Monday, March 28, 2011

Үлгэр үнэн байдаг тэртээгээс
Үггүй аялгуу асгаран байх чинь
Сэтгэл гэгэлзүүлэн өр өмлөх нь
Сэрүүн хуурын чинь эгшиг юм уу
Чиний хуурын аялгуунд
Тэнгэр мэлмэрч газар өмрөнө
Чиний хуурын аялгуунд
Нар ивэлж сүүдэр урсана
Амьдралд худал байдаг эндээс
Аяндаа эгшиг ундрах нь байх чинь
Сэтгэл гэгэлзүүлэн өр өмлөх нь
Сэрүүн хуурын чинь эгшиг юм уу
Чиний хуурын аялгуунд
Тэнгэр мэлмэрч газар өмрөнө
Чиний хуурын аялгуунд
Нар ивэлж сүүдэр урсана

2 Comments:

  1. Anonymous said...
    анд нөхөд одох...
    ай юутай бэрх...
    Anonymous said...
    Тийм ээ хөө. Гэхдээ нээх сайн анд минь ч байсангүй гэхдээ нээх сайхан хуурч байсан юм шүү.

Post a Comment