Tuesday, September 29, 2009

Итгэл хамбийн эрдэнэ мөнх бие буюу эрдэнэт мөнхийн лагшин биеийг анх олонд ил гаргаж ирсэнээс хойш таван жил болж байгаа анх 2002 оны 9 сарын хуучдаар гаргаж ирснийг Орос улсын шүүх анагаах эмнэлэгийн судалгааны хүрээлэнд Итгэл Хамбийн биеээс дөрвөн ширхэг үс, баруун хөлийн эрхий хуруунаас 4 гр хумс, хөлийн өсгийнөөс нь багахан хэмжээний арьсыг явуулан судлуулжээ. Шүүх анагаахийн магадлан шинжилгээний хариугаар энэ зүйл бол шарилаас авсан зүйл биш амьд хүнд байдаг эд эсийн үзүүлэлтүүд гарлаа гэсэн хариу ирүүлсэн байна. Тэгэхээр Итгэлт хамбийг нас барсан гэж үзэхээр шинжлэх ухаан амьд гээд нотолчихож байгаа, тэгсэн хир нь газар дор 75 жил болж байгаа, амьд сэрүүн ахуйдаа 75 наслаад газар дор мөн 75 жилийг өнгөрүүлсэн 150 жилийн настай хүн байх. Нас барсан гэхэд шинжлэх ухаан амьд гэж хэлэх, харин амьд гэж хэлэхээр 75 жилийн өмнө оршуулсан байдаг. Энд хэн ямар хариу өгөх вэ. Хэрвээ шарил юм гэж үзвэл нас барснаасаа хойш 80 жил болсон шарил байдаг гэвэл бүх биеийг нь занданшуулан хатсан Ленин болоод Ким Ир Сений шарил шиг тусгай орчинд лаваар дүүргэсэн вакум орчинд байж болох болохоос яг ийм ердийн агаарын нөхцөлд байдаг, ердийн хөрсөн дор оршуулаад гаргаж ирсэн шарил гэж байдаггүй юм байна. Энэ бүхнийг судалсан шүүх магадлангийн профессор Звягенцов гэдэгхүн "Шарилийн дөрөв дахь төлөв гэж хэлэмээр байна" гэсэн шинэ нэр томьёо гаргаж ирсэн байна.

0 Comments:

Post a Comment