхтнийг харанхуйгаас аврах ганц найдвар гэж азийн домгуудад өгүүлдэг билээ. Дэлхийд эд мөнгө дангаар шүтэгдэн арга ухаанаа хөрөнгө хураах хуримтлуулахад зориулсан нь оюун ухааны сэтгэл хоосорч улмаар газар дэлхийд ган гачаал тахал зовлон үзэх үед энэ оронд сайн сайхан шударга ёсны өмөг түшиг болон үлдэж эндээс л хүн төрлөхтнийг аврах Будда Майдар залран ирнэ гэнэ. Дэлхийн шашнуудад өөр өөр нэрийн дор майдар залрах тухай зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь лалынхны хувьд Мулдадара, энэхтхэгчүүдийн хувьд Ражи Аватхара, харин загалмайтнуудын хувьд Исус Христосын тухай өгүүлдэг билээ. Энэтхэгчүүдийн хувьд ариун газар Ривархиг Гималайн уулын хойд хэсэгт өөрөөр хэлбэл Түвдийн нутагт бий гэж заасан байдаг. Түүнчлэн баруун Түвдэд байдаг Кайлас уулын хойхно байдаг ч гэж тодотгох нь байдаг. Шамбалын тухай ойлголт нь зөвхөн төв азийн ард түмий сэтгэл зүрхэнд нь оршиж үлгэр домог аман зохиолд нь тусгагдаж байсангүй. Шинийг нээж олох, эрэн хайх сэтгэлтэй өрнө дахиныхан, аялагч жуулчдын анхаарлыг татаж ирсэн билээ. Шамбалын орны тухай албан ёсны мэдээ баримтыг албан ёсоор Португалын лам нар дэлхий дахинаа дуулгажээ. Тэд 1627-1650 онд Түвдийн Шанхсвуй хийдэд сууж байхдаа үлгэрийн юм шиг гайхамшигт газар бодитой оршидог гэж магадлан тэмдэглэн үлдээсэн байна. Тийнхүү 17 –р зууны үед Амер хотноо католик шашны томоохон төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн газрын зураг дээр Шанг Шамбала хэмээх орныг тэмдэглэсэн байна. Францын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дэвид Ниль олон жил түвдийн хийдэд амьдарч эрдэмт лам нарын сэтгэл оюунаа дасгалжуулан хөгжүүлэх замаар эзэмшсэн ид шидийг бодитойгоор нүдээрээ харснаа цуглуулан “Түвдийн хутагт хувилгаад” хэмээн ном бичсэн байна. Энд дурьдсанаар түүнийг зүүн Түвдэд амьдарч байхад нутыыгийн нэг хүн байсхийгээд цаст уулруу очоод гэнэт хүрээд ирдэг тухай өгүүлсэн байна. Тэрээр сониуч хүмүүсийн асуултанд “ Тэнд бурхад суудаг юм гэж хариулдаг байжээ. Дэвид Ниль тэр хүнд хятадын хиймэл цэцэг бурхаддаа өгөөрэй гэж дамжуулжээ. Өнөө хүн амьд хүн оргонох нь байтугай хөл тавьх аргагүй цаст уулаас буцаж ирэхдээ зөвхөн өмнөд Түвдэд долоон сарын халуун зунаар ургадаг сайхан цэцгийг бурхадаасаа авч ирэн түүнд бэлэг барьсан гэнэ. Энэ үед 20 хэмээс доош хүйтэн гол горхи тас хөлдсөн цаг байлаа. Эндээс туйлын уур амьсгалтай цаст уулын дунд мэргэдийн амьдран суудаг зөөлөн уур амьсгалтай Баянбүрд байж болох гэсэн дүгнэлт хийж болох юм. Бүх аялагчдын тэмдэглэлд энэхүү нууцлаг орны хил хязгаарыг байгаль өөрийн аргаар найдвратай хамгаалж байдаг тухай дурьдсан байдаг. Хад асганы завсраар гарах байгалын хий хамгаалах тунгалаг дэлгэцийн үйлчилгээ үзүүлэн хүн мал даараагүй атлаа жихүүдэс хүрэх зэрэг үзэгдэлүүд олон тохиолддог байна. Тиймээс л жирийн хүн нэвтрэх аргагүй ажээ. Гуравдугаар Ванчинбогдын бүтээсэн “Шамбалд хүрэх зам” бүтээлд яаж тийш очих тухай бичсэн байдаг ч бэлгэ тэмдэгийн хэлд