Thursday, September 24, 2009

Шамбалын орон




Шамбалын орон энэ үг азийн ард түмнүүдийн хувьд хамгийн ариун нандин үг нь юм. Санскритаар бол Капада гэж нэрлэдэг. Энэ нь ирээдүйн бэлгэ тэмдэг. Хүн төрлөхтнийг харанхуйгаас аврах ганц найдвар гэж азийн домгуудад өгүүлдэг билээ. Дэлхийд эд мөнгө дангаар шүтэгдэн арга ухаанаа хөрөнгө хураах хуримтлуулахад зориулсан нь оюун ухааны сэтгэл хоосорч улмаар газар дэлхийд ган гачаал тахал зовлон үзэх үед энэ оронд сайн сайхан шударга ёсны өмөг түшиг болон үлдэж эндээс л хүн төрлөхтнийг аврах Будда Майдар залран ирнэ гэнэ. Дэлхийн шашнуудад өөр өөр нэрийн дор майдар залрах тухай зөгнөн хэлсэн байдаг. Энэ нь лалынхны хувьд Мулдадара, энэхтхэгчүүдийн хувьд Ражи Аватхара, харин загалмайтнуудын хувьд Исус Христосын тухай өгүүлдэг билээ. Энэтхэгчүүдийн хувьд ариун газар Ривархиг Гималайн уулын хойд хэсэгт өөрөөр хэлбэл Түвдийн нутагт бий гэж заасан байдаг. Түүнчлэн баруун Түвдэд байдаг Кайлас уулын хойхно байдаг ч гэж тодотгох нь байдаг. Шамбалын тухай ойлголт нь зөвхөн төв азийн ард түмий сэтгэл зүрхэнд нь оршиж үлгэр домог аман зохиолд нь тусгагдаж байсангүй. Шинийг нээж олох, эрэн хайх сэтгэлтэй өрнө дахиныхан, аялагч жуулчдын анхаарлыг татаж ирсэн билээ. Шамбалын орны тухай албан ёсны мэдээ баримтыг албан ёсоор Португалын лам нар дэлхий дахинаа дуулгажээ. Тэд 1627-1650 онд Түвдийн Шанхсвуй хийдэд сууж байхдаа үлгэрийн юм шиг гайхамшигт газар бодитой оршидог гэж магадлан тэмдэглэн үлдээсэн байна. Тийнхүү 17 –р зууны үед Амер хотноо католик шашны томоохон төлөөлөгчдийн тэмдэглэн үлдээсэн газрын зураг дээр Шанг Шамбала хэмээх орныг тэмдэглэсэн байна. Францын дорно дахиныг судлагч эрдэмтэн Дэвид Ниль олон жил түвдийн хийдэд амьдарч эрдэмт лам нарын сэтгэл оюунаа дасгалжуулан хөгжүүлэх замаар эзэмшсэн ид шидийг бодитойгоор нүдээрээ харснаа цуглуулан “Түвдийн хутагт хувилгаад” хэмээн ном бичсэн байна. Энд дурьдсанаар түүнийг зүүн Түвдэд амьдарч байхад нутыыгийн нэг хүн байсхийгээд цаст уулруу очоод гэнэт хүрээд ирдэг тухай өгүүлсэн байна. Тэрээр сониуч хүмүүсийн асуултанд “ Тэнд бурхад суудаг юм гэж хариулдаг байжээ. Дэвид Ниль тэр хүнд хятадын хиймэл цэцэг бурхаддаа өгөөрэй гэж дамжуулжээ. Өнөө хүн амьд хүн оргонох нь байтугай хөл тавьх аргагүй цаст уулаас буцаж ирэхдээ зөвхөн өмнөд Түвдэд долоон сарын халуун зунаар ургадаг сайхан цэцгийг бурхадаасаа авч ирэн түүнд бэлэг барьсан гэнэ. Энэ үед 20 хэмээс доош хүйтэн гол горхи тас хөлдсөн цаг байлаа. Эндээс туйлын уур амьсгалтай цаст уулын дунд мэргэдийн амьдран суудаг зөөлөн уур амьсгалтай Баянбүрд байж болох гэсэн дүгнэлт хийж болох юм. Бүх аялагчдын тэмдэглэлд энэхүү нууцлаг орны хил хязгаарыг байгаль өөрийн аргаар найдвратай хамгаалж байдаг тухай дурьдсан байдаг. Хад асганы завсраар гарах байгалын хий хамгаалах тунгалаг дэлгэцийн үйлчилгээ үзүүлэн хүн мал даараагүй атлаа жихүүдэс хүрэх зэрэг үзэгдэлүүд олон тохиолддог байна. Тиймээс л жирийн хүн нэвтрэх аргагүй ажээ. Гуравдугаар Ванчинбогдын бүтээсэн “Шамбалд хүрэх зам” бүтээлд