Thursday, March 31, 2011

Тэр залуу шүлэг болчихлоо
Тэвэрт биш дэвтэрт ирчихлээ
Амраг шүлэг хоёрын аль нь үнэтэйг олох
Асуултын тэмдэг цэг таслалгүй
Алга болчихлоо, шүлэг болчихлоо
Зоргоор хүсэл чи юундаа яараав
Зүгээр л түүнээс асуухгүй яагаав
Тэвэр дэвтэр хоёрын аль нь үнэтэйг
Тэр өөрөө шийдэхгүй яагаав
Тэвэрт ч үгүй дэвтэрт ч үгүй шувуу байсан тэр
Тэрийг найз минь буудчихсан надад амар байлгах гэж тэр
Тэр залуу шүлэг болчихлоо
Тэвэрт биш дэвтэрт ирчихлээ
Өр зүрхэнд минь биш
Өврийн дэвтэрт минь ирчихлээ
Халих жигүүрээс нь шүүрсэн дуслууд
Харин бэх минь болчихлоо
Нисч явахдаа ч нэг харагдаад нэг болиод
Нээрээ шүлэг болсон хойноо ч тасалдаад
Бичиж сурсан юм аа гэвч би шүлгийг
Хатсан бэхээр ч хамаагүй...

1 Comment:

  1. Anonymous said...
    Tever devter hoyriin ali ni uneteig
    Ter ooroo songohgui yagaav
    Ter yostoi aztai novsh yum aa

Post a Comment