Monday, October 26, 2009

Өдөр хоног нар сараа дагуулан биднээс алслан одож энэ өдрийн үйл явдлыг дурсамж болгон биднээс авч одно. Энэ өдрийн содон нэгэн зүйл хэзээ нэгэн өдөр дурсагдах тийм л зүйл болон үлдэнэ. Бид дурсамжийн төлөө амьдарч байгаа ч юм уу... Хүний амьдралд хэд хичнээн дурсамж хангалттайг мэдэхгүй ч, өнөөдөр маргааш, ажил төрөл, үр хүүхэд гээд амсхийх завгүй өдөр хоногууд харвасан сум шиг өнгөрдөг хэдий ч, бид үхтлээ ядраад гэртээ харьдаг ч, яг юуны төлөө амьдраад байгаа юм бол. Хүүхэд ахуй нас баяр баяслаар дүүрэн, идэр залуу нас итгэл зүтгэл хайраар дүүрэн өнгөрөх хэдий ч өтөл нас өмнө минь зогсож байх тийм л ирээдүйрүү яарсаар. Ингээд бодхоор яг юуны төлөө гэдэг нь сонин, үнэхээр л дурсамжийн төлөө амьдардаг бол тийм олон дурсамж хүнд хэрэгтэй бол өдөр бүхнийг гайхамшиг бүтээхийн төлөө өнгөрүүлэх хэрэгтэй ч юм уу. Зүгээр л гэртээ унтаад л , зурагт үзээд л өнгөрүүлсэн өдрийн дурсамжийг хаанаас эрэн санах вэ. Гээд бодхоор амсхийх завгүй энэ амьдралын хэмнэлийг ер ойлгохгүй юм. Хүмүүс юундаа яарч адгаж юуг бусдаас өрсах гэж ингэтэл зүтгэнэ вэ. Хорон муу санаа ч гэсэн дээ хэзээ нэгэн өдөр эргэн дурсахад алдаа айшигт гунигтай дурсамж болон үлдэнэ бус уу. Гэтэл хүмүүс яагаад атгаг санаа өвөрлөн бусдыг хохироохыг ородоно вэ. Энэ бүхний хариу: Хүмүүс өөр өөрийн амьдарлын замаа сонгож өөрийн хүрэх ирээдүйгээ тодорхойлон явдагт байгаа юм. Тэгэхээр хүний хүсэл тэмүүлэл хүрэх зорилгийг шүүмжилж болохгүй гэсэн бодол төрнө. Таны зорилго юу ч байж болно. Гэлээ ч хожмын өдөр дурсагдах дурсамж гэдэг энэ амьдралын явж ирсэн зам мөр байдаг болхоор гэрэлтэй замыг нь сонгох нь чухал юм шиг....Маргаашийн наран мандахад энэ бодлууд амьсгалах агаар, гишгэсэн газрын тоостой цуг замхран одож болох ч сүү татсан гэгээн зам бусдыг ямагт араасаа дагуулдагийг санаж гэрлийг л сонгоцгооё. Хувцасны хирнээс тлүүтэйгээр сэтгэлийн хир өмнө зогсож байгаа өтөл насыг зовоох тул нөгөөх л яруу найргийн гэгээн мөр лугаа амьддаа бие биенээ хайрлая. Эргэн дурсах он жилүүд өрөд хоногууд маргаашийн гэрэлт наранд итгэдэг шиг итгэлтийн гэгээн зам байг.

Гэгээн үүрээр шувууд нисэлдээд

Гэрт гадаагүй шулганан гүйлдээд

Өглөө яагаад ийм их баяр авч ирдэгийг

Өөрөөс нь асуухаар эртлэн бослоо

Аагтай халуун цай

Амтанд нь цадах дулаан яриа

Үнсэж сэрээсэн бүлээн уруул

Өөдөөс минь ширтэх дулаан харц

Өөрт минь яагаад ийм их хайртайг

Өөрөөс нь асуухаар эгцлэн ширтэнэ

Асууж яах юм бэ?

Амьдралын аль сайхан бүхэн

Асуултгүй үргэлжилсээр

Цаг хугацаа, нар сар

Цамц нь хирсэн эр нөхөр

Үдшээр тэр ядрал нөмрөн ирнэ

Үүдэн дээрээсээ би нөмрөг юуг нь тайлж

Тайвшрал юугаар тэврэн угтана

Үнэндээ аль сайхан бүхнийг

Үүдэн дээрээсээ угтахаа

Асууж яах юм бэ?

Амьдралын гэрэлт шувууд

Алган дээр минь ирж буусаар л байхад...

Хонгорхон Муза

Яг ингэж суух дуртайсан тэр бидэн

Ялдам инээмсэглэлийн түрлэг,улаан дарс

Ямархан хайр урууланд амтагдаж байсныг

Үгээрээ биш зүрхээрээ хэлэм...

Цэнхэрхэн зуны тухай

Цэцэгт хөндийн тухай

Ирэх аялалын тухай

Их л удаан ярьдагсан

Зун ирлээ хонгорхон Муза

Зургадугаар сарын гудамжыг модод бүрхлээ

Үзэмжит навчисынх нь ногоохон судлууд

Үзтэл түүний инээдийг зурж байна

Дурлал хайрын тэнгэрийг дуудсансан

Дэргэд минь гэвч бүтээгч Муза

Гээд яахав замд гарья хонгорхон Муза

Ганцхан навчисын судлыг ч биш

Энэхэн зуны тухай

Эхлэн буй аялалынхаа тухай

Гараараа зүрхээрээ буй бүхнээ дуулъя

Ганцхан түүнийг л хүлээхээ тэвчье...

Хүүдээ

Гарыг минь дэрлэн бяцхан хүү нойрсоно
Гайхамшигт ертөнцийн бэлэг зүүдлэнэ
Хамран дээгүүр нь бурзайх жижигхэн хөлснүүд
Хамаагүй тоглоод ядарсан тэмдэгнүүд
Сайхан номын эхний хуудас шиг
Сар жилүүдийн анхны тоолол шиг
Амар тайвныг зүрхэнд минь авч ирэх шиг
Алтан хараацай энгэрт минь зүүдлэнэ
Ижийгээ тэврэн бяцхан хүү нойрсоно
Ирэх жилүүдийг тоолон эр хүн болно чи
Ядрал үгүй тайван орчлон гэж байдаггүй
Ямарчиг үед хүчтэй яваарай миний хүү
Уул үгүй хангай гэж үгүй
Уужуухан яваарай миний хүү
Амьдрал дандаа ижийнх нь гар шиг зөөлөн дөр биш шүү
Аз жаргал гэдэг үнэтэй байдаг юм хүнтэй яваарай
Мэндлэн золгох хүн бүхэн ижий нь биш шүү
Миний хүү ухаантай яваарай
Чихэнд чинь шивнэсэн нэр чинийх л юм шүү
Чилээх цагийн уртад эзэн нь байгаарай
Гарыг минь дэрлэн нойрсох бяцхан хүү
Гайхамшигт ертөнцийн бэлэг минь үнэтэй яваарай

Агаар мандал хөх огторгуй

Аньсга чөлөөлөх нарны гэрэл

Ногооны үнэр салхины чимээ

Нойтон хөх хяруу

Зэлүүд тал, усны чимээ

Зэргэлээ…

Гэнэт би ангаснаа мэдрэх

Аяны уртад ядарлаа гэх бодол

Ай тэгээд хүсэл минь дэргэд байхыг харах…

Ухаангүй автах минь надад таалагддаг

Урин цагын шувууд далавчаа дэвсэн ирдэг

Хүрэх газараа би алсад нисгэдэг

Хөвөх үүлэн, нисэх жигүүртэнд дайдаг

Ай номин тал номин тал

Амьдралын минь хуудас номын үсэг шиг эгнэх тал

Энд л би жаргалын дууг шувуудтай дуулж

Энд л би эрх чөлөөг

Эхний хуудаснаас уншсанаа санана

Хамар цоргин ханхлах

Харц минь бүхэлдээ дүүрэх

Хайрлан догдлом

Халуухан хүслэн минь

Урин цагын шувуудтай минь нис…

Удахгүй би ….

