Wednesday, March 2, 2011

Нэгдүгээр анги:
Текст: Их хотын амьдрал оройн цагаар хөл хөдөлгөөнөөр дүүрч, хаашаа ч явсан машины бөглөрөл, замын ачаалал, гараад л угтах уур бухимдалаас дайжин зүгээр л энэ цаг хугацааг өнгөрөөхөөр тансагхан зоогийн газарт талагдсан хэн нэгэнтэйгээ яриа дэлгэн тухлах нэгэн жаргал байдаг бол зарим нэгийнх нь хувьд амжихгүй тусам амжуулах гэж цаг хугацаатай уралдан өнөөдрөөс маргаашруу тэмүүлэх нь ч бий. Ихэнхдээ гэрийн эзэгтэй хүний хувьд хажуугаас зүүгдэх олон ачаанаасаа салж чадахгүй байсаар хайран цагаа зүгээр л нисгээд өнгөрөөчих нь ч бий. Бүүр заримынх нь хувьд их хот, энэ амьдрал тэр чигтээ нуран унаж байгаа мэт өөрт байгаа бүхнээсээ залхан зүгээр л хаа нэгтэйрүү зугтаад эргэж ирхээргүй явах хүслээр дүүрэн байх үе ч бас байдаг. Амар тайван амьдралыг эвдсэн мессежны дуудлага найз хүүхнүүдийн утсанд ирсийм.......цааш>


Утсанд мессежний дуудлага ирнэ.
- Ээж ээ утас чинь гэх охины дуунаар Сарнай хийж байгаа ажлаа түр орхин мессеж уншина.
Энэ үед Анар хотын бөглөрөөнд машин жолоодон явахдаа дуудлагийг аван утсан дээрээсээ мессеж уншина. Харин Чимгээ тансаг зоогийн газар хундага тулган байхдаа утсандаа ирсэн мессежийг уншина.
Мессеж:
- Найзууз аа миний Pub –д тавтай морил. Өнөөдөр 18 цагт нээлтийн ёслол болох тул ирэхийг урьж байна. Одноо. Гэсэн мессежийг бүгд нэгэн зэрэг уншина.

Сарнайгийн гэр
Сарнай: \жаахан хүүхэд тэвэрсэн байна. утсаар залгана\
- Хайраа өнөөдөр Одноо шинэ Pub –ийнхээ нээлтэнд урьж байна. Эрт тарж чадах нь уу?
- Би амжихгүй байхаа чи оч. Эртхэн ирээрэй. Би оройтох байх.
Сарнай охиноо дуудна. Хананд байгаа цагаа харна.
- Таван цаг. Очих гэсээр байтал болчих юм байна даа. Эртхэн хэлэхгүй.
Охиндоо хандан:
- Ээж нь гарах ажилтай болчихлоо. Миний охин дүүгээ харж байгаарай. Удахгүй унтах байх хоолыг нь идүүлчихсэн байгаа. Нэг их оройтохгүй байхыг бодноо. Аавтай чинь хамт очоод ирнэ.
- Ээж бид нар хамт явж болохгүй юм уу?
- Энэ орой болсон хойно хамт явна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хэзээ жаахан хүүхдүүд шөнө болсон хойно ээж аавыгаа дагаж байсан юм бэ. Гэртээ байж бай. \нааш цааш гүйн цагаа харж хувцаслаж байнаа\ яанаа түгжирсээр байтал амжихгүй дээ. Эртхэн хэлэхэд яадаг байнаа. Энэ Одноо данаа ингэж цагийг нь тулгаж байдаг юм. Миний ногоон шигтгээтэй ээмгийг харсан уу. Уг нь энэн дээр зүгээр харагддаг юм. Хүний ээмэг бөгжөөр тоглоод буцаагаад байранд нь хийчихгүй юм аа.
- Хараагүй ээ. Та өөрөө л нэг газар хийгээд мартсан байлгүй.
- Юу гэж нэг газар хийхэв дээ. Хийдэг газраа л хийнэ биз дээ. Ямар мангар хүн байгаа биш. Битгий үнэтэй цайтай юм дүүгээрээ тоглуулаад бай. Дараа нь олдохгүй гэж хэлдэг биз дээ.
Охин дүүгээ тэвэрсэн хэвээр нөгөө өрөөнөөс гартаа ээмэг барьсаар гарч ирнэ.
- Энд л байна ш дээ.
- Яахаараа энд байж байдаг юм бэ. Байрандаа байхгүй. Та нарын л хийсэн ажил. За за ээж нь гарлаа. Хаалгаа хамаагүй хүнд тайлж өгч болохгүй шүү. Ингэсгээд эгч нь ирэх байх. Эгч нь түлхүүртэй. Ээж аав хоёр нь ч өөрсдөө түлхүүрээрээ онгойлгоод ороод ирнэ. Тийм болхоор дүүгээ унтвал та нар ч гэсэн өөрсдөө унтаарай.
- Та тэгээд тийм их оройтох юм уу. Яг хэзээ ирэх юм бэ. Энэ чинь уйлаад байвал яах юм бэ. Таныг гарахаар л уйлаад эхэлдэг ш дээ.
- Ийм том болсон хүүхдүүд байж ганц дүүгээ харж чадахгүй байхдаа яадаг юм бэ. Эгч чинь ирнэ ш дээ. Ээж нь гарахгүй бол болохгүй нь за бака. Охидуудаа үнсье.
Энэ хооронд хувцсаа хэдийн өмссөн байх бөгөөд хаалгаар гарахын үед цамцан дээр нь халтартсан байхыг толинд олж хараад
- Ээ ингэдэг ш дээ. Би яаж ийм халтар хувцастай явах юм бэ. Хэдийд нь бас энэн дээрээс атгаж аваад халтартуулчихав даа. Дүүгийнхээ гарыг цэвэрлэ. Хоол идсэн гараараа зуураад халтайлгачихсан байх юм. За за цамцаа л солихоос.
- Ээж утас чинь
- Байна уу. Аа найз нь одоо гарах гэж байна. Хэрэггүй ээ би өөрөө яваад очье.
Чимгээ:
- Би энд нэг хүнтэй байнаа. Хамт яваад очвол яадаг бол.
- Гүйээ яав л гэж дээ хамт л яваад очихгүй юу. Бид бүгдээрээ л чамайг нөхрөөсөө салсныг мэдэж байгаа юм чинь.
- За за тэгвэл би хамт яваад очьё. Удахгүй уулзъя.

