Thursday, February 17, 2011

Залуу нас

Залуу нас гоо үзэсгэлэн минь чамтай
Зөндөөн удаан хамт байх юм шиг санасан
Толинд харах бүрээ энэ л хэвээр үлдэхсэн гэж
Тодруулж будсан урууландаа шивнэж байсан
Өнөөдрөөс маргаашруу довтлох амьдралын галт тэрэгний
Өртөө бүхэн дээр чамайг гээсээр байснаа мэдсэнгүй
Танихгүй эмэгтэйн дүрээр өөдөөс харах өнөөдрийг
Тааралдсан нэгэнд нь өгчихөөд зугтмаар байвч
Хайрлах зүйл зөндөө олон цуглуусан тээш минь
Хаашаа ч явуулахгүй чангаасаар байнам

9 Comments:

  1. оюунаа найз чинь said...
    Гоё юмаа, энэ шүлэг. Гунигтай ч гэсэн.
    Сарантуяа said...
    Гуниг аа гэж. Нээрээ гунигтай тээ. гэхдээ залуу нас гоо үзэсгэлэн- хайрлах олон зүйл хоёрын аль нь илүү үнэтэй вэ хариулаарай хүмүүсээ
    Anonymous said...
    zaluu nas goo uzesgelengeer hairlah olon zui olj boloh ch ene baigaa buhen nadaa bolnoo
    agai said...
    ulam olon teesh tsugaluulah baih daa
    Сарантуяа said...
    This comment has been removed by the author.
    Сарантуяа said...
    Сайн уу Агай минь. ямар сонин зочин бэ. Нээрээ л цуглуулсан тээш минь ийм их, гэрээр минь дүүрэн байдах илүү ихийг цуглуулах гээд л жаргаж ч чадахгүй яарсаар л шогшсоор л явах юм даа.
    Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...
    Зүгээрээ! Сарантуяа минь сүүлийн үеийн тольны чанар муудаад их нөлөөтэй болсон байна лээ. Манай толь бас тийм. . .
    Эртний анд. said...
    goyo shuleg bna. bumaa ahiin heldeg ter yostoi unen. za tegeed tolind ch harah zavgui davhilaa do ntr geel hehe
    Сарантуяа said...
    бумаа нээрээ манай толиноос болоод байх шиг л байна даа. харахгүй л байя тээ
    Эртний анд минь зочисонд баярлалаа

Post a Comment