Ай хүсэл чи

Ай хүсэл чи

Андыг минь булаах уу…

Аяны хүн хүрмээ тайлан тайвшрал эрэх шиг

Анд чинь байя гэсийм… тэр ердөө л сонсооч гэсийм

Хэцлэн нисэлдэх дурсамжууд нь дэргэд амилах цагаар

Хичнээн их яриа дэлгээ вэ…

Өөөдөөс минь урьдын адил эгцлэн хараад

Өөрийн минь тухай ярьж эхэлхэд нь л харин

Хачин сонин нэг л алмайран гэгэлзэм

Хашгарч нүүрээ дарам

Хүлээ…хүсэл чи сонс…

Хэрэн тэнэх газар бүрт нь

Хэн нь ч түүнийг над шиг сонсоогүй болхоор

Явах дургүй нэгэн аянчны түүх

Яг ингэж эхэлсэн юм аа…

Уйдах дургүй хүсэл чи сонс
Уйтгараас нүдээ нууж сураагүйг минь сана…

Уйлах тэр л нулимсаар зүрхийг минь бүү ундаал

Өөрийг нь сонсоход баярлах

Өвдөгөө дэрлүүлэхэд минь тайвшрах

Тодруулж хэлбэл зүрхнээс ангид
Толгой эргэм түүний тухай бүү бодуул

Магад хүсэл чи дэргэд ирж

Мартахын утасыг чангаах цагаар

Ай хүсэл чи…

Андыг минь авч одсон байнам …

Амьдралаасаа нэгнийг алдах нь

Ай юутай аймшигтай…

Анд минь байя гэж яаж чи хэлж зүрхэлнэв…

Урин дулаахан гэрт тухлах

Уртын урт замаас буцаад

Хааяахан хаалга тогшин ирэх

Халамцуу яваад шараа тайлуулах

анд минь байж чи чадлаа ч

Үглэж зэмлэж үүдээрээ угтах

Үнэндээ таньдаг хүн шигээ

Үгүй дээ дотно анд шигээ чамайг би харах уу…

Навч бүхэн нь хагдарч буй мод шиг

гуниг байна яг одоо

Намар өөрөө л өвлийг авч ирдэг шиг

шог байна яг одоо

Үндэс бүхнээрээ түрэн ургах

Өөрийн чинь төлөө түшин босох

Өө тэгээд хавраар дэлгэрэх

Өөрөө би чинийх л байя гэсийм…

Амлая чамайг би хайрлахаа болино

Аз жаргалын мөнгөн шувууд зүрхнээс минь

нисэхээ болино

Өөрийг чинь хайрласан олон олон өдрүүд

Өчигдөртэй минь хамт номын тавиур дээр үлдэнэ

Харцаа гудайлган дэмий зовох хэрэггүй

Халширч бас үгээ зөөх хэрэггүй

Болохгүй юм ирэхгүй л жамаар
Бодлоос чинь би саринаж байгаагаа мэдэрч байна

Өнгөт орчлонгийн түмэн өнгөн дундаас

Өөрийн минь өнгийг харахаа больж байгааг чинь

анзаарч байна

Юу дутсан гэгээн амьдрал вэ…

Ердөө л чиний нэрийг мартачхая

Амлая чамд би дурлахаа болино

Алтан мөнгөн гижигнүүд зүрхний минь ховдолоос

нисэхээ болино

Хамтдаа өнгөрүүлсэн тэр л дурсамжуудаа

шүлэг болгоод

Хааж орхиноо би номын тавиур дээрээ

Ичихгүй зовохгүй бүхэн хаа сайгүй

Энд ч тэнд ч нүүрлэж л байдаг хойно доо

Өнгөрсөн бүхэнд харамсал илэрхийлэн

Өөдөөс минь толгой гудайх хэрэггүй ээ

Бүтэхгүй юм болохгүй л жамаар

Би чиний л зүрхнээс нисч байгаагаа мэдэрч байна……

Нэг л бөгчим уйт шөнөөр

Нисмээр л байсан …нар луу…

Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж

Түүдгийн гал шиг ноцоон байсан

Түүнийг чи надаар дуудуулсан…

Омог хүслэн минь өөрийнх байж сурлаа

Одоо би салхины эзэн…

Саарал үдшээр цонхыг чинь тогших

Салхи байна… би байна

Танил гийчин байна, амраг бүсгүй байна

Тайлж мартсан хуримын гоёлоо өмсөхөөр ирлээ

Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий сандар

Оргүй хоосон харанхуйн дундаас ч

Олж харнаа чи миний нүдийг

Ийм итгэлтэй

Ийм гэрэлтэй

Ийм бардам

Ийм чамаас явчихсан нүдийг

Инээмсэглэсэн уруулаар үнсэж чи чадах уу

Энэрэл нэхсэн хоёр нүдийг минь тэгэхэд чи

Энэ чиний зовлон гэж хэлсэн

Ингээд л би нүдээ аньсан
Анисан нүд шиг харанхуй шөнө бол би юм

Алмай энэ шөнийн ганцаардал минийх юм

Тэнгэрийн дуу салхины эрч

Тэр бүхэн уур хилэн минь юм

Үгүй хоосон чамаас гэрэл гэгээ нэхсэн

Үргэлжийн гаслант нүд минь

Зүрхэлж чамруу эс харах

Зовлонт их далай болон урссан

Үгүйлэх минь тэгэхэд ганцхан үнсэлт л байсан

Үүнийхээ л төлөө гүн харанхуй шөнийг тэмтэрч

Гүн их далай болон урссан…

Тэр нэгэн

Гашуун үгтэй

Гайхам нууцлаг тэр нэгэн

Ургаж буй мод

Унаж буй навчны алийг нь хайрладаг бол
Зүү орох зайгүй тэр нэгэн

Зүгээр л гараа унжуулаад алхдаг болов уу

Таньдаг хирнээ танихгүй тэр нэгэн

Таньсан хирнээ таниагүй тэр нэгэн

Хаашаа харж явааг нь мжэдэхгүй тэр нэгэн

Цаашаа явна уу наашаа явна уу

Харц нь лав тэнгэрт байдаг

Хамар нь лав газарт байдаг

Хайр нь чухам хаанаа байдгийм бол…..

Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ.

Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана

Амрагийн дууг сэтгэлээрээ аялаж

Аз жаргалыг мөрөөдлөөрөө туулна

Шувуудын жиргээнээс үлгэр сонсоно

Шуугиан бүхэн танил дотно сонсогдоно

Ижийн минь үнсэлт тэртээ холоос салхи хөлөглөн ирнэ

Ирэх хаврын устай дорхноо замхарна

Цаг эргэж намар өвөл ирнэ

Царцаа мөндөрт цохиулан газар элэгдэнэ

Уйлья гэвч нулимс төөрнө

Уйтгар гуниг минь залуу нас шиг бодогдоно

Өдөр бүхэн өглөө шиг тунгалаг

Өөрөө би мөнхөд залуу

Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ

Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана

Агаар мандал хөх огторгуй
Аньсга чөлөөлөх нарны гэрэл
Ногооны үнэр салхины чимээ
Нойтон хөх хяруу
Зэлүүд тал, усны чимээ
Зэргэлээ…
Гэнэт би ангаснаа мэдрэх
Аяны уртад ядарлаа гэх бодол
Ай тэгээд хүсэл минь дэргэд байхыг харах…
Ухаангүй автах минь надад таалагддаг
Урин цагын шувууд далавчаа дэвсэн ирдэг
Хүрэх газараа би алсад нисгэдэг
Хөвөх үүлэн, нисэх жигүүртэнд дайдаг
Ай номин тал номин тал
Амьдралын минь хуудас номын үсэг шиг эгнэх тал
Энд л би жаргалын дууг шувуудтай дуулж
Энд л би эрх чөлөөг
Эхний хуудаснаас уншсанаа санана
Хамар цоргин ханхлах
Харц минь бүхэлдээ дүүрэх
Хайрлан догдлом
Халуухан хүслэн минь
Урин цагын шувуудтай минь нис…
Удахгүй би ….

Ай хүсэл чи

Ай хүсэл чи
Андыг минь булаах уу…
Аяны хүн хүрмээ тайлан тайвшрал эрэх шиг
Анд чинь байя гэсийм… тэр ердөө л сонсооч гэсийм
Хэцлэн нисэлдэх дурсамжууд нь дэргэд амилах цагаар
Хичнээн их яриа дэлгээ вэ…
Өөөдөөс минь урьдын адил эгцлэн хараад
Өөрийн минь тухай ярьж эхэлхэд нь л харин
Хачин сонин нэг л алмайран гэгэлзэм
Хашгарч нүүрээ дарам
Хүлээ…хүсэл чи сонс…
Хэрэн тэнэх газар бүрт нь
Хэн нь ч түүнийг над шиг сонсоогүй болхоор
Явах дургүй нэгэн аянчны түүх
Яг ингэж эхэлсэн юм аа…
Уйдах дургүй хүсэл чи сонс
Уйтгараас нүдээ нууж сураагүйг минь сана…
Уйлах тэр л нулимсаар зүрхийг минь бүү ундаал
Өөрийг нь сонсоход баярлах
Өвдөгөө дэрлүүлэхэд минь тайвшрах
Тодруулж хэлбэл зүрхнээс ангид
Толгой эргэм түүний тухай бүү бодуул
Магад хүсэл чи дэргэд ирж
Мартахын утасыг чангаах цагаар
Ай хүсэл чи…
Андыг минь авч одсон байнам …

Амьдралаасаа нэгнийг алдах нь
Ай юутай аймшигтай…
Анд минь байя гэж яаж чи хэлж зүрхэлнэв…
Урин дулаахан гэрт тухлах
Уртын урт замаас буцаад
Хааяахан хаалга тогшин ирэх
Халамцуу яваад шараа тайлуулах
анд минь байж чи чадлаа ч
Үглэж зэмлэж үүдээрээ угтах
Үнэндээ таньдаг хүн шигээ
Үгүй дээ дотно анд шигээ чамайг би харах уу…
Навч бүхэн нь хагдарч буй мод шиг
гуниг байна яг одоо
Намар өөрөө л өвлийг авч ирдэг шиг
шог байна яг одоо
Үндэс бүхнээрээ түрэн ургах
Өөрийн чинь төлөө түшин босох
Өө тэгээд хавраар дэлгэрэх
Өөрөө л би чинийх байя гэсийм

Анд минь

Анд минь
Арилж буй дурсамж минь
Аз жаргал нь надад нээлттэй байсан хаалга минь
Баярлан догдлох бачууран гунихын завсар минь
Илчгүй өдөр итгэлт наран мандах шиг хөөр хөгжим минь
Инээд зурсан хацрыг нулимс мэт зүсэгч чинжаал минь
Чиний ирэнд хэрчигдэх хүслийнхээ төлөө
Чи эргэж харахгүйн төлөө
Би хүсэхгүйн төлөө
Тэгээд яасан их хүсч байгаагынхаа төлөө
Омог бардам зангийнхаа төлөө
Одоохон гүйгээд очмоор сэтгэлийнхээ төлөө
Өнөөдөр би зүрхээ цээжинд нь буцаалаа
Өөөрт чинь дахиад үзүүлэхгүй
Өө яасан их өвддөг юм бэ