Дэлгүүр дотор
Анар хананд өлгөөстэй уран зургуудыг үзнэ. Нэгэн зургийн өмнө ирэн зогсож удаан харж байснаа худалдагчаас асууна.
- Энэ зургийг зурсан зураач нь хэн бэ. Гарын үсгээ таталгаад зурчихсан байх юм
- Аан энэ үү. Шинээр маш хурдтай гарч ирж байгаа зураач даа. Мөнхбат гэдэг юм. Зургууд нь их гүйлгээтэй байгаа шүү. Та ямар хүнд зориулж зураг худалдаж авах гэсэн юм бэ дээ.
- Нэг эмэгтэй найздаа. Шинээр pub нээсэн юм.тэрэнд нь зориулаад хананд байж байхад эвтэй, уур амьсгалтайгаа зохицсон зураг л хайгаад байна л даа.
- Энэ зураач Мөнхбатын “Улирлын зүүд” нэртэй зураг байна. энэ зургийг сонговол их л сайхан харагдах байх даа. Ямар ч өнгө загварыг чимээд л явчихна.
- Улирлын зүүд. Яасан ч сонин нэртэй юм бэ. Зургийг нь хараад байхад сайн ойлгогдохгүй ч олон өнгө алаглаад нээрээ л улирлын зүүд байна даа. Тэгье дээ. Энийг авья. Харин сайхан боож баглаад өгнө биз дээ.
- Тэгэлгүй яахав.

Кафед
Чимгээ найз залуутайгаа үнсэлцэн сууж байна.
- Өнөөдөр манай найзын төрсөн өдөр болж байна. Би очихгүй бол болохгүй боллоо.
- Чи тэгээд яваад өгч байгаа юм уу?
- Намайг явуулмааргүй байна уу?
- Тийм ээ явуулмааргүй байна. өнөө орой хамт жаахан байя л даа. Сайхан байна ш дээ. Үгүй гэж үү.
- Харин ээ хоёуулаа хамт очих уу. Гэхдээ эвгүй ч юм уу. За за яав л гэж дээ... Найзуудтай маань танилцах уу?
- Найзууд чинь л энээ тэрээ гэхгүй бол надад чамтай л хамт байвал хаана ч байсан яахав. Чамтайгаа хамт л бол тамруу очсон ч бэлэн байна.
- Нээрээ надтай хамт байвал хаана ч байсан яахав гэж үү?
- Тийм ээ \хүүхний бэлхүүсээр нь тэврэн эрхлүүлнэ\
- Гэхдээ найзуудын маань зарим нь нөхөртэйгээ ирнэ. Тэд миний хуучин нөхрийг бүгд таньдаг байсан. Чамайг янз бүрээр харж шиншлэх л байх даа. Нэрээ хичээгээрэй дээ залуу минь. \инээнэ\
-
Pub
Тансаг зоогийн газар амттан шимттэн ширээ дүүрэн өрөөстэй байна. Олон хүн цугласан байна. Хүмүүсийн дунд Одноо нөхөр Саруултайгаа зогсож байх бөгөөд нилээд содон харагдана. Энэ газрын шинэ эзэн хэдийнэ гуч гарсан ч залуу сайхан харагдана. Тэдэнд найзууд нь ирж баяр хүргэсээр. Том заалыг голлуулан зассан урт ширээнд хүмүүс ирж суусаар. Хаалгаар Сарнай орж ирнэ.
- За сайн байцгаана уу. Найздаа баяр хүргье. Гоё юм аа. Мөрөөдлийн pub байна даа. Май миний найз найз нь чамд баяр хүргье. Гэсээр тортой зүйл бэлэглэнэ.
- Баярлалаа. Миний найз ширээнд суу. Хүмүүс гүйцэд цуглаагүй байна. Одоо ирж яваа байхаа. Гадаа бөглөө ихтэй байх шиг байна.
Сарнай ширээнд суун эргэн тойрныг харж байтал Одноо дэргэд нь ирж сууна.
Одноо:
- Болдоо яагаа вэ? Хамт ирэхгүй юм уу.
- Амжихгүй нь өнөөдөр орой болтол ажиллана гэсэн.
- Чамаар тэгээд сонин сайхан юу байна даа?
- Надаар юу байхав дээ. Хүүхдүүд албандаа яваад л, нөхөр ажлаа хийгээд. Амьдрал яг байрандаа байж л байна даа.
- Танай Болдоо ээлжит жүжигээ тавихгүй байна уу.
- Сүүлийн үед гайгүй л байна.
- Мөн хартай нөхөр шүү. чи яаж тэсдэг байнаа. би бол гараад гүйчихсэн
- Амьдралаа хаяаад би хаашаа гүйхэв дээ.
- Түр ч гэсэн өөрийгөө жаргалтай байлга л даа найзаа.
- Өө цаадах чинь мэдэх юм бол насны юм болно. Хараагүй байж харддаг хүн, харвал ч....
- Тийм л болхоор хоосон хардуулж байснаас хоолтой хардуулж бай гэж хүмүүс яриад байгаа юм шүү дээ. Ер нь найздаа нэг юм бодноо
- За чи битгий балайраад бай
Энэ үед Одноогийн нөхөр Саруул ирж зэрэгцэн сууна.
- Танай найзууд чинь оройтож байна шүү. Ингэхэд Болдоо хайчаа вэ?
- Цаадах чинь ажилтай ирж чадахгүй болсон гэнээ... гэж Одноо өмнөөс нь хариуллаа.
- За за хүүхнүүдэд ярих юм байгаа байлгүй. Гэхдээ нэг их удалгүй манай найзуудтай нийлээрэй. Хүмүүсийг албан ёсоор танилцуулна аа... гээд Саруул босч явна.
Одноо:
- Хүүеээ хонгор оо. Энд манай Саруулын найзууд ирсэн байгаа зарим нь ч ирээгүй байна. Цаад Анар Чимгээ хоёр чинь хэзээ ирэх юм болоо. Давгүй залуучууд байгаа биз. Би нөхөргүй бол тэрийг л уураглаад авмаар санагдаад байдаг юм. \цаад ширээнд наашаа харан ярьж суугаа залууруу заана\ Ихэнх нь гэрлээгүй. Манай Саруул шиг ажил гэж явсаар эхнэр авч амжаагүй хүмүүс юм шиг байгаан. Ажил амьдрал нь ч боломжийн. Мөнгөтэй гэж байгаа.
- Мөнгө нь ч яахав дээ. Хүн нь хир юм бол доо найз минь.
- За яршиг аа. Дутах юмгүй сайхан амьдарч л байвал матартай суусан ч яадаг юм бэ.
- Яах юу байхав дээ. Тэгж байгаад л бариулж идүүлнэ биз \хүүхнүүд инээлдэнэ.\