яаж тийш очих тухай бичсэн байдаг ч бэлгэ тэмдэгийн хэлд суралцаагүй хүн ойлгох аргагүй зүйл юм хэмээн өгүүлсэн байдаг. Үйлийн үрийнхээ өр төлөөсөөр салж чадаагүй эгэл хүн, урилгагүй зочин, ашиг хонжоо хайгч сониуч хүн хэн ч тийш нэвтрэх эрхгүй бөгөөд сансрын хүрднээс чөлөөлөгдөж буй өөрөө өөрийнхөө эзэн болсон шилмэл хүмүүсийг л дуудлагаар урин залдаг байна. Шамбалын орны Архатууд нь хүн төрлөхтнийг далдаас ажиглан үйлийн үрийн үй түмэн орооцолдсон утасыг үл хөндлөн болгоомжтойгоор сайн сайхан гэрэл гэгээний зүг чиглүүлж байдаг биз ээ. Дэвид Нилийн Түвдийн хутагтууд номонд зарим лам нар нүдний өмнө тув тунгалаг болон алга болсноо гэв гэнэт дахин гарч ирдэг чадвартай болохыг тэмдгэлсэн байдаг. Энэ нь амин цэнэг хэмээх маш нарийн жирийн хүний нүдэнд үл харагдах биеэс бодьсадва нар хүмүүсийн тусын тулд ийн зүтгэж байдгийг ойлгоход туслах юм. Далд ухаан судлаачдын дэвшүүлсэн нэгэн баримтлалаар Шамбалын орон Гималайн нурууны хавьд газрын дээр эфирэн хэлбэрээр оршдог гэж үзсэн байна. Энэ эфир нь эгэл бөөмсийн оршин тогтнох хэлбэр болох квантын талбайтай ойролцоо утгатай боловч бүүр нарийн юм. Сансрын бүх бодит материаллаг биеийн өчүүхэн жижиг бөөм атомоос од гариг хүртэл түүний дотор хүний биеийг ч хүртэл эфир нэвтлэн оршдог байна. Сансрын цэнхэр сувд болсон эх дэлхий маань хүмүүс бидний муу муухай бодол хүслийн эрчим хүчээр бүтээсэн давхрага доор амьсгал нь давхцан, өвчлөн шаналж буйгаас экологийн тэнцвэр алдагдан шинэ шинэ байгалийн гамшигийн давтамж улам ихсэн өвчин тахал гарсаар байгаа билээ. Сэтгэл зүрхээ ариусган хүүхэд мэт цэвэр тунгалаг гэм хоргүй болж оюун ухаанаа арга ухааны хажуугаар билэг ухаанаар цэнэглэж баймааж нь хувь хүн дараагийн шинэ амьдралд хөл тавих эрхтэй болно. Удтал үргэлжилсэн Кали юга буюу харанхуй эрин дуусах явц үргэлжилж байна. Зүй зохицолынхоо дагуу харанхуй эриний сүүлээр цаг хугацаа маш их хурдасдаг байна. Үүний бодит илрэлийг бид амьдрал дээр харж байна. Өчигдөр л ойлгоход төвөгтэй байсан зүйлүүд өнөөдөр жирийн үзэдэл болж ахуйн сэтгэлгээнд маань хэвшчихсэн байх жишээтэй. Нөхцөл байдал арав дахин нягтрана гэж үзвэл түүнээс урган гарах боломжууд даруй зуу дахин нэмэгддэг ийм л үед бид амьдарлч байна. Нэгдмэл ертөнцийн их цөм соронзон төвөөс ирэх бурханлиг туяа долоон бурхан одоор долоо задарч наашлан тэнгэрийн арван хоёр одоор дамжин нар түүний гаригууд дээр тус тус хугарч манай дэлхийд сая нэг ирдэг гэнэ. Шамбалын тэрхүү олон дамжлагаар дамжин ирсэн бурханлиг илч гэрлийг хугалан хүн төрлөхтнийг хүлээн авч боловсруулж чадах хэмжээнд давтамжийг нь намсган цацагч фокус гэж ойлгож болно. Тийнхүү Шамбалийн орноос шинжлэх ухааны ололт нээлт урлагийн сод бүтээл нийгмийн хүн төрлөхтний дэвшилд хүргэх импульсууд хүний гэгээрсэн тархи ариуссан гал халуун зүрхэнд тусч байдаг байна. Рерихын Оксфорд Кембриджийн их сургуулиуд дээр шагнал хүртсэн эрдэм шинжилгээний нэгэн бүтээлд бичсэнээр Шамбал бол ирээдүйн Кольфа сансрын шинэ эриний удирдах зарчим билээ.

Н. Сома

0 Comments:

Post a Comment