Thursday, March 31, 2011

Тэр залуу шүлэг болчихлоо
Тэвэрт биш дэвтэрт ирчихлээ
Амраг шүлэг хоёрын аль нь үнэтэйг олох
Асуултын тэмдэг цэг таслалгүй
Алга болчихлоо, шүлэг болчихлоо
Зоргоор хүсэл чи юундаа яараав
Зүгээр л түүнээс асуухгүй яагаав
Тэвэр дэвтэр хоёрын аль нь үнэтэйг
Тэр өөрөө шийдэхгүй яагаав
Тэвэрт ч үгүй дэвтэрт ч үгүй шувуу байсан тэр
Тэрийг найз минь буудчихсан надад амар байлгах гэж тэр
Тэр залуу шүлэг болчихлоо
Тэвэрт биш дэвтэрт ирчихлээ
Өр зүрхэнд минь биш
Өврийн дэвтэрт минь ирчихлээ
Халих жигүүрээс нь шүүрсэн дуслууд
Харин бэх минь болчихлоо
Нисч явахдаа ч нэг харагдаад нэг болиод
Нээрээ шүлэг болсон хойноо ч тасалдаад
Бичиж сурсан юм аа гэвч би шүлгийг
Хатсан бэхээр ч хамаагүй...

Monday, March 28, 2011

Үлгэр үнэн байдаг тэртээгээс
Үггүй аялгуу асгаран байх чинь
Сэтгэл гэгэлзүүлэн өр өмлөх нь
Сэрүүн хуурын чинь эгшиг юм уу
Чиний хуурын аялгуунд
Тэнгэр мэлмэрч газар өмрөнө
Чиний хуурын аялгуунд
Нар ивэлж сүүдэр урсана
Амьдралд худал байдаг эндээс
Аяндаа эгшиг ундрах нь байх чинь
Сэтгэл гэгэлзүүлэн өр өмлөх нь
Сэрүүн хуурын чинь эгшиг юм уу
Чиний хуурын аялгуунд
Тэнгэр мэлмэрч газар өмрөнө
Чиний хуурын аялгуунд
Нар ивэлж сүүдэр урсана

Thursday, March 3, 2011

Одоогоос 20 оод жилийн өмнө Ичинхорлоо минь надад зориулан ийм шүлэг бичиж байсан юм. Харин өнөөдөр уншихнээ би өөрөө ч тэр, Ичин ч тэр ерөөсөө өөрчлөгдөөгүй яг хэвээрээ л юм шиг санагдах юм. Хэзээний л ийм хүүхдүүд байсан, хүүхнүүд болж, одоо ээжүүд эхнэрүүд болж дээ. Тун удахгүй төрсөн өдөр нь болох гэж байгаа Ичин чамдаа төрсөн өдрийн мэнд хүргээд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Чиний байхгүй Монгол оронд уйдаж үхлээ.



Сараад зориулав. \1995 оны хавар УБИС-н хонхны баяр дээр уншиж өгсөн билээ надад\

Эндэхийн цэцэрлэгт гургалдайн дуу цөөрсөн
Эргэж ирэхгүй хүүхэд зан минь холдсон
Хуучнаас үлдсэн юм юу вэ гэж
Хуруу даран бодлогшрох болсон
Ад үзэж тайруулаагүй шигүүн хар гэзэг
Алмай жаахан Сараа хоёр л үлдэж дээ
Цээжин дахь хайр хуучин гутал шиг халагдсан байтал
Цэцэрхэгч Сараагийн гэнэн муйхар нь яг л хэвээрээ
Арвайн гудамжинд бороон дор уншсан шүлэг мартагдсан
Атгасан гарын дулаан илчийг ч бас мартсан
Чиггүй орчлон хуурч гомдоож цөхрүүлэвч
Чиний инээд өнөөх л гуниггүй янзаараа
Дэвэрч хөөрч чамд дандаа загнуулдаг
Дэргэд чинь давитаргүйтээд чамаас жаахан айдаг
Он жил биднийг нэгэнт салгахгүй хойно
Одоо үхлийг хамтдаа хүлээхээс өөр аргагүй болж дээ

Wednesday, March 2, 2011

Нэгдүгээр анги:
Текст: Их хотын амьдрал оройн цагаар хөл хөдөлгөөнөөр дүүрч, хаашаа ч явсан машины бөглөрөл, замын ачаалал, гараад л угтах уур бухимдалаас дайжин зүгээр л энэ цаг хугацааг өнгөрөөхөөр тансагхан зоогийн газарт талагдсан хэн нэгэнтэйгээ яриа дэлгэн тухлах нэгэн жаргал байдаг бол зарим нэгийнх нь хувьд амжихгүй тусам амжуулах гэж цаг хугацаатай уралдан өнөөдрөөс маргаашруу тэмүүлэх нь ч бий. Ихэнхдээ гэрийн эзэгтэй хүний хувьд хажуугаас зүүгдэх олон ачаанаасаа салж чадахгүй байсаар хайран цагаа зүгээр л нисгээд өнгөрөөчих нь ч бий. Бүүр заримынх нь хувьд их хот, энэ амьдрал тэр чигтээ нуран унаж байгаа мэт өөрт байгаа бүхнээсээ залхан зүгээр л хаа нэгтэйрүү зугтаад эргэж ирхээргүй явах хүслээр дүүрэн байх үе ч бас байдаг. Амар тайван амьдралыг эвдсэн мессежны дуудлага найз хүүхнүүдийн утсанд ирсийм.......цааш>

;;