Гадаа
Анарын машин ирж зогсоно. Зогсох агшинд машинаас бөөн утаа савсана. Анар машинаас гүйхээрээ харайн гарна.
- Яана аа гэж хашгираад буцаж машинлуугаа орон цүнхнээсээ утсаа хайн онгичино.
Энэ үед хажууд нь нэг машин ирж зогсон залуу гарч ирнэ. машинруу харж байснаа хүрч ирнэ.
- Яасан бэ?
- Мэдэхгүй ээ аймаар утаа гараад байна. яанаа \ утсаа хайсаар\
- Хамраа сөх дөө
- Аан. За
Залуу харж машины хамар сөхөн юунаас болсоныг олох гэж мэрийх хооронд Анар залуугийн хажуугаас харж зогсоно
Залуу:
- Ус нь халаад байгаа юм байна. чи янз бүрийн юман дээгүүр харайж гарсан уу? Зам дээр.
- Тэгсэн. Сая ирж байхдаа нэг өндөр юман дээгүүр харалгүй харайгаад гарчихсан. Тас түс гээд л явчихсан.
- Тосол чинь гоожоод байх шиг байна. \залуу машинаасаа гартаа юм барьсаар гарч ирээд машиныг нь янзлах гэж үзнэ\. Урт ороолт хүзүүгээрээ дохсон, мөрөө шүргэсэн үстэй энэзалууг харваас урлагийн хүн гэж хэлж болхоор содон харагдана.

Pub
Гаднаас чимгээ найз залуутайгаа орж ирнэ. Зочид Одноод баяр хүргэнэ.
Чимгээ:
- Хайртай найзаа. Баяр хүргье. Сайхан газар байна. Баяр хүргье. Найздаа олон олон ирж орлого оруулж байнаа л гэж амлах байна. Аан танилц энэ миний найз залуу. Төгсөө гэдэг юм. Та нартай таницах гэж хүсээд бид хамт ирлээ. Зүгээр биз дээ?
Одноо:
- Зүгээр дээ. Юун сүртэй юм. Найзын маань хайрт бол бидний ч хайрт гэсэн үг.
Чимгээ:
- Юу гэнэ ээ. Хайрт аа. Ёстой тэгж алдахгүй шүү. Арай гэж олж авсан залуугаа зүгээр л та нарт тавиад туучих хэрэг үү \хүмүүс инээлдэнэ\
Төгсөө:
- Манай Чимгээ хэтрүүлж байгаа юм. Би чинь тэгж ч амархан алдагдаад байдаг алт эрдэнэс шиг хүн биш шүү дээ.

