Ямарваа нэгэн бүтээл гэдэг хүний оюун ухаанаас урган гарахдаа тухайн хүний сэтгэл зүрхний чинадад байсан гэрэл гэгээ, уй гуниг хийгээд сэтгэл хөлдөл гээд хүний эмзэгхэн хөндүүрт байж болох бүхнийг аван гардаг гэж би боддог. Иймээс ч аливаа нэгэн бүтээл хийж байгаа хүн, уран бүтээлчийг би хайрладаг, Түүнийг бас азтай гэж боддог. Учир нь сайн муу алин боловч сэтгэлийн хөдлөлөө шар айрагны мухлагт биш, шөнө дундын гудамжинд нударган зодооны дунд биш, бүтээлээрээ тайлж байгаа тэр эрхэм азтай. Иймээс л хэний ч бай эрхэм таны ч бай сэтгэл зүрхний гүнээс гарсан юм бүхэн үнэтэй. Бүтээлийг үнэлдэггүй цаг үед амьдарч байгаадаа, хүнийг хайрладаггүй нийгэмд өөрөө ч, үр хүүхдээ ч өсгөж байгаадаа гутрах юун. Нэгэн цагт Ороосын яруу найрагч Цветаева "-Бичицгээ....харагдаж байгаа бүхий л зүйлийнхээ тухай, хана туурга хаа сайгүй бичицгээ" хэмээн уулга алдан хэлсэн байдаг. Амьдрал угаасаа л ийм шаналах хэрэггүй....Энд тавьсан нийтлэлүүд хийгээд шүлгүүд минь түүгээр ч зогсохгүй өөрийн бус бусдийн хөдөлмөр шингэсэн гэрэл зургууд, уран зургуудыг ч сэтгэл зүрхнийхээ гүнээс танд зориуллаа. Таны энэ агшны сэтгэгдэлд нийцэх болтугай.
Labels: Ном
bi tuuh sain meddegguimaa..unshih hetsuu sanagdaad unshij ch bgaagui..harin tanii bichsn nomnoos Chinggis n uyeiin haaduudiig sian medj avlaa..Sorxugtani xatniig Xubilai , Munkh khaan 2n eej ch gj medeegui bsim bn..
tand ih bayarlalaa.. olon olon saikhn zoxiol gargaarai.
Bi er n uran zohioliin nom unshih sonirhol ih bagatai tuuhiin taliin bol bur unshdaggui hun lde. Getel Sorkhugtani behi hatnii nom unshaad uneheer uran zohiol, tuuhiin gaihamshgiig mederch bishirlee. Tsaashid er n iimerhuu saihan nomnuud unshina gdgtee ergelzehgui bainaa.
Ta uneheer gaihaltai saihan buteel tuurvijee.Dahin bayar hurgie! Daraagin nomiig tani tesen yadan huleej baina.
gehdee tanii SORHUGTANI romaniig nulims dusluulan unshij tuunees MUNKH tengertee odson Ejiinhee huuhduudee gesen saihan setgeliigni dahin olj uhaarsandaa uneheer ih bayarlaj talarhalaa... tand ajiliin ih amjilt husie
Сорхугтани романаа уншиж дуусгалаа. Энэхүү ухаалаг, сайхан хатны түүхийг элдэв чамирхалгүйгээр уншигч бидэнд ойлгомжтойгоор түгээсэн танд талархъя. Баярлаад баярлаад ханашгүй нь...
Таны ажил, амьдралд тань хамгийн сайн сайхныг хүсье ...
Дахин шинэ уран бүтээлээр бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.
Танд маш их баярлалаа. Амжилт Амжилт
Одоо Сайн хаан Бат романыг авч уншнаа. Бас л сайхан бүтээл болсон гэдэгт эргэлзэхгүй байна.