Аяншин хөврах их замтай хамт
Тэртээд чи үлдсэн
Аль эртний танил мэт
Тэнд чиний явж одсон мөр
Энд чиний хоосон зай
Амжиж үнссэн уруул шиг чинь
Халуун байхдаа….
Тэр миний хэлсэн үг
Энэ чиний дуугүй үнссэн уруул
Тэндээс би халууцан
Тэсгэл адлан шатаж ирсэн
Дээвэр цонх нэвт төөнөх нь
Нар ч юм уу … гал ч юм уу
Дэндүү халуун байна
Сэрүү унахыг хүлээж тэсэхгүй нь
Хоймрын шүтээний өмнө
Залбиран сууна би
Хонгор түүнийн минь
Надад хайртай гэж хэлүүлээч…

Би таны хайр энхрийллээр дутна
Бие минь хөшиж гар хөл минь даагдахгүй нь
Ухаан зарах юм энд огтхон ч алга
Удахгүй хөлдөнө мөс болно ингээд л болоо
Таны ярьж өгсөн үлгэрт итгэн
Таавар мэт аз жаргалыг
Тэр хотын тэндээс хайхаар
Тэр шөнө хуримынхаа шөнө би оргосон
Сэтгэл догдлох юм энд огтхон ч алга
Сэрүү унасан өвөл ирсэн ингээд л болоо
Өнөөдөр түүнийг би хуримынхаа гоёлтой угтлаа
Үлгэр яригч тэр эрхэм тэнгисийн тэртээд
бодлогшрон сууж
Үелзэх давалгааг нь ширтэн
Өөр нэгэн бүсгүйд хүүрнэх нь
-Таавар мэт сонин аз жаргал
Тэр хотын тэнд бий
Таныг би хуримын чинь шөнөөр хүлээе гэнэ

Би яруу найрагч

‘’Надад хуудас цагаан цаас
өгөөч үзэгний минь үзүүр түүн
дээр хайрын вальс эргэг’’


…Би яруу найрагч
Би дурласан бүсгүй
Хонгор чиний анхны үнсэлт шиг гэгээн
агшны төлөө
Хундага өргөх энэ л гараараа би шүлэг бичдэг
Би яруу найрагч
Би дурласан бүсгүй
Харцыг чинь отож үргэлжид ээрэн
Харц минь гуниглах агшин
Хатаж омголтсон уруул минь үнсэлт
нэхэн өмөлзөх агшин
Халуу дүүгсэн гарын чинь алганд
мөр минь аяаархан чичрэх агшин
Энэ миний үзэсгэлэн
Ихэмсэг бас гунигт төрх минь
Инээмсэглэл уруулаасаа бүү илгээ
Итгэл найдварын оч энэ уруул дээр бөхөх ёсгүй
Би гал халуун цогцос
Би шатаж буй гал
Ноцох л гэж чамруу ирсэн
Намар оройн ойн түймэр
Би яруу найрагч
Би дурласан бүсгүй

Гүүр

Бидний дунд гол мөрөн урсана
Бидэртэх мандалаар нь солонго хөвнө
Яаж чам шиг байх вэ солонго атгаж
Яг л надад ирсэн шиг хүрэх вэ
Мөрөнд минь далавч ургаасай
Мөрөөдөлд чинь буухсан сахиусан
тэнгэр шиг
Бидний дунд гол мөрөн урсана
Бүдэгхэн хэлцэх үг яриа нь гүүр болно
Ангасан хүнд айл таарах шиг
Амжиж гүйхсэн тэр гүүрээр аяны хүн шиг
Цэлэлзэх усанд,цэнхэрхэн мандалд бидний дунд
Цээжин доторх хүслийн ангир ганцаараа хөвж явна
Элээх амьдралын эхний зогсоол мэт
Энэ л гүүрэн дээрээс чамайг хүлээнэ
Рашаан байгаасай их усан цэлэлзэнэ
Рашаан болоосой их хүслэн амтагдана
Ээх нарны шаргалхан туяа юм чи
Энэ л нарны алтанхан хүү юм чи
Надаас тасарсан цээжний минь хэсэг юм чи
Надтай нийлэх цэнхэрхэн голын эрэг юм чи

Бүхий л юм хэмжээтэй байдаг
Бүсгүйн гоо сайхан ч цаг зуурынх байдаг
Миний инээмсэглэл чинийхээс ондоо
Маргаашийн гэрэлээр зурагдсан байдаг
Чимээгүйхэн бүдгэрлээ ч ингэж л инээнэ
Чи намайг энэ л дүрээр минь дандаа харах уу
Ажсаар байтал өнгөрөх энэ л бүхэн
Амрагийн дуунд л мөнхөрдөг гэнэ
Хайрлах л ёстой өдрүүд харцнаас урсаж
Хамаг л юм цаг хугацаатай одож
Хүлээх л ёстой өдрүүд зүрхэнд ирж
Хүсэл бүхэн нь цоо шинэхэн ханхална… хайр
Алганы минь хонхорт тогтохгүй байгаа нь
Аз жаргал гэнэ, чинийх гэнэ
Амжиж чи тосохгүй уу эсвэл…
Ирэх үүрийн гэгээ ирээдүй бүхнээс хайх уу…
Өөрийг чинь хүлээхэд хичнээн хугацаа хэрэгтэй юм бэ
Өнгөрсөн бүх амьдрал өнөөдөр хангалтгүй гэв үү…

Бүрх малгайт

Бүрх малгайт тэр эр цэцэрлэгт дуулна
Бүдэгхэн дурсамж хоосон агаарт хөвнө
Амьдрал гэдэг чинь сагстай цэцэг барьсан бүсгүй минь
чи минь чи минь юм гэж дуулна
Алчуур чинь час улаахан тэр уруулын чинь өнгөтэй гэж дуулна
Тольнд гүйж очно би уруулаа харна
Томдсон бүх духдуулан өмсөнө
Бүрх малгайт тэр эр цонхны минь дор дуулна
Бүдэгхэн дурсамж энэ толины өмнө хөврөнө
Судсанд минь буцлан буй галыг мэдрээч гэж дуулна
Суу алдарын эрхэм чөлөө мэт энэ л агшин бүгдээрээ
чинийх гэж дуулна
Уруулаа жимийнэ
Урдаас эгцлэн буй өөрийгээ харна
Хачин их ядрал өнгөрсөн амьдрал тэр нулимсны ором
Хацарт минь үлсэнгүйг мэдрэнэ
Бүрх малгайт тэр эр хаалганы минь цаана дуулна
Бүдэгхэн дурсамж энэ уруул дээр хөвнө
Амьдрал гэдэг чинь сагстай цэцэг барисан
бүсгүй минь чи минь юм гэж дуулна
Алчуур чинь час улаахан тэр уруулын чинь өнгөтэй гэж дуулна
Тольнд гүйж очно
Уруулаа харна
Томдсон бүрх духдуулан өмсөнө
Уруулын өнгөт улаахан алчуураа зангидана
Одоохон одоохон би чамруу очлоо бүрх малгайт минь

Бурхан

Бурхан минь
Чихнээ сонсогдох танил аялгуу мэт
Чимээгүйхэн зүрхэнд ирэх учрал мэт
Үнсэлт энхрийлэл анхны хайран мэт
Үүрээр уруул үнсэн сэрээх амраг хонгор мэт
Үгүй дээ би тантай адилхан мэт
Үнэндээ та гэвч залуу байж үзсэн үү
Сүүдэр мөргөн бяцхан шувуу халилаа
Сүүлчийн замд нь түүнийг үдээч
Догшин бүргэд тэнгэрт л халидаг
Дорой бяцхан амьтадыг яах вэ
Бурхан минь эгшигт аялгуу минь
Эгшиглэн буй чавхдас минь
Хөг аялгуу чинь хэзээ дуусах вэ
Хөшсөн суудлаасаа хэзээ босох вэ
Сая сая итгэл
Сая сая хайр
Сая сая ирж буцалт
Сая л таныг дэргэдээ байсныг мэдрэх
Бурхан минь
Би үгээ залгинам….

Чамруу очих замд

Чамруу очих замын модон гүүрэн дээрээс
Чамруу очих замын яг л дундаас
Тэргэл сарны усанд унах сүүдрээс
Тийм ялдам хонгорыг олж харнам
Чамруу очих цардмал замын голоос
Чамруу очих замын халтирам мөсөн дээрээс
Аяншиж ядарсан нэгэнтэй хуучлангаа
Ай тэгээд хүсэл минь минийх ахуйд хүрэх зам үгүйг
Он удсан модон гүүрэн дээрээс
Саарал одноос өөр тулах зүйлгүй унах цагаар
Олон хөлхсөн мөсөн талбай дээрээс
Одтой тэнгэрээс өөр харах зүйлгүй халтирах цагаар
Аяншиж ядарсан нэгэн хүлээлгүй одох цагаар
Ай тэгээд усны мандалд нүүрээ тольдон
Мөсний толионд хамрын аясаар бяцхаан уур…

Чамд би

Чамд би үнэн дурлаж
үзэн ядаж
үгүйлэн хайнам
Чамд би итгэн биширч
илчилж нууж
инээд нулимс адилхан
урснам
Чамд би гол мөрөн шиг захидал
илгээж
Гоо бүсгүйн бардам харцаар
Голын тэртээг ширтэн
зогсном
Чамд би сул асгарсан гэзэг шигээ
сул хархан гуниг илгээнэм
Чамд би үнсэлт шиг үнэтэй инээмсэглэл
үзэн ядалт шиг харц илгээнэм
Чамд би зуу зуун жилийн хүлээлт
зуун зууны гоо охидын харц илгээнэм
Чамайг би зуу зуун жилээр хүлээе
Үнэн гэвч залуу насан адил
Үзэгдэхгүй хаашаа ч юм бэ одоход
Чамд би …Харамсан гуниж
Хагацан уйлж
Холдон тайтгарнам