Энэ үеээр Одноогийн нөхөр Саруул тэдэн дээр ирэн ширээнд суухыг урина.
Ширээ тойрон суух хүмүүс бие биетэйгээ танилцан яриа өрнүүлж эхлэнэ.
Одноо босч:
- Өнөөдөр миний хувьд энэ жилийн хамгийн аз жаргалтай өдөр болж байна. Найзуудтайгаа байх мөч бүхэн минь хамгийн аз жаргалтай байдаг шүү. Бүгдэд нь баярлалаа. Энэ оройг тааваараа өнгөрүүлээрэй. Бид хоёр гэрлээд өнөөдөр арван жил болж байна. арван жилийн ойн бэлэг ч гэж хэлж болох нөхрийн маань бэлгэлсэн энэ газар гэртээ байгаа юм шиг л байгаарай гэж хүсч байна. цаашдаа ч гэсэн олон ирж байгаарай.
Чимгээ:
- Хөөх арван жил болчихсон юм уу. Цаг хугацаа ч мөн хурдан байна шүү. Саяхан л бид нар аравдугаар ангиа төгсөөд хонхны баяраа хийж байсан даа. Тэрнээс хойш бараг хорин жил болчихсон байна ш дээ
Сарнай:
- Хорин жил ч арай биш ээ. Арван долоон найман жил үү.
Одноо:
- За миний найзууд. Аз жаргалын минь алтан хараацайнууд минь гэртээ байгаа юм шиг байгаарай.
Саруул:
- Манай хүн найзуудтайгаа байхаараа аз жаргалтай байдаг гэж хэлээд байна шүү. Үгэн дотор үг гэж.
Чимгээ:
- Нөхөр бол амьдралын холбоо харин найзууд бол аз жаргалын хөтөч
Саруул:
- Хөтөч байхдаа яахав дээ. Гэхдээ нээрээ найзууд л бие биендээ нөлөөлдөг шүү дээ. Тийм болохоор хөтөч байж өолох талтай.
Одноо:
- Одоо Анар л ирчих юм бол миний найзууд цуглалаа гэсэн үг. Цаадах чинь хаачив аа.
Сарнай:
- Манай хэнэггүй хүүхэн ирж л яваа байх. Тэр нээрээ бид нараасаа нэг хоёр насаар залуу юм байж яг л хөгшин хүн шиг юманд удаан гэж яанаа. Яг л эмээ. Хөдөлж ядаад л.

Гадаа
Залуу Анарын машинтай засч дуусна.
- За за түр зуур аргаллаа. Өнөөдөртөө гайгүй байхаа. Гэхдээ маргааш засварын газар очоорой. Ингэж удаан явж болохгүй шүү. Аюултай.
\Анар гайхаж баярласан, бахархсан янзтай залууг харна.\
- Баярлалаа. Ингээд болчихож байгаам уу. Би ч шатчих нь л гэж айлаа шүү. Бушуухан машинаас бууя л гэж хамгийн түрүүн бодсон. Яаж овоо чи гарч ирвээ. Баярлалаа
- Зүгээрээ. За за. Засварын газар очихоо мартваа.
Залуу pub руу орно. Анар үлдэж машин дотроо үс зүсээ тольдон янзлана.

