Sunday, January 9, 2011

Алтан өд 2010

Алтан өд 2011
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2010” наадам болж өндөрлөлөө. Зохиолчид гэдэг ямар ч нийгэм, ямар ч цаг үе, ямар ч амьдралын дунд өөрийнхөөрөө байж чаддаг билэг танхай, үнэн шударгуу хүмүүс гэдэгтэй хэн ч санал нийлэх биз ээ. Өөрийн амьдарч байгаа нийгэм, цаг үе нь тэдний ухаан бодлоос урган гарч үзэгний үзүүрээр дамжин бичигдэхдээ үнэн нүүр царайгаа нууж чаддаггүй юм. Тийм ч учраас зохиолчид бол цаг үеийн толь, ирээдүйн зөн билэгчид байдаг. Энэ жилийн Алтан өд наадам Монголын Зохиолчдын Эвлэл байгуулагдсаны 82 жилийн баярын өдрөөр болсон, дээрээс нь зохиолчид ямар ч үед үндэсний хувцсаа дээдлэн өмсөж ирсэн хүмүүс байсныг өнөөдрийн арга хэмжээнээс ч харж болох байлаа.




Монголын зохиолчдын баяр, үндэсний хувцасны баяр, 60,70 аад оны дууны баяр энэ өдөр нэгэн зэрэг болсон юм. Сэтгэлд шингэсэн, ард түмний дунд амнаас ам дамжин дуулагдсаар ардын дуу шахам болсон сайхан дуунуудыг яруу найрагчид нь дуулж эхлэн араас нь олны хүртээл болгосон дуучид дуулж сонирхуулсаар байсан энэ үдшийн бас нэгэн сайхан дурсамж бол Дуучин Н. Төмөрхуягийн дуунууд байсан юм. Солгой гитар, бүрх малгай, буурал суусан сахалтай тэрээр сандал дээрээ мөн л хөдөлгөөнгүй суусан хэвээр, сэтгэлийн хөдөлгөөнгүй атлаа сэтгэл хөдөлтөл дуулдаг дуунуудаа дуулсан юм.







Хорвоод намар ирдэгийг мартсан хонгор хүүгээ уучлаач ээжээ,,, Амьдрал хайр дээр тогтдог гэж алагхан хорвоо хэлээд байх юм аа,,, гээд л дуулж байхад үзэгчид тэр аяаараа даган дуулж байлаа. 90 настай Б. Бааст зохиолчоос эхлээд 70 хэдийнэ гарсан буурал П Бадарч, Ш Дулмаа, З Дорж, Ш, Сүрэнжав, Д Төрбат, С Оюун, Д. Цоодол, Т Галсан гээд ахмад үеийн уран бүтээлчид, утга зохиолын үе үеийнхэн чуулсан энэ өргөө дуу хуур, яруу найргаар амьсгалж байлаа. Энэ жилийн алтан өдийн эздээр
1. Яруу найргийн бүтээлд
Б.Баттулга - ”Туурвиагүй цагийн эгшиглэн”
Д.Цэнджав - “Асар тэнгэрийн дор”
Д.Одгэрэл - ”Тэнгэрийн иргэний сурах бичиг”
Л.Мягмарсүрэн - ”Хэлбэр үгүй”
Б.Мягмаржав - ”Уулсын симфони” нар нэр дэвшсэнээс Д.Одгэрэл - ”Тэнгэрийн иргэний сурах бичиг” номоор алтан өдийн эзэн боллоо.




3.Утга зохиолын судлал шүүмж
Ч.Билигсайхан - ”Бичгийн мэргэдийн билгүүн товчоон”
П.Батхуяг - ”Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав”
Д.Оюунбадрах - ”Монголын хүүхдийн уран зохиол”-Гутгаар дэвтэр
Н.Энхтөр - ”Нийгмийн гэгээрэл ба утга зохиол шинжлэл”
Д.Хүү - ”Монголын зохиолын аман дүрслэл-2” нар нэр дэвшсэнээс Ч.Билигсайхан - ”Бичгийн мэргэдийн билгүүн товчоон” бүтээлээр алтан өдийн эзэн боллоо.



4. Жүжиг киноны зохиол
П.Батхуяг - ”Тайзгүй жүжиг”
А.Амарсайхан - ”Тусгай салаа”
Х.Болор-Эрдэнэ - ”Ми-15” нар нэр дэвшсэнээс П.Батхуяг - ”Тайзгүй жүжиг” алтан өдийн эзэн болсон юм.



5.Утга зохиолын орчуулга
Ж.Нэргүй - ”Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд”
Д.Болдбаатар - ”Чонон сүлд”
Ч.Алтангэрэл - ”Доголон Төмөр хаан”
Б.Галаарид - ”Агуу Гэтсби”
Х.Мэргэн - ”Тал нутгийн домог” нар нэр дэвшсэнээс Ж.Нэргүй - ”Ромео, Жулетта тэргүүтэн тууриуд” бүтээлээрээ алтан өд авлаа.




6. Хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл
Д.Жамъян - ”Хубилай сэцэн хаан”
Б.Пүрэвдорж - ”Зүрхэнд бадамласан нь”
Д.Төрбат - ”Мутрын адис, Сунтагийн адис”
Г.Аюурзана - ”Бөөгийн домог” нар дэвшсэн ба Г.Аюурзана - ”Бөөгийн домог” романаараа алтан өдийн эзэн боллоо.



7.Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл
Ж.Заяабаатар -”Долоовор хуруугаар нулимс арчдаггүй”
Б.Батхүү -”Хуучин найз”
Д.Урианхай - ”Тэрэлжийн өдрүүд… Намар оройн хараацай”
Д.Цэнджав - ”Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” нар нэр дэвшсэнээс Д.Цэнджав - ”Буурал ижийнхээ хөлийг юугаар дулаацуулсан билээ” бүтээлээрээ алтан өдийн эзэн боллоо.



Харин ашигт малтмалын газраас зарласан 40 сая төгрөгийн сантай “Уул уурхайн салбарын тухай” бүтээлийн шагналыг сэдэвчилсэн бүтээлүүдэд олгож Д. Норов, Б. Догмид, Ц. Чимэддорж нарын уран бүтээлчид авч П. Бадарчийн “Есөн эрдэнийн орон” хэмээх 20 гаруй насандаа бичиж байсан шүлгийг нь өнөө 50 гаруй жилийн дараа үнэлэн Ашигт малтмалын газар сүлд шүлгээ болгон 999,000 төгрөг өргөн барьсан билээ.











;;