Чи намайг дандаа дагадаг
Чимээгүй булангийн тэндээс ширтэх дуртай байдаг
Зориглон ирж нүдэн дээр минь үнсдэг
Золгүй ч амьтан бол доо
Үснээсээ би ширхэгийг тасдан өгөхөд амандаа зууж
Үглэн дуулсаар холдон оддог
Уйлах гээд нулимс гардаггүй тэр дуусчихсан
Урьдын хайр сүйт залуу минь аваад явчихсан
Хайрын үгс чинь зүрхэнд биш чихэнд ирдэг
Хувьгүй ч амьтан бол доо
Аргаа барахдаа дахиад л ширхэг үс тасдан өгнө
Ав даа чиний хайрын төлөө
Амандаа зуусаар чи дахиад л
Аялан дуулсаар холдон одно
Азгүй чамьтан бол доо

Анна Ахматовад

Урин дулаан төрсөн гэртээ
Уйлан суух нь чинь нүгэлтэй
Учиргүй шаналах ч нүгэлтэй

Анна Ахматова

Давшилт мэт амьдрал
Ухралт мэт дурсамж
Яг л цагийн зүү шиг зогсолт
Энд би удахгүй цохилон одно
Эх орны дээгүүр нүүрлэх хилэнгийн үүл
Эгшиг дутсан хэн нэгний уй
Ээ тэгээд бэртэгчин хувиа бодогсодын хорт санаа
Энэлсэн бүсгүйн зовсон нульмс
Эцэггүй хүүхдийн ганцаардлын үг
Энд ч тэнд ч цөхөрсөн сэтгэл
Эдгэх л юм бол хамаагүй алгуурхан цохильё
Би цаг хугацаа, намайг чимээгүй өнгөрөө
Амьсгал түүнийг чинь би тоольё
Агаар ус шиг хэрэгтэй
Амьсгалаар чинь дутна….гэвч

дуудлага

Зөн совин хамаг ухаан бодлоороо чамайг би дуудна
Зүрх сэтгэл минь гэгээтэй харах нүд минь гэрэлтэй
Зүгээр л тийм гэгээн өглөөний нар туссан газар
Энэ бол би
Эзэнгүй хаант төр
Хаантан минь
Харьд яваа тэнүүлчин минь эргэж ир
Алс холд тэнгисийн дээгүүр исгэрэх салхин
Айдас нөмрөн чихээ дарах хашгарах дуун
Тэртээ дээгүүр исгэрэх салхин
Тийм алсад хүрэх хадны цуурай
Тэр чамайг дуудсан дуу минь
Хаантан минь
Харьд яваа тэнүүлчин минь эргэж ир
Бүдэрсэн өвдөгөнд чинь шарх болон тогтсон би
Бүхий л замын туршид мөрөнд чинь тоос болон уцнасан би
Ангаж ядрахдаа чиний балгасан горхийн сэрүүн ус би юм
Амтат нойр үүр шөнийн зүүд чинь юм
Зөвхөн чамайг эргэж ирэхийн төлөө нэхсэн
замын чинь бартаа шантрал ядрал чинь би юм
Хаантан минь
Харьд яваа тэнүүлчин минь эргэж ир

Эх нутаг 02

Салхи нь зэргэлээнд шурган эрхэлсэн
Сар нь өдрөөр зүүдэлсэн
Хүв хүрэн уулс нь ижийн минь цацлыг хадгалах
Хүлээлт мэт дүнсийх эх нутаг минь
Шүрэн толгойдоо атираа сийлсэн өвгөдтэйгээ хамт
Шүүдэр нь царцаж газар нь хөлдөө болов уу
Намайг хүлээлгүй цасан цагаан алчуураа дэвсэн
Намхан тэнгэрийг аргадан сууна уу
Танд хорогдохдоо эргэж харсан би замын дундаас
Танаас холдохдоо энэлж сурсан би амьдрал дундаас
Эргэж харахаа мартан
Ижийгээ мартан
Энэ өвөл зуд болохыг мартан
Ганцаардлын дуу аялан салхи исгэрүүлж
Ганган бүрхэнд харцаа сийчүүлж
Таны үнэртэй гэзгээ задгайлж
Таних танихгүй олны дунд алхаж явнаа
Тэгэхэд эх нутаг минь намайг зүүдэлж
Тэмээнийхээ мөрийг элсээр үлээж
Тээж л авч ирсэн шинэхэн цаснаасаа хадаглан сууна уу

Цөлийн шуурга

Элс манхан толгодыг гэтэлнэм
Элчилгүй цөлийн шуурга сөрнөм
Цөлийн шуурга цөлийн шуурга
Цөмийг надаас булаасан цөлийн шуурга
Өмнө минь их усан цайрна
Өглөөнөөс хойш цэлэлзэн үзэгдэнэ
Далайн хөөс эргээ элэгдэн дуудна
Даанчиг сайхан үнэр усны үнэр ханхална
Усны мандалд нарны утас аялгуу тоглоно
Урин дулаан харц шиг дуудан даллана
Цөлийн шуурга цөлийн шуурга
Цөмийг надаас булаасан цөлийн шуурга
Буруутан нь харин өнөөх л
Цэлэлзэх давалгааны үзүүрт сэмрэх
Цэнхэрхэн зэргэлээ байж шүү дээ

Нэг л бөгчим уйт шөнөөр
Нисмээр л байсан …нар луу…
Түнэр салхин цонхоор исгэрэн дэвхцэж
Түүдгийн гал шиг ноцоон байсан
Түүнийг чи надаар дуудуулсан…
Омог хүслэн минь өөрийнх байж сурлаа
Одоо би салхины эзэн…
Саарал үдшээр цонхыг чинь тогших
Салхи байна… би байна
Танил гийчин байна, амраг бүсгүй байна
Тайлж мартсан хуримын гоёлоо өмсөхөөр ирлээ
Орон гэрт чинь харанхуй бол гэрэл гаргах гэж битгий сандар
Оргүй хоосон харанхуйн дундаас ч
Олж харнаа чи миний нүдийг
Ийм итгэлтэй
Ийм гэрэлтэй
Ийм бардам
Ийм чамаас явчихсан нүдийг
Инээмсэглэсэн уруулаар үнсэж чи чадах уу

Энэрэл нэхсэн хоёр нүдийг минь тэгэхэд чи
Энэ чиний зовлон гэж хэлсэн
Ингээд л би нүдээ аньсан
Анисан нүд шиг харанхуй шөнө бол би юм
Алмай энэ шөнийн ганцаардал минийх юм
Тэнгэрийн дуу салхины эрч
Тэр бүхэн уур хилэн минь юм
Үгүй хоосон чамаас гэрэл гэгээ нэхсэн
Үргэлжийн гаслант нүд минь
Зүрхэлж чамруу эс харах
Зовлонт их далай болон урссан
Үгүйлэх минь тэгэхэд ганцхан үнсэлт л байсан
Үүнийхээ л төлөө гүн харанхуй шөнийг тэмтэрч
Гүн их далай болон урссан…

Тэр нэгэн

Гашуун үгтэй
Гайхам нууцлаг тэр нэгэн
Ургаж буй мод
Унаж буй навчны алийг нь хайрладаг бол
Зүү орох зайгүй тэр нэгэн
Зүгээр л гараа унжуулаад алхдаг болов уу
Таньдаг хирнээ танихгүй тэр нэгэн
Таньсан хирнээ таниагүй тэр нэгэн
Хаашаа харж явааг нь мжэдэхгүй тэр нэгэн
Цаашаа явна уу наашаа явна уу
Харц нь лав тэнгэрт байдаг
Хамар нь лав газарт байдаг
Хайр нь чухам хаанаа байдгийм бол…

Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ.
Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана
Амрагийн дууг сэтгэлээрээ аялаж
Аз жаргалыг мөрөөдлөөрөө туулна
Шувуудын жиргээнээс үлгэр сонсоно
Шуугиан бүхэн танил дотно сонсогдоно
Ижийн минь үнсэлт тэртээ холоос салхи хөлөглөн ирнэ
Ирэх хаврын устай дорхноо замхарна
Цаг эргэж намар өвөл ирнэ
Царцаа мөндөрт цохиулан газар элэгдэнэ
Уйлья гэвч нулимс төөрнө
Уйтгар гуниг минь залуу нас шиг бодогдоно
Өдөр бүхэн өглөө шиг тунгалаг
Өөрөө би мөнхөд залуу
Гунигт орчлонд хорогдохын жаргал эдлэнэ
Гундаж уйдах минь гэгээн тунгалаг санагдана


1993 улаанбаатар

Цөхрөл

Гуутай хөрөг үзэх мэт бардам төрх
Гайхаш тасрам санагдах сонин авир
Урсах нулимснаас минь айхгүй хатан зориг
Уйтгар аз жаргал аль аль нь
Урсгалд нь мөлийсөн усны чулуу мэт хоёр нүд
Тэр залуу хөөрөөд нисчихсэн хөлөг минь юм
Хөвөөд явчихсан завь минь юм
Хүнд зовлонг ширтэх цонх минь юм
Хүйтэн шөнийг татах хаалга минь юм

Монолог 02

Хааны уруул хүрээгүй
Хааны их хатан би
Илч зарж
Илгээх бэлгээ чамд хүргүүлнэ
Харьд яваа чиний л төлөө залбирч
Хар гэрт түгжигдэн сууна
Эрхэмсэг ордны гунигт бэлгийг минь ав
Энэ чичирхийлсэн уруул минь
Эцэж цуцахыг мэдэхгүй тэмүүлэлт их хайр минь
Эрхэмсэн ордны гунигт бэлэг минь
Энэ хар гэр
Энэ хар шорон
Эрхэмсэг ордон үүнээс ч дор

Sunday, October 25, 2009

Шинэ өдрийн мэнд

Шинэ өдрийн мэнд найзуудаа. Би блогоо шинэчлэн нээлээ.Мэдээж хуучин блогийнхоо ихэнх бичлэгийг архивлан тавьсан ч гэсэн үүнээс хойш төрөн гарах шинэ бүхнээ энд үлдээж та нартаа хүргэх болно. Энэ нь таны зочлох дуртай блогийн нэг болно гэдэгт итгэлтэй байна. Ингээд "бичицгээе хүмүүс ээ хананд шинээнд хаа сайгүй харагдсан бүхнээ алдалгүйгээр тэмдэглэн үлдээцгээе" хэмээн нэгэн цагт Марина Цветаева бичсэн байдаг. Амьдралын цаг мөч бүхэн өөрийн үнэ цэнээ агуулж байдаг шиг хүнд төрж буй санаа бүхэн өөрийн үнэ цэнэ цаг хугацааг агуулан, шүүрэн авахгүй алдвал эргэн ирэхгүй харван одох, тэнгэрт нисэх шувууны мөр шиг ор мөргүй алга болох зүйл хэмээн бодно. Тиймээс найзууд минь бичицгээе, бичицгээе, бас дахин бичицгээе. Сэтгэлд буусан сайхан үгийг бусдаасаа харамлахгүй нисгэцгээе.