Pub
Ширээнд хүмүүс нилээд халсан янзтай дуу шуутай байна. Сарнайгийн хажууд нэг залуу ирж сууна.
- Сарнай гэдэг гэл үү.
- Тийм ээ \гайхна\
- Би Саруулын найз л даа. Танилцъя. Чинбат. Бид хоёр цэрэгт байхдаа л найзалж байсан юм. Одоо ч ажил төрөл гээд уулзах завгүй. Иймэрхүү шалтгаан гаргаж л уулзах юм.
- Бид бол байнга уулздаг найзууд. Эрэгтэй эмэгтэй хүмүүс өөр байх л даа. Эмэгтэйчүүдэд бол ярих юм их байдаг. Эрчүүд болохоор уулзаад хэдэн өгүүлбэр яриад л бие биенийхээ тухай мэдээллийг аваад дараа нь хамтдаа ганц нэг хундага тогтоон бүр согтвол хүүхэн шуухан ярьж байгаад л тарцгаадаг байх.
- Тэр ч тийм шүү. Чи ямар сайн мэдэж байнаа. манай Саруул дуу шуу багатай ч азтай одтой эр дээ.
Одноо чимгээ хоёр ширээний ард сууна.
Одноо:
- За тэгээд энэ газар ямар байна даа. Манай Саруул овоо мөнгөтэй болсон. Шинээр байшин бариулахад цаг хугацаа их орно. Чи нээрээ л өөрийн гэсэн ийм бизнестэй болмоор байгаа юм бол худалдаад аваад өгье л дөө гээд энийг авч өгсөн юм
- Гоё юм аа. Манайх ч ийм юм авч өгөх нь бүү хэл бэлэн байгаа гэр орноо өөд нь татахгүй байсаар амьдралаа нураасан хүн
- Ингэхэд нөхөртэйгээ ахин нийлэхгүй юм уу. Та хоёр тэгээд бүр салж байгаа юм уу.
- Салсаан. Одоо яршиг. Ахиад хэд хэдэн удаа нөхөрт гарах боломж байхад заавал тэрийг хараад суугаад байна гэдэг чинь гуниг биз дээ. Эсвэл би тийм тэнэг юм уу?
- Тийм ээ жаахан мөнгөтэй юм олж авсан нь дээр.
Чимгээгийн найз залуу хүрч ирнэ
Чимгээ:
- За яаж байна. манай найзууд чамайг хажиглахгүй байгаа биз дээ.
- Би ч одоо гайгүй бие тавирч байна шүү.
Одноо:
- Төгсөө гэсэн байхаа. Тэгээд хаана ажилладаг, хэнтэйгээ амьдардаг, хэтэвч чинь хир зузаан эр вэ дээ.
Чимгээ:
- Байг ээ хөөрхий. Амархан иччихдэг юм.
Гаднаас Анар орж ирнэ. Гартаа нэгэн том жаазтай зүйлийг барьсан байна. Авч яваа зүйлээ дааж ядан орж ирэхэд Саруул босч тосон авна. Одноо аргаас нь хүрч ирнэ.
Анар:
- Яана аа оройтчихлоо. Уучлаарай. Гадаа машинтайгаа дэлбэрэх гэж байна ш дээ. Ямар гоё газар вэ? Ёстой мөрөөдлийн чинь нэгээхэн хэсэг биелээ шив дээ.
- Шатах дөхсөн гэдэг чинь юу гэсэн үг вэ?
- Машинаас утаа гараад уур савсаад үнхэлцэг хагалах дөхлөө. Ашгүй нэг залуу туслаагүй бол балрах байлаа.
- Миний найз тэгээ хэлэхгүй яасан юм бэ. Энүүгээр дүүрэн эрчүүд байхад гараад учрыг нь олох л байсан ш дээ.
Одноо Анар хоёр ширээнд ирж сууна.
Одноо:
- За бүгд анхаараарай. Манай хамгийн бяцхан мисс ирлээ.
Анар:
- Мисс байхдаа яахав дээ. Тэгээд бас бяцхан шүү.
Одноо:
- Бяцхан гэж хэлж болноо. Биднээсээ ганц хоёр насаар дүү юм байгаам чааваас. Нэр нь хүртэл анар. Жимс шиг бяцхан хөөрхөн хүүхэн байгаа биз дээ. За найзаа ширээнд суу. Оройтож ирсэн хүнд эхлээд ахиухан хийгээд өгчих
Анар ширээнд суун орчин тойрныхоо хүмүүсийг тойруулан харж толгой дохино. Ширээнд сууж байгаа хүмүүсийн дунд сая гадаа машин засч өгсөн залуу сууж байхыг харна. Залуу өөдөөс нь харан инээмсэглэн толгой дохино.
Анар босч:
- май найз аа чиний pub д зориулж авсан юм. Улирлын зүүд гэдэг зураг гэнэ. Нэр нь сонин санагдаад. Тэгээд ч энд улирал солигдож учрал ээжлэх сайхан газар байх болно гэж бодоод авчихсан юм. Ханандаа өлгөж үзээд таалагдахгүй бол хэлээрэй солиулаад өгч болно шүү. нээрээ зураач нь Мөнхбат гэж байсан.
Саруул: Анарын өмнө орж ирсэн залууруу хандан
- Хачин юм даа. Чи манай найзын зургийг худалдаж аваад ирсэн байна ш дээ.
Бас нэгэн залуу:
- Мөөгий ер нь та хоёр хамт шахам орж ирсэн аль хэдийн учраа олчихсон байсан юм биш үү.
Мөнхбат:
- Нээрээ миний зураг байна. худалдаанд гарсан зургуудаас маань авсан байна. сонин юм аа. Би энэ эмэгтэй урд нь танихгүй ээ.
Анар:
- Ямар хачин юм бэ. Ёстой сонин тохиолдол байна даа. Сая гадаа бас миний машиныг засч өгсөн ш дээ.