суралцаагүй хүн ойлгох аргагүй зүйл юм хэмээн өгүүлсэн байдаг. Үйлийн үрийнхээ өр төлөөсөөр салж чадаагүй эгэл хүн, урилгагүй зочин, ашиг хонжоо хайгч сониуч хүн хэн ч тийш нэвтрэх эрхгүй бөгөөд сансрын хүрднээс чөлөөлөгдөж буй өөрөө өөрийнхөө эзэн болсон шилмэл хүмүүсийг л дуудлагаар урин залдаг байна. Шамбалын орны Архатууд нь хүн төрлөхтнийг далдаас ажиглан үйлийн үрийн үй түмэн орооцолдсон утасыг үл хөндлөн болгоомжтойгоор сайн сайхан гэрэл гэгээний зүг чиглүүлж байдаг биз ээ. Дэвид Нилийн Түвдийн хутагтууд номонд зарим лам нар нүдний өмнө тув тунгалаг болон алга болсноо гэв гэнэт дахин гарч ирдэг чадвартай болохыг тэмдгэлсэн байдаг. Энэ нь амин цэнэг хэмээх маш нарийн жирийн хүний нүдэнд үл харагдах биеэс бодьсадва нар хүмүүсийн тусын тулд ийн зүтгэж байдгийг ойлгоход туслах юм. Далд ухаан судлаачдын дэвшүүлсэн нэгэн баримтлалаар Шамбалын орон Гималайн нурууны хавьд газрын дээр эфирэн хэлбэрээр оршдог гэж үзсэн байна. Энэ эфир нь эгэл бөөмсийн оршин тогтнох хэлбэр болох квантын талбайтай ойролцоо утгатай боловч бүүр нарийн юм. Сансрын бүх бодит материаллаг биеийн өчүүхэн жижиг бөөм атомоос од гариг хүртэл түүний дотор хүний биеийг ч хүртэл эфир нэвтлэн оршдог байна. Сансрын цэнхэр сувд болсон эх дэлхий маань хүмүүс бидний муу муухай бодол хүслийн эрчим хүчээр бүтээсэн давхрага доор амьсгал нь давхцан, өвчлөн шаналж буйгаас экологийн тэнцвэр алдагдан шинэ шинэ байгалийн гамшигийн давтамж улам ихсэн өвчин тахал гарсаар байгаа билээ. Сэтгэл зүрхээ ариусган хүүхэд мэт цэвэр тунгалаг гэм хоргүй болж оюун ухаанаа арга ухааны хажуугаар билэг ухаанаар цэнэглэж баймааж нь хувь хүн дараагийн шинэ амьдралд хөл тавих эрхтэй болно. Удтал үргэлжилсэн Кали юга буюу харанхуй эрин дуусах явц үргэлжилж байна. Зүй зохицолынхоо дагуу харанхуй эриний сүүлээр цаг хугацаа маш их хурдасдаг байна. Үүний бодит илрэлийг бид амьдрал дээр харж байна. Өчигдөр л ойлгоход төвөгтэй байсан зүйлүүд өнөөдөр жирийн үзэдэл болж ахуйн сэтгэлгээнд маань хэвшчихсэн байх жишээтэй. Нөхцөл байдал арав дахин нягтрана гэж үзвэл түүнээс урган гарах боломжууд даруй зуу дахин нэмэгддэг ийм л үед бид амьдарлч байна. Нэгдмэл ертөнцийн их цөм соронзон төвөөс ирэх бурханлиг туяа долоон бурхан одоор долоо задарч наашлан тэнгэрийн арван хоёр одоор дамжин нар түүний гаригууд дээр тус тус хугарч манай дэлхийд сая нэг ирдэг гэнэ. Шамбалын тэрхүү олон дамжлагаар дамжин ирсэн бурханлиг илч гэрлийг хугалан хүн төрлөхтнийг хүлээн авч боловсруулж чадах хэмжээнд давтамжийг нь намсган цацагч фокус гэж ойлгож болно. Тийнхүү Шамбалийн орноос шинжлэх ухааны ололт нээлт урлагийн сод бүтээл нийгмийн хүн төрлөхтний дэвшилд хүргэх импульсууд хүний гэгээрсэн тархи ариуссан гал халуун зүрхэнд тусч байдаг байна. Рерихын Оксфорд Кембриджийн их сургуулиуд дээр шагнал хүртсэн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд бичсэнээр Шамбал бол ирээдүйн Кольфа сансрын шинэ эриний удирдах зарчим билээ.

Н. Сома

;;