Saturday, October 24, 2009

Хайр болхоороо л чи хүршгүй алсад
Харах нүдээ анихын аргагүй
дэргэд байгаа юм
Цээжинд багтдаг хүслээ би алдсан
Цэнгэлийн эхэнд тэр чамруу ниссэн
Түүчээ оддын анхны харвалтаар л харин
Түүнд минийх биш гэж чи хэлсэн
Марталт гэдэг найрал хөгжим
Миний зүрхэнд эгшиглэсээр байхад
Энэ л цээжинд хагцалын цэцгийг
Эртээс эрт усалсаар байхад
Хайр болхоороо л чи
Харагдахгүй зүрхэнд минь нуугдчихаад
Хамгийн нарийн судсаар нь хөгжим
тоглож байгаа юм
Хүслийн түрүүчээр харван ирэх
Хайрын сумыг зүрхэнд зоочихоод
Хагцалын төлөө хундага өргөх гараараа
Хамгийн хүйтэн илдийг сугаллаа
Хайр болохоороо л чи амтат дарс шиг
Дарсгүй амьдрахын төлөө өргөх хундага
шиг байгаа юм

Хайрын сум

Сүүлчийн удаа би хайрын сум ониллоо
Сохор энэ дурлалын бай нь чи юм
Энэ сумны үзүүр хортой тачаалын галтай
Идэр залуу эрсийг хөнөөх чадалтай
Инээмсэглэх уруул цоргих нүд шиг чинь хэцүү
Аз турших эцсийн боломж минь
Ам тангаргийн минь биелдэгийг сана
Исгэсэн дарсанд минь дурлалын бурхан хөлчүүрсэн
Энэ цаг энэ агшин зөвхөн минийх
Амтат нойр үүр шөнийн зүүд минь
Аз жаргалыг бурхнаас гуйж болох ч
Үнэн ариун хайр дурлал чинь би байна
Үүрд тэгээд дэргэд чинь байна
Инээмсэглэ хонгор минь
Энэ сумны үзүүр хортой тачяалын галтай
Идэр залуу эрсийг хөнөөх чадалтай
Бүү хөдөл
Бүү эргэлз
Бүгдийг би онилсон
Мөр чинь салганан чичирнэ үү
Мөдхөн чи тайвширна
Мөс шиг хүйтэн биеийг минь үнс
Тэгээд тэвэрч гэзгийг минь задгайл
Тийм амтат дурлалын шөнийг чамд бэлэглье
Сүүлчийн удаа би хайрын сум ониллоо
Сохор энэ дурлалын бай нь чи юм

Хананд…ширээнд …
Хайр чиний гаранд…
Хаа сайгүй тэмтрэгдэм тэр аялгуу
Танилцаж нөхөрлөм, тайвширч нозоором
Тамирдам тэр аялгуу
Гайхалтай нь, тэр хаа сайгүй.
Гадаа асгарах бороонд
Ганцхан хормын үнсэлтэнд
Ингээд өөдөөс минь харах нүдэнд
Инээд, тамхи зуух урууланд
Яарч, бугуйгаа харах агшинд чинь
Ямар үл мэдэгхэн эгшиглэнэ вэ.
Нэгэн хэмнэлээр эргэх вальсын талбай юм тэр
Нэр нь таньдаг хүн шиг аялгуу юм тэр
Цагаа хар, дахиад хар
Цохилж байна уу?
Яг л дундаа бяцхан зогсолт
Яг л дундаа бяцхан хүлээлтийг агуулж байна уу?
Бүр сайн хар, цагаа хар
Би тэр агшин хормын ямар үнийг мэднэ…
Гараас минь атгаач, цохилох зүү нь больё хоёулаа
Ганцхан агшин вальсын талбайд бүжье.
Хананд… ширээнд…
Хайр чиний бугуйнд…
Хаа сайгүй тэмтрэгдэм тэр аялгуу ……..

Хананд…ширээнд …
Хайр чиний гаранд…
Хаа сайгүй тэмтрэгдэм тэр аялгуу
Танилцаж нөхөрлөм, тайвширч нозоором
Тамирдам тэр аялгуу
Гайхалтай нь, тэр хаа сайгүй.
Гадаа асгарах бороонд
Ганцхан хормын үнсэлтэнд
Ингээд өөдөөс минь харах нүдэнд
Инээд, тамхи зуух урууланд
Яарч, бугуйгаа харах агшинд чинь
Ямар үл мэдэгхэн эгшиглэнэ вэ.
Нэгэн хэмнэлээр эргэх вальсын талбай юм тэр
Нэр нь таньдаг хүн шиг аялгуу юм тэр
Цагаа хар, дахиад хар
Цохилж байна уу?
Яг л дундаа бяцхан зогсолт
Яг л дундаа бяцхан хүлээлтийг агуулж байна уу?
Бүр сайн хар, цагаа хар
Би тэр агшин хормын ямар үнийг мэднэ…
Гараас минь атгаач, цохилох зүү нь больё хоёулаа
Ганцхан агшин вальсын талбайд бүжье.
Хананд… ширээнд…
Хайр чиний бугуйнд…
Хаа сайгүй тэмтрэгдэм тэр аялгуу ……..

Хар даа, гэрэл гэгээ минь чи байж
Харанхуй шөнө нь би байж
Хардаг байж гэвч нүд минь гэрлээр биш
Хардаг л байж шүү дээ
Амраг минь аз жаргалыг чамдаа би илгээнэм
Уйтгарт намрын бороог хичнээн үдлээ
Унах харууслийн нулимс хичнээн унагалаа
Уйтгар гуниг сарнисан гэж үү
Унах нулимс дутсан гэж үү
Хатан болд адил хатуугаас хатуу байхыг хүснэ.
Эцэс төгсгөлгүй амьдралын шуургат замаар
Эргэж харалгүй алхалахыг хүснэ
Цээжний гүнд асах гал хайрынхаа тухай
Цэцэг адил шүлэглэхийг хүснэ
Хачин их гунигтай ч харц минь чиний л зүгт ниснэ
Өршөөл гэж чамаас хүсэхээ больно
Өвдөн хөндүүрлэх зүрхээ чагнана
Өөрийн чинь замаас буцсанаа санана
Үл тайтгарна.
Үнсэлтийг чинь үгүйлнэ.
Эрдүү хонгор цээжинд чинь хүүхэд адил хацраа нааж
Энгэрт чинь асаж хоргодохыг хүснэ
Эргэж ирэхгүй он цагийн уртад
Энэлэх зүрх минь шархаар дүүрч

Хатан болд адил хатуугаас хатуу байлаа ч
Эцэс төгсгөлгүй амьдралын шуургат замаар
Эргэж харалгүй алхахыг хүслээ ч
Цээжний гүнд асах гал хайрынхаа тухай
Цэцэг адил шүлэглэхийг хүснэ

Харамсалтай
Хайран
Хайрлахгүй байхын аргагүй чамаасаа би явж байна
Нэгдүгээр сарын халтирам мөсөн дээрээс
Нэг л саламгүй гайхамшигт аялгуун дундаас
Яагаад ч мартахын аргагүй олон олон өдрүүдээс
Яаж ч аньсан нүдний өмнө тодорох чиний дүрээс
Би явж байна.
Сайхан мөрөөдлөө дундаас нь орхилоо өөр
нэгэнтэй үргэлжлүүлээрэй
Сар жилүүдийн уртыг ганцаараа яаж туулхав
Сайныг нь олоорой
Олон олон нойргүй шөнүүдээ шүлэг болгоно
Олж уншаарай номын хуудаснаас
Хайрлахгүй байхын аргагүй залуу гэж чиний тухай
Харин надаас өөр олон хүн яриасай
Өргөст модонд үүрээ зассан шувууд бүүвэй
Өмнө минь зурайх бүдэгхэн хөх замууд бүүвэй
Дурлахгүй байхын аргагүй
Дундаас нь орхихгүй байхын аргагүй хайр нь бүүвэй

Хэлхээ олон шүлэг цаасан дээр урсан
Хэн нэгнээс сураг тавин чамайг сонсоно
Урд шөнийн норгосон дэр минь хатлаа
Ухаангүйд саринан би өөрөө
Утаа болон замхарлаа
Татсан янжууранд чинь хүүгэн байна уу
Танил бүсгүйн чинь амнаас уурсан байна уу
Утаа байсым би
Уушиг зүрх чинь хөндүүрлэн байна уу
Хэлж яаж мэдэх вэ тэр
Хий салхинд хүслээ тээсийм би
Хацар нүүрэнд чинь жиндэн байна уу
Аядаж өмнө чинь тодрох цагаар
Ам хамар минь задгай байснуу
Алдаа байсым би чинь
Тэгэлгүй яахав дээ хонгор минь
Тэр чинь өвөл
Тийм хүйтэн болхоор
Тэнд чи даарч байгаа юм надаар....