Энэ үеээр гаднаас Чимгээгийн салсан нөхөр Хүдэр согтуу орж ирнэ. Ширээнд ойртон ирнэ.
Хүдэр:
- Сайн байцгаана уу. Уулзалгүй удсан байна шүү. Баяр хүргье одноо. Сайхан газар байна. Дандаа ирж байвал найзыгаа хажиглахгүй юм байгаа биз дээ.
Хүмүүс бүгд Хүдэрийг харахад Сарнай барьж байсан хундагаа унаган харин Анар гахах гэж байгаа хүн шиг огцом ханиалган харин Чимгээ Төгсөө Хүдэр хоёрыг ээжлэн харна.. Энэ үед Одноогийн царай минчийж ирснээ төв болж Чимгээ түүний найз залуу хоёрыг хулгай нүдээр харна
Одноо:
- За миний найз ширээнд суу. Юу гэж хажиглахав даа. Хүрээд ирдэг нь яамайд аа
Чимгээ түнтийтэл санадрчихсан сууж байна. хажуудах залуу нь юу болохыг анзаарахгүй гайхсан байдалтай байна.
Хүдэр:
- Би ч эхнэрийнхээ хажууд л суух уу даа. Манай хүн чинь өнгөлөг сайхан харагдаж байх чинь. Аваагүй байхад авгай сайхан гэдэг шиг салсан хойно ч эхнэр сайхан харагддаг юм байна шүү.
Төгсөө юу болоод байгааг гэнэт мэдэнэ. Хүдэр Чимгээгийн дэргэд ирнэ. Чимгээ Төгсөөтэй дотно байдалтай сууж байгааг гаднаас орж ирүүтээ анзаарсан Хүдэр Төгсөөд:
- За танилцъя. Би энэ хүний нөхөр нь Хүдэр.
- Төгсөө.
- Нэг суудал ахичих уу. Би эхнэрийнхээ дэргэд суумаар байна.
\Төгсөө нэг суудал ахина. Хүдэр Чимгээгийн хажууд сууна.\
Төгсөө:
- За хүүхнүүдээр сонин юу байна даа.
- Тайван даа.
Анар: Сарнай Одноо хоёрт хандан
- Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр энэ бас юу вэ дээ.
Сарнай:
- Бид нар энд байгааг яаж мэддэг байна аа.
- Хачин юм даа. Чимгээг найз залуутайгаа ирсэн гэж бүгд л мэдэж байгаа ш дээ. Хэн урьсан юм бэ энийг одоо.
Энэ үеээр Одноо дуугарахгүй сууна. Тэгснээ жишим ч үгүй ярианы сэдвийг өөрчилнө.
Одноо:
- Манай хүн маргааш өглөө гадагшаа явах гэж байгаа. Хүүхдүүд ээ. Хэд хоног эрх чөлөө мандах нь. Ямар санаа оноо байна.
Сарнай:
- Ямар ч санаа оноо байхав дээ. Бид нар нэг их баярлаад л нөхрөө эзгүй хойгуул яах уу гээд л сүйд болдог. Яг яс юман дээр яадаг ч үгүй ш дээ. Тэгж ингэсээр байтал нэг л мэдэхэд нөхөр ирчихсэн байдаг.
Анар:
- Одноо юм чинь дээ. Яаж ч болно ш дээ.
Сарнай:
- За за найз нь эртхэн харихгүй бол болохгүй. Миний найзууд байж байгаад яваарай. Хүүхдүүдээ харах хүнгүй үлдээчихсэн байгаа. Аягүй бол Болдоо шөнөөс найшгүй. Маргааш нөгөөдрөөс уулзнаа.
Одноо:
- За юун сүртэй юм бэ дээ. Жаахан сууж байгаад яв л даа. Тэгээд л дэнсэлчих юм. Нөхөр мөхөртөө жаахан эрхэлж энээ тэрээ болж бай л даа. Өөрөө л гүрдийгээд яваад байх юм. Болдоо ганц өдөр хүүхдүүд дээрээ эрт очиж болдог юм байгаа биз дээ.
Сарнай:
- Болдоо болоогүй байхаа. Оройтох юм шиг байна. найз нь түрүүлээд явлаа. Баяртай найзууд аа. Угаасаа танай энд бид дандаа цуглах нь ойлгомжтой. Өнөөдөртөө ингээд явья. Баяртай.

Гадаа
Pub ийн гадаа Сарнайгийн нөхөр Болдоо машинтайгаа ирж зогсоно. Утсаа авч залгана. Залгасан дуудлага яриж байна.

Гарах хаалган дээр
Сарнай хувцсаа өмсөнгөө утсаар ярина.
Сарнай
- Ээж нь одоо гарлаа. Аав чинь ирсэн үү. За за унтаж бай. Би ингэсгээд очно
Гарах гэж байтал Саруулын цэргийн найз Чинбат араас нь хүрч ирнэ.
Чинбат:
- Сарнай. Явах гэж байгаа юм уу.
- Харин тийм ээ. Явахгүй бол болохгүй нь.
- Машинтай яваа юм уу. Харанхуй болсон байна хүргээд өгөх үү.
- За яахав ээ. Уг нь манай нөхөр ирнэ л гэсэн юм.

Гадаа:
Сарнай Чинбат хоёр гарч ирнэ. Сарнай утсаар залгана.
Болдоогийн утас дуугарна. Болдоо энэ бүхнийг машин дотроосоо харж байлаа.
Сарнай:
- Байна уу. Аан чи хаана явна.
- Би ажилтай байнаа. очиж амжихгүй юм шиг байна.
- За за тэгвэл яахав. Би ч гэсэн харих гэж байна. Гэртээ уулзъя.
Сарнай:
- Нөхөр маань ирж амжихгүй юм шиг байна. За яахав ээ би таксинд суугаад явчихья. Чамайг хүндрүүлээд яахав.
Чинбат:
- Юунд нь хүндрүүлхэв дээ. Би угаасаа гарч байсан юм. Харанхуй болж байна. Яаж эмэгтэй хүнийг харсаар байж ганцааранг нь явуулахав дээ. Ядаж дөхүүлээд өгье.
Сарнай эргэлзэн байснаа машинд сууна. Болдоо энэ бүхнийг машин дотроосоо харсаар... тэдний суусан машины арас даган явна.