Хэн нь ч хамаагүй түүнийг минь ав
Хэрэгтэй хүн шүү тэр удам сайтай эр ээ
Өглөөний нар өөрийнх нь дээрээс манддаг юм
Өө чи нөмөр гэрлээр дутахгүй
Цусан улаан дарсыг дурлал шиг цутгадаг юм
Цангаж явсан уу чи хүнээр ч бас дутахгүй
Тэр өгөөмөр,тэгээд өөрөө ядуу
Тэр харамч,түүнд өөрт нь баялаг бий
Ирэх нэгэн өдөр миний биш чиний
уруулыг үнсэх тэр
Их өгөөмөр нэгэн байгаасай
Марталт гэдэг хуучны пязныг
Магад зүрхэнд чинь бүү чахруулаасай
Сонсход тээртэй,уярхад тээглэм нэгэн уйтай
Солиотой дурлалын эзнээр сонгогдох дуртай эр ээ…

Бардам шүлэг

Хэний ч өмнө тэргүүн бөхийхгүй
Хэнэггүй омог бардам алхлана
Амраг харцны цавчлаа бүхэнд төөрч
Анд минь чи намайг санасан шиг сана даа
Мэлмий гишгэлэн одох сураг ажигийн өмнө
Миний харц гэнэхнээрээ байна
Өмнөх замын уулзвар бүхэн саллаа ч
Өнөөх итгэл минь ч гэсэн шинэхнээрээ байна
Хүслийн мянган үзүүр гогцоорч одож гэмээнэ
Хүү минь чи намайг санасан шиг сана даа
Урсгал харц тасрах бүдэг совингын өмнө
Уйтгар шаналал минь залуухнаараа байна
Гэнэ гэнэхэн мартаж саналаа ч
Гэнэн явах нас дуусаагүй байна
Хэний чөмнө тэргүүн бөхийлгүй
Хэнэггүй омог бардам алхалнаа

Ингэж битгий хар

Ингэж битгий хар,би
Ингэж харахад дугүй
Ийм л нүдтэй эр хүнд бүр ч дургүй
Дургүй байхыг хүсэхээр шийдээд
Даанч багахан хугацаа өнгөрч
Тэвдүү сандаруу хүний нүдийг
Тэвэгдэж орхиод мартдаг харц
Урсгал харц,цоо ширтэх харц
Уг нь мартмаар л нүд
Мартахыг хүсэхээр шийдээд
Маш богинохон хугацаа өнгөрч
Нүүрээ дарж нүдээ аньсанч
Нөгөөх л харцыг мартаагүй байхад
Цоо ширтээд,уйлуулах гээд
Цохилж байна шүү дээ
Өвдөж байна
Зүрхэндээ би бөмбөг тавьсан
Зүүдэндээ ч зүрхэндээ ч хүсч болохгүй

Мансуурал тархинд ирэх цагаар
Магадын уй хүүгэн байдаг
Мансуурал зүрхэнд ирэх цагаар
Марталтын шуурга хуйлран байдаг
Би ингэж цаг агаарыг мэддэг
Би ингэж мэддэг хирнээ даардаг
Хормын өмнө элс
Хормын дараа хор
Одоо яг л дарс шиг амттай
Орж байгаа нь давс шиг гашуун
Даарах болов уу гэж анд минь
Дурлалын аянаасаа өмнө асуу
Цаг агаарыг би дэндүү сайн мэднэ
Цангаад байдгийм гэвч
Хаанаас ирсэн шуурга угтан
Хацар нүүрээ хөлдөөж орхихоо
Хаашаа одох салхи даган
Хаалгаа хааалгүй мартаж гүйхээ…
Хариулт нь надад бий…
Халуун там…эсвэл…

Мансуурам нэгэн үнэр
Магад юуных ч байж болно
Би энэ үнэрийг
Бүхий л биенийхээ гисгээл гэж итгэнэ
Чөлөөтэй тэнүүчлэл үг яриа үйл хөдлөлд
Чөдөр нь болж дэргэдээс ханхална
Аль эрт би мэдсийм тэр чисгээл байсым
Ам хамраа тагалдаг байж
Дэргэд минь ойрхон ирхэд нь
Дэрвэж үргээд гүйдэг байж
Догдлол минь энэ л цээжинд
Даанчиг удаан царцсан болхоор
Өвлийн биш өнийн мөсийг гэсгээнэ гэж
Арай л эрт мэдэхгүй яав аа
Ар өврөөсөө сайн жинддэг байж
Би энэ үнэрийг
Бүхий л биеийнхээ гэсгээгч гэж айнам
Айсан ч юм биш дээ
Ханхлам тэр үнэр
Хааяа намайг айхыг мэдхээр
Хамранд минь ойрхон ирдэг юм…

Мөнхийн юм гэж орчлонд байдаг
Мөхлийг нь эхлэлийг нь харин тоолж болдоггүй юм аа
Зүрхээ жиндээсэн олон олон жилүүдэд
Зүүдээ дагаж хүлээдэг юм аа
Эргэж ирдгийм
Эргэж төөрч төрдгийм
Үүлсийн сүүдэр нэгнийг нь дайрахыг
Үхэл гэдэггүй юм
Үхлээ гэхийг үүрдийн гэж болдоггүй юм аа
Олдогийм олох л гэж яардгийм
Олох л гэж уддагийм
Олох л гэж хагцадгийм
Хагацал гэж хагацалыг хэлдэггүй
Хагацлын учрал гэж байдгийм
Мөнхийн юм гэж орчлонд байдгийм
Мөхлийг нь эхлэлийг нь харин тоолж болдоггүй юм аа

Монолог

Хар багийн минь
Хачин их мөрөөдөл тэр минь
Хайр сэтгэлийн аймшигт бэлгээ илгээсэн
Хаашаа би зугтах вэ
Өглөөнөөс хайш үглэн дуулах нь
Өнөөх л хайрын тухай
Хэнд ч дурлахгүй
Хэнийг ч хайрлахгүй
Хэний ч болзоонд ахин очихгүй
Залуу насаа би үзэн ядна
Заналт дайсан минь мэт үзэн ядна
Хачин ихээр догдолно
Хайртай эсвэл үгүй
Хаашаа би зугтах вэ
Тэнгисийн тэртээд очих уу
Тэнд нам гүм
Тийм нам гүм байхад би дуртай
Үгүй ээ аймшигтай
Үелзэх давалгаа нь дэндүү их
Үүрээр тэр далайн дун болон исгэрч
Үдшээр давалгаа болон ирвэл яана
Уулын оройд гарах уу
Ус голоосоо ч хол
Угаасаа ч би давалгаанд дургүй
Үгүй ээ тэр аймшигтай
Үелзэх давалгаа нь дэндүү их
Үүл хөлөглөн ирвэл яана
Тэгээд ч
Тийм дээр тэнгэрт ойрхон байж тэвчихгүй нь
Хар багын хачин их мөрөөдөл тэр минь
Хайр сэтгэлийн аймшигт бэлэгээ илгээсэн
Хаашаа би зугтах вэ

Найрын өдөр



Зэргэлээ цулбуурдсан үүлнээс болор дусал мөлтийж
Зөрүүлдсэн нугалаастай дээлэнд нөмгөн нүд унасан
Сар ороосон тоононд хяруу гялтагнан
Саатай өнгөнд тунарахдаа харц гулгуулсан
найрын өдар
Омог нь садарсан ус эргээ даван хальсан ч
Онгийн дэнж бүхэлдээ өнгө орсон шиг ээ
Харцыг нь чөдрөлсөн ногттой эрчүүд
Халамцуухан дуулсан арван тавны сар найрын өдөр
Унгага зэлэн дээрээ зүүдэлж
Уяа нь алдуурч банидгаагий морь сул давхисан
Элээ хүртэл аарууланд цадаж
Эмээгийн бор авдар чихрээр дүүрсэн
найрын өдөр
Бүлээхэн аялгуу сөхөөтэй хаяагаар урсан
Бурманд цадахдаа халамцуу ялаа айрганд унасан
Санчигныхаа цасыг хайлтал хуучилсан хөгшид шиг
Сэмжинд ороолттой иэнгэр үүдээр багтаж ядсан
найрын өдрөө гэж

цэг

Нэрний чинь ард олон цэг тавилаа
Нэгийг ч орхилгүй асуултын тэмдэг болголоо
Өө миний амтат солиорол
Өндөр дэрэн дээр хөшсөн хүзүү минь
Өөрт чинь мөргө гэж галзуугийн эгнээ рүү илгээлээ
Энд дандаа нүд нүдээ харж ярьдаг
Эрүүгүй хүмүүс цугладаг юмаа
Ядаж ярихгүй,ярихгүй болохоор сонсохгүй
Яахав галзуу хүмүүс ингэж амьдардаг юм
Хүсэл минь надад чамайг авч ирдэг
Хүүхэд шиг гэнэхнээр нүдний өмнө зурдаг
Эрүүл амьдралаас чирч ирсэн цэг таслалуудаа
Энд тэнд нь өрсөөр байшин босгодог
Дандаа цоожтой үүдийг балбалаа ч
Дотор нь хэн ч байхгүйг мэддэг
Дахиад л галзуу хүн байшингаа нураадаг
Бөөн тоос шороо цэг таслал
Бүгдийг нь хамлаа ганцхан том цэг
чамруу өнхөрч явна тосч аваарай

Өөр хэний ч очиж чадахгүй
Үл харагдахын тэртээд
Өр зүрхэнд минь амьдардаг нэгэн
Өө өөр юу гэнэ вэ?
Өөрт нь тэнцэх бүсгүй
Өчигдөр ч өнөөдөр ч байгаагүй гэнэ
Цээжээ задгайлж цамцаа тайлна
Цэнгэх гэсэн юм биш ээ түүнтэй
Зүгээр л давчдаад байна.
Зүрх яг л цаас шиг урагдаад
Уур яг л урагдсан цаас шиг шатаад
Хаана байна тэр
Хайртай хүнээ олоогүй ханхүү
Маргах гэсэн юм биш ээ түүнтэй би
Магад өөр юуг нь хайрлахгүй үлдээснээ
Мэдэж аваад дуусгах гэсэн юм