Pub-д
Чимгээгийн нөхөр Хүдэр ихэд халамцсан байдалтай дуу нь чангаран сууна.
Одноогийн нөхөр түүнийг эвдвээр аргадан тайвшруулахыг оролдоно.
Чимгээгийн хажууд суусан найз залуу Төгс ихэд уурссан харагдана.
Хүдэр: \төгсөөд хандан\
- Хөгшөөн амьдрал тийм амархан байдаггүй юм ш дээ. Чи бид хоёрын амьдралыг юу гэж бодоов. Ам зөрсөн төдийхөнд хүний эхнэрийг аваад суучихна гэж бодсон уу?
Чимгээ:
- Хүдрээ боль л доо. Чи яагаад байгаа юм бэ?
Төгсөө:
- Зүгээр ээ. Би сонсож байна.
Хүдэр:
- Бас их тэвчээртэй эр болох гээд байх шив. Нөхөр нь эхнэртээ ирлээ. Хүмүүс ээ. Энд нэг илүү хүн байгаад байх шиг байх юм. Та нарт тэгж санагдахгүй байна уу. Чи Чимгээг хайрлаж чадах юм уу. Яг над шиг. Алив Чимгээ чи хэл л дээ. Миний чамайг хайрладаг шиг энэ хүн чамайг хайрлаж чадах юм уу. Яг над шиг. Чиний хөлийг чинь хүртэл амандаа хүлхэх нь холгүй эрхлүүлж, чиний нулимсыг арчиж, алган дээрээ бөнбөрүүлж, амиа хүртэл чиний төлөө зориулж чадах юм уу. Чи хэлээдэх чадна гэх юм бол би одоо явлаа.
Чимгээ: юу ч хэлж чадахгүй зогсоно.
Төгсөө:
- Би яахаа чамаар заалгахгүй. Чимгээ чи хэл л дээ. Чи үнэхээр алийг нь сонгож байгаагаа.
Чимгээ дуугарахгүй зогсоно.
Хүдэр:
- Алив. Явья. \Чимгээгийн гараас угз татан гарна\
Хүдэр чимгээг хөтлөн Pub аас гаран гадаа сандал дээр сууна.

Гадаа
Хүдэр:
- Чимгээ намайг уучлаарай. Чиний хувьд энэ хүн хэн надаас үнэтэй эсэхийг мэдэхгүй ч арван жил хамт амьдарсан амьдралаа хүүгээ бодоод түр хамт суучих.
- Чи яаж байгаа юм бэ. Хэн чамайг миний найзыг баярыг сүйд хийгээтэх гэсэн юм бэ. Хэн чамайг дуудсан юм бэ.
- Би чиний нөхөр. Чамайг алдаж байгааг хэлж ойлгуулах эрх надад байдаг юм байгаа биз дээ
- Би яасан гэж. Намайг алдаж байна гэж чи яаж мэдээв.
- Энэ залуу чинь л лав биш. Би мэдэж байна. би чамд хайртай учраас мэдэж байна.
- Хайртай юм бол хүн шиг байх нь яасан юм бэ
- Хүн шиг л байсан ш дээ. Чи л арчаагүй доройгоор нь дуудсаар байгаал ганцаараа амьдрана гээд салаа биз дээ.
- Хүдрээ чи нэг юмыг ойлго. Чи бид хоёр одоо эхнэр нөрөх биш. Миний амьдрал чамд хамаагүй. Чиний амьдрал ч надад хамаагүй. Өөр өөрийнхөө замаар явъя. Харин би орлоо. Чи ингээд яв.
- Чи нээрээ дахиад орох гэж байгаа юм уу. Ийм байдалтай гарчихаад уу. Нөхөртэйгээ хамт гарчихаад ичихгүй байна уу
- Ичих ээ. Битгий тэнэг юм яриад бай. Харин маргааш хүүхэд авч ирж өгөөрэй. Би хүүтэйгээ амралтын өдрөөр хамт баймаар байна.
Чимгээ буцаж орно. энэ үеээр Төгсөө гадагшаа гарч ирнэ
Чимгээ өөдөөс нь тосон очиж
- Хаачих нь вэ?
- Би явдаг юм уу даа.
- Хүлээж бай л даа хамт явья
Чимгээг татан Хүдрээс холдуулан
- Чимгээ чи энд яах гэж намайг авч ирсэн юм бэ. Нөхөртөө харуулах гэж үү. Би нөхрийг чинь харлаа. Харин одоо явлаа.
- Чи юу яриад байгаа юм бэ. Ийм юм болно гэж би ч бодоогүй ш дээ.
- Чи нөхрөөсөө салаагүй л байсан. Харин надаар яах гэж байсан юм бэ. Би ийм юманд дургүй. Тэр тусмаа ийм хүүхнүүдэд.
Төгсөө гарч явна.
Сандал дээрээ Хүдэр босч ирэн Чимгээгийн дэргэд зогсоно.
Хүдэр:
- Чи харж байна уу. Чамайг ингээд л орхиод явчихаж байгаа биз дээ. Чамайг над шиг хайрладаг бол энэ хүн явах байсан уу.
Чимгээ бодол болон сандал дээр очиж сууна.