Сэмхэн хөх салхи нь ижийн минь үнэртэй
Сэрүүт намрын өглөөг санах дуртай
Аясхан аяархан исгэрэх дуртай
Амьдрал минь дуу нулимс хоёрт хоёууланд нь дуртай
Гэгэлгэн намрийн өдрүүдийг харцаараа аргамжин
Гэрийнхээ гадаа саравчлан суух дуртай
Аясхан аяархан исгэрэх дуртай
Амьдрал минь дуу нулимс хоёрт хоёууланд нь дуртай
Хаа холоос гэрээ санах дуртай
Хаврын бороон дундуур санаашран алхах дуртай
Үрэл үрлэн нулимс унаган
Үлдэснийг нь инээдтэйгээ залгин
Үнсүүлж үглүүлж ижий аавдаа эрхлэх дуртай
Хэн нэгэн гарынхаа алгаар нулимсыг минь арчихад дуртай
Хэцэн дээрх шувууд шиг зэллэн нисэх он жилүүд
Хэлгий юм шиг ар араасаа ирэхэд дуртай
Чив чимээгүй нүдээ анин
Чиний тухай бодох дуртай

Тэнгэр бурхан минь
Тэгэхэд би сүүлийн удаа уйлсан
Тув тунгалаг яг л зуний өглөөний шүүдэр шиг
Тийм л нулимс эрх чөлөө шиг урссан
Үнэн гэвэл энэ далайн ус шиг шорвог
Үзэн ядалт минь хөөсрөх их давалгаа нь юм
Өнөө тэгэхэд нулимс ч үгүй нүдээр
Өтгөн шаргал үүрийн гэгээг ширтэнэ
Урд шөнийн зүүдэнд нулимс тэр минь ирж
Чичирхийлсэн хоолойгоор аргадан байж гуйхдаа
Чиний зовлон дэндүү их
Чиний зовлонгоор урсаж барахгүй нь
Чиний нүднээс ахиж урсахгүй гэсэн
Өнөө тэгээд л нулимс ч үгүй нүдээр
Өтгөн шаргал үүрийн гэгээг шигтэн зогсоно

Тэр залуу алга болоосой
Тэр газрын гаваар ороод
Тэндээс гарч ирэхгүй удаасай
Тэр уруул
Тэр цээж
Тэр илбийн шидэт нүдтэй
Тэр намайг уйлуулж орхино
Тэр унах нулимс минь юм
Тийм гунигт дурсамж минь юм
Тэр амраг хонгор сүйт залуу минь юм
Тийм амтат хайр дурлал минь юм
Түүнийг зовлон гэдэг юм
Тэр залуу алга болоосой
Тэр тэнгэрийн цоорхойгоор ороод
Тэндээс бууж ирэхгүй удаасай
Тэр хоосон сэтгэл
Тэр хоосон цээж
Тэр хоосон хээтэй гуу
Түүнд таарах миний зураг гэж үгүй
Тэр залуу алга болоосой
Тэр тэнгисийн ёроолд унаад
Тэндээс хөвж ирэхгүй удаасай

Тэсгим уйт хүнд өдрүүдийн ард
Тэр минь надад хайртай гэж хэллээ
Хүлээж байсан үг билээ энэ
Хөшжээ,хөшөө чулуун адил
Нэгэн цагт амьдарч дурлаж явсан нэгний
Нэр зүстэй,хөшөө чулуун адил хөшжээ би
Тэнгэрт хурдлах үүлэн чи
Дэргэд хоргоох салхин чи
Тэвдүү сандаруу хүслэн чи сонсов уу
Тэр минь надад хайртай гэж хэллээ
Мөрөөдлийн мөсөн зөрөг дээрээс
Магад урд нь диваажингын цэцэрлэг тэндээс
Нэг л сонин таатай атал гунигтай
Надад яасан их хүслэн байсан үг вэ
Урдаас ширтэх нэгний төлөө
Уушиг зүрхээ баржээ би
Хариу хүлээх түүний төлөө
Хүслэн түүнээ гээжээ би
Яасан яруу сонсогдоно вэ гэвч
Яг л диваажингийн цэцэрлэгт сая сэрэх мэт

Төгөл ойн тэндэх бяцхан чөлөөнд
Түнэр шөнийн өнгөт алчуурын минь цаана
Хоёр гар чинь энд хоёр нүд чинь тэнд
Шувуухай чи хаана байна гэж дуулна
Би аман дотроо жиргэнэ
Алтанхан өнгөт бөгжөө үмхлэн инээнэ
Шувуухай чинь энд байна
Шулганан жиргэхийг минь сонсоорой
Төгөл ойн тэндэх бяцхан чөлөөг ширтэн
Түнэр ой аниргүй дүнсийнэ
Шувуухай чи хаана байна гэж дуулна
Би мөрөн дээр чинь жиргэнэ
Мөнгөн өнгөт хавчаараар тоглоно
Шувуухай чинь энд байна
Шулганан жиргэхийг минь сонсож байна уу
Төгөл ойн тэндэх бяцхан чөлөөнд
Түнэр шөнө ирж явна
Шувуухай чи хаана байна гэж дуулна
Би алган дээр чинь жиргэнэ
Аман дотор чинь жиргэнэ
Шувуухай чинь энд байна
Шулганан жиргэхийг минь сонсооч дээ
Төгөл ойн тэндэх бяцхан чөлөөг
Түнэр шөнө нөмрөн авчээ.....

Цаасан шувуу

Хувь тавилан минь намайг чамруу
Цаасар шувуу болгон нисгэнэ
Цаасан шувуу болон ниснэ би
Захидал болон замд гарна
Үүр шөнийг тэмтрэн гэрт чинь хүрнэ
Цонхыг чинь тогшино
Үнэндээ чиний мартаж амжаагүй тогшилт
Цамцаа тэмтэрсний хэрэггүй
Уйтгарт нүд танил цээж
Уг нь миний мартахыг хичээсэн хайрт минь
Энэ чиний уруул эрхгүй хүсэл минь
Цаасан шувуу болон нисжээ би
Захидал болон иржээ би
Дэлгэж уншаарай
Дэвтрийн хуудаснаас нүдийг минь хараарай
Чамайг мартья гэж хувь тавилангаас
Чамайг мартъя гэж тэнгэр бурхнаас
Чамайг мартъя гэж тэр залуугаас би гуйсан
Чамайг мартъя өөрөөс чинь гуйя
Цаасан шувуу болгон нисгээч намайг хэн нэгэнд
Захидал болон замд гархсан…...

Урлан

Цээжиндээ би чамайг урласан
Цэнгэлт үдшээр түүнийг минь тэмтэрч
чи эхэлсэн
Хэрхэн мартахын тухай бодлууд
Хичнээн ойроос төөнөн байхад
Төөрмөөр л байсан, төгөл ой
Түймэрт саяхан шатсан балгасруу
Бодолдоо би чамайг урласан
Бороо байгаагүй цасан ганц хоёрхон
Цавцайх шөнийн гудамжаар алхсан
Алхмаар л байсан
Аниргүйд бид бие биенээ сонсож байсан
Зурах тусам ахуйгаас холдох
Зураачын нүд надад ирсэн
Урлан минь уран сэтгэмж минь
Угтаа чамаас өөр байсан
Харах тусам улам хүсэх
Хайртаны нүд надад ирсэн
Хүсэх тусам чамаас тасрах
Хүрэхгүй… хүрэхгүй гэхгүй ….
Солиотон гэж миний тухай бод
Сонссон чинь үнэн чихэндээ итгэж сур
Яг л хүсэл цээжинд амилах цагаар
Яаран чи түүнийг нээсэн бол
Яахав дээ
Намтарын хуудасыг нэгээр нэмэх
Навч үгүй,цэцэг үгүй
Намрын ой шиг найгах л байсан…

Үнэгчлээн

Цөн түрж хавар урсана
Цөөрмийн усан хайлан одно
Хөхөө бусдын үүрэнд өндөгөө засна
Хөр цасан дор яргуйд
Ямархан нэгэн гэрэл зүүдлэнэ
Зүүдэнд үнэг ирнэ
Зөрж өнгөрөх гэнэ
Ижий нь явчихсан гэнэ
Эргэж ирэхгүй гэнэ
Үнэгчлэн өмөлзөөнө
Үг отон өмөлзөнө
Ижий нь явчихсан гэнээ
Эргэж ирэхгүй гэнэ
Үнэг арагдахгүй одно
Үгээ буцаахгүй одно
Цурхиран уйлна
Цээжээ даалгүй сэрнэ.
Ижий нь явчихсан гэнэ
Ирж үнсэхгүй гэнээ.....