Машин дотор
Чинбат:
- Одноо та нар олон жилийн найзууд юм шиг байна тийм ээ.
- Бид удаж байнаа. жаахан охидууд байхаасаа л найзаллаа. Арван жилд байхаасаа л
- Одноо угаасаа л ийм гал цогтой хүүхэд байсан уу.
- Бидний дундаас хамгийн сэргэлэн нь л байсан даа
- Саруул бид хоёр ч яахав. Дандаа уулзаад байж чаддаггүй ч хаая гэр бүлээрээ уулздаг л байлаа. харин манай эхнэр надас салснаас хойш гэр бүлээрээ уулзахаа больсон юм. Би нэг хэсэг сэтгэл санаагаар унаад Саруулыг их зовоосон доо. Архинд хүртэл орсон.
- Яанаа тийм үү. Тэгээд одоо гайгүй юу
- Гайтлаа гээд яахав дээ. Ганцаараа үлдсэн ч цаашид амьдрах хэрэгтэй юм байна гэж ойлгоод амьдарч эхэлсэн л дээ. Нэг хэсэг ч хэцүү байсан шүү. надад энэ хоёр их тус болсон хүмүүс байгаа юм. Саруул миний одоо хийж байгаа бизнесийг хүртэл эхлүүлж өгсөн юм.
- Хүний амьдрал хэцүү ч юм даа. Салж сарнихаар хүүхдүүд л хэцүүддэг юм шиг байгаан.
- Азаар бидний дундаас хүүхэд гараагүй юм аа. За за танилцсан эмэгтэйдээ салсан эхнэр энээ тэрээ гээд баахан юм ярьчихсан явж байна ш дээ. Танай нөхөр ямар ажил хийдэг хүн байдаг вэ.
- Манай хүн төрийн байгууллагт ажилладаг юм аа. Өмгөөлөгч хийдэг юм. Цаг зав муутай. Сая хүртэл л ирж амжихгүй нь л гэж утасдаж байна.
- Бидэн шиг хувиараа бизнес хийдэг хүмүүс харин цаг заваа өөрсдөө л зохицуулах юм байна ш дээ. Их ажиллавал их мөнгө орно. бага ажиллавал бага л мөнгө орно. одоо ч хийгээд сурчихаж дээ. Харин улсын ажил хийдэг хүмүүс байнга л ажил ихтэй байх юм.
Тэд явсаар Сарнайгийн байрны гадаа ирнэ. Саруулын нөхөр Болдоо машины араас даган явсаар гэрийнхээ гадаа ирж зогсоно. Тэд машин дотор суусаар. Болдоо цагаа харна.

Машин дотор:
Сарнай:
- За ирчихлээ би ингээд орьё доо.
- Жаахан байж байгаад орж болохгүй юм уу. Би ойрд хүмүүстэй амьдрал ахуй ярисангүй. Одноогийнхоо найзтай ярьсан чинь дотор уужраад сайхан болчихлоо
- Харин ээ. Нөхөр маань ирээгүй бол би эртхэн орохгүй бол
- Гайгүй биз дээ тав арван минут яриад суухад оройтохгүй байлгүй дээ. Танай найзууд их хөгжилтэй эмэгтэйчүүд байх шиг байсан. Анар ямар ажил хийдэг вэ
- Анар уу. Анар эмэгтэйчүүдийн эмч л дээ. Багаасаа л эмч болно гэж мөрөөддөг хүүхэд байсан юм. Хүссэн мэргэжлээрээ ажиллаж байгаа болхоор сэтгэл хангалуун байдаг юм.
Болд цагаа харна. Даруй гучин минут өнөгчихсөн байлаа. Царайд нь бухимдал тодрон тэр хоёрын сууж байгаа машины зүг харсаар суулаа.

Машин дотор:
Сарнай:
- За би ингээд оръё доо зөндөө удчихлаа.
- За тэг тэг нээрээ удаан суучихсан байна. би ч ингээд явъя даа. Сахйан амраарай. Сайхан танилцлаа.
- Баярлалаа. Замдаа болгоомжтой яваарай. Цагдаа нар их байгаа байх даа
- Би уудаггүй юм аа. Сая уугаагүй. Тийм болохоор санаа зоволтгүй. За баяртай.
Сарнай машинаас буун, Чинбат машинтайгаа хөдлөн явна. Болд энэ бүхнийг машин дотроосоо харсаар суулаа.

8 Comments:

  1. Сарантуяа said...
    За нэг иймэрхүү кино байвал яаж байна. Сээгий нисгээрэй. урам өгөөд байвал үргэлжлүүлээд байна шүү найзуудаа.
    Anonymous said...
    тэгээд цаашаа яах юм бэ дараагийн анги нь хэзээ тавих вэ. Хэдэн ангитай юм бэ. Таалагдлаа
    Anonymous said...
    Дараагийнхаа хурдан тавиарай. Чи өөрөө ТВ -н хүн байж наадхаараа кино хийгээч. Яагаад нэтэд тавьчихсан юм бэ?
    Teuvo Vehkalahti said...
    Greetings from Finland. This blog is fun to explore, through other countries, people, culture and nature. Come take a look Teuvo pictures blog. Also tell all your friends why he must visit Teuvo pictures blog. Therefore, to obtain your country's flag rise higher Teuvo images to your blog flag collection. Have a wonderful weekend Teuvo Vehkalahti Finland
    www.gegeen.com said...
    yamar lag bichdiin be
    Anonymous said...
    гөшөөн баяр хүргэе
    маш зөв санаа байна
    одоо л хийхгүй бол хэзээ хийх вэ
    манай Сархаанаа мундаг шүү.Хайртай шүү чамдаа
    Сарантуяа said...
    Хотын хүүхнүүдийн хоёрдугаар ангийг тун удахгүй тавих болноо найзуудаа
    Anonymous said...
    Ali deer miniihees unshsan sanagdaj bn. Yagaad urgeljluulehgui bgaan be? 25TV iimerhuu kino garch bgaa shte. 2 angiig huleej bn shu !!!

Post a Comment