Түүнд л зориулж шүлэг бичих гэж үзэг олсон мэт
Үгүй дээ үгүй худлаа хэлсийм би төрсөн мэт
Түүний л тухай бодох гэж ажлаа мартсан мэт
Үүгй дээ тархи зүрхтэй болсон мэт
Агшин бүрийг мэдрэх хайртын тухай бодлууд
Агаарт ч аяганд ч мэлмэрэн байхад
Анд амрагаа ялгахгүй тасалданхан байнам тэр минь
Үг бүхнийг үндсээр нь мэдрэгч хүний тухай
Үзэг олоод зүрхээрээ бичиж суухад
Үнэн хайраа одоо ч олоогүй л тэр минь
Үүдэн дээрээс буцсаар л байнам
Өглөөний нарнаас тэнхээ авах нарны хүү атлаа тэр
Өврөөс минь ч харцнаас минь ч нар төөнөнхөн байхад
Өндөр дээрээс алсыг харахаар
Өөрийн минь дэргэдээс холдонхон байнам тэр минь

Үдшийн зууханд гал өрдөн сууна
Үгүйлэх минь яг ийм л хөх дөлт гал юм сан
Түнэр үдшийн бүрийд уйтгарын аяз эгшиглэнэ
Тэнд ассан тэгээд л унтарсан
Тэр хөх галын тухай
Тийм дэмий юмны тухай
Түүнийг март гэнэ
Үдшийн зууханд гал өрдөн сууна
Үгүйлэх минь яг ийм л хөх дөлт гал юм сан

Үгүй дээ тэр ганцаардагч
Үнэндээ миний л адил хайраар дутагч
Нүүрэн дээгүүр нь ганцаардлын толбонууд
Нүүдлийн айл шиг буусан байдаг
Мэдэлгүй яахав дээ би түүнийг
Миний олон хоног өөдөөс нь харсан дүр
өндөр санаат эр ээ...
Яруу одод тэнгэрт анивчих цагаар
Яг л байшингийн минь гадаа шөнө ирэх цагаар
Явуулын такси хэн нэгнийг зөөх цагаар
Яаран буцах нь худлаа байдаг ч
Яахав дээ зүрхээр минь цэнгэх нь
Яагаад ч юм түүнд амттай байдаг

Уйт намрын зүсэр бороо урсана
Урсгалд нь би гэзэг үсээ норгоно
Улам ширүүснэ
Урсах хагацлаар нь би нүүрээ угаана
Нүдээ анина
Шивэрнэ шивнээн бүхнийг чагнан чагнана
Улам ширүүснэ
Урсах хагцалаар нь би нүүрээ угаана
нүдээ анина
Тас харанхуй
Таны хархан нүд шиг тэнэг харанхуй
Уйтгарт харц, ганцхан үнсэлт
Учралын харуусал, харууслын учрал
Хөнгөхөөн гуниг, намрын гуниг
Хүсэл хайрын чинь тухай
Залуу насыг чинь мөнхөртөл дууллаа
Залхталаа дууллаа

Түнэр харанхуй
Түлэгдэж дуусан гал шиг харанхуйд
Шатчих гээд урсчих гээд
Үгүй ээ би харахыг хүсэхгүй
Үүд хаалгыг чинь тогшихыг хүсэхгүй
Тас харанхуй,
Таны хархан нүд шиг тэнэг харанхуйн дундуур
Таг чигтээн одсон танил гийчин шиг
Таавар чимээ сураг ажиг шиг амьдрахыг хүснэ
Хаалга үүд хана туурга
Хаа сайгүй нүсэр харанхуй
Нүх шиг харанхуй
Гэтэл хаа нэгтээ гэрэл асна
Гэгэн өдөр ахин ирнэ

Түнэр шөнөөр дэнлүү асаалаа
Түүний царайг олж харахыг хичээлээ
Тэгээд тэмтэрч эхэллээ
Тэгж ухаангүй автасныг минь мэдэх үү
Гарын аясаар тэмтрэгдэх хий салхин
Ганцаардалыг надад хамгийн ихээр мэдрүүлэгч минь
Уйтгар гуниг минь
Усан нүдэт эртний танил минь
Эрхгүй залуу нас минь
Эрх чөлөө эгшиглэх дууг мартсан
Энд голдуу л хүйтэн салхитай

Хөлийн дор исгэрэх хий салхин
Хөөрхий нойтон хацарт минь
Хуучирсан хүрмээ тайлж нөмрүүлье
Хамгийн дотны анд минь байгаач

Галын элч дулаахан бас зүүрмэглэм
Ганцаардалыг надад хамгийн ихээр мэдрүүлэгч минь
Хажуугаар исгэрэх хий салхин
Хамгийн хүндэт зочин минь
Уйтгар гуниг минь
Усан нүдэт эртний танил минь

Урдах тольноосоо би өөрийгөө харнам
Уйтгараа уруулын будгаар нуунам
Уйтгар тэрээр нуугднам
Тайлж үзсэн би уйтгараа
Тамирдам тэр аялгуунд нүцгэрсэн
Хэн нэг нь гараас минь атгасаар
цамцаа тайлж өгөх юм гэж
Хэзээ хойно нь ч итгэсээр байсан
Одоо би гунигаа биш
Олон өнгөт уруулын будгаа дэлгэе хараач
Охидод бод ягаан өнгө нь
Орой үдшийн цагаар тод өнгө нь
Харин надад бол цусан улаан өнгө нь
Хамгийн ихээр зохидог юм аа

Яг ийм л эрх чөлөөгүйг
Яасан их хүснэ вэ,
Хөл гар минь миний аясаар хөдлөнө
Хөлийн дор хөглөрөх нь эрх чөлөө
Амандаа орсныг дураараа ярих би дуртай
Аз жаргалыг чөлөөтэй байхын нэр гэдэгт итгэдэг
Амьдрал минь бусдын эрхшээлээс хол байхад
би дуртай
Анд дайснаа ялгахгүй тэврэн угтах тэнхэл надад бий
Гадаа жиргэх бээрсэн болжморыг би өрөвддөг
Галруу гараа дүрээд хашрах бяцрхан жаалд
атаархдаг
Дурлаж дурлуулж зүрхээ сийчүүлсэн найрагч андаа
би хайрладаг
Дутуу нойртой ч өглөөг өөрийнхөөрөө угтдаг
Энэ л амьдрал эрх чөлөөнд би дуртай ч
Яг ийм л эрх чөлөөгүйг
Яасан их хүсээ вэ?
Зоргоор тэмүүлэх хүлэг морин хазаарын аясаар
номхрох шиг
Зүгээр л ярьж суусан анд минь гэнэт гэрлүүгээ
яаран одох шиг

Яг ийм л эрх чөлөөг
Яасан их хүсч байгаа вэ?

Яг ийм л үед би үзгээ шүүүрч авдаг
Яаруухан яаруухан зүрхээ цаасан дээр зурдаг
Цээжинд багтахгүй амтат шанлалаа
Цэцэг навч болгон хэлхэж үлдээдэг
Өөрт минь байдаг цорын ганц диваажин
Өр зүрхнийхээ гэрээс ингэж би гардаг
Үзэгний үзүүр цаасан дээр буухын
Үнэн хийгээд үнэрийг би мэднэ.

Шүлэг гэдэг мартахын эмийг
Шүдний өвчин шиг хүлхэж ядарлаа
Хаана байна энэ цаасан дээрээс өөр газар
Хайр дурлалыг яаж зурах вэ хэлж өгөөч

Залуу нас

Дуулж дуусан ч эзэн нь үгүй гунигийн ая
Дуусахгүй л юм шиг залуу нас
Ухаангүй хайрын зүрхээр дээс тоглож
Учраагүй дурлалын сайханд мансуурч
Нэгэнт холдсон жаргал эргэж ирэх юм шиг
Нэгэнт ирэх цагаан хяруу удаж ирэх юм шиг
Тэнхлэг зогссон ч Амьдрал минь үргэлжлэх юм шиг
Тээр тэнд багийн унага дүүлж л явах шиг
Зүүднийхээ сайханд инээдтэй ханисан
Зүйдэлтэйхэн хоногуудыг томж шидсэнсэн
Сар аргамжин гунигийн харцанд төөрч
Саваагүй насаа ганцаардлын дээсээр чагталж
Нүд нүдний сайханд өөрийгөө мартаж
Нүүдлийн л байсан шувуудыг үгүйлж
Жаахан биендээ багтахгүй гуниг өвөртөлсөн
Жаргалтай ч юм уу даа залуу нас гэдэг
Зунаар хагдарсан хаврын яргуй тоосонд үнгэгдэн
Зулай илбэх салхин наадахыг ч мэдрэхгүй
Үдлээд л одох залуу нас минь чи
Үүрийн гэгээнээс уритаж намайг сэрээх нь юун
Аяар азнаач ижийдээ би үнсүүлье
Ахиж хэн нэгэнд дурлахгүй эндээс тэгээд явъя

Зохи минь татна

овхи минь татна
Би уйлахнээ
Зол жаргалаар дүүрэн нүднээс
Их л нулимс унахнээ
Дуслаар тоолбол хичнээн бэ
Дурлалт залуу минь хэлж өгөөч
Цээжний гүндэх шархаа угаах уу
Цөмийг нь одоо барчих уу
Үлдсэн тэр цэвэрхэн газарт минь
Үнэндээ энэ цээжний гүнд минь
Уйлах нулимс үлдэхгүй болхоор
Услаж чи хайр ургуулах уу
Тэврэлт чинь тэнгэр болж
Тэгээд харц чинь нар болж
Үг чинь үр болж
Үнэн чинь үндэс болох уу

Хорт дарс

Зовлонт тэр бүсгүй чамд дурласан
Зовсон юм даа хөөрхий өөрөө чамруу очсон
Асгарсан үсээ эмхлэн
Ахиад л жаахан охин болж
Үлгэрт итгэн үнссэн уруулыг чинь хайсан
Нэг л сайхан хайрын оронлуу
Нэг л мэдэхнээ үүрийн гэгээнээр явчихсан
Тэнд очоод хайрын хор амссан
Тэгээд л согтсон
Эргэх замаасаа төөрсөн
Хор балгуулсан гараас чинь аяархан хөтөлж
Хорт уруулаар үнссэн
Хөөцөлдөн буй шувуудыг хараад
Хамтдаа байяаа гэж гуйсан
Тэр дахиад л шунангуй нүдээр чамайг харж
Тэсгэл алдан хайрын хорыг чинь залгилах гэсэн
Эрдүү хонгор цээжнээс чинь алгуурхан хөндийрч
Эгцлэн ширтсэн
Тэнд чиний цээжинд цохилох зүрх
Тэр чигштээ гал улаанаар дүрэлзэж
Тэнд чиний цээжинд цохилох зүрх
Түүнд хундагтай ром дарс шиг харагдсан
Тэгээд хар хөмсөг хар сормуус нь шатаж буй мэт
Хацар нь урсаж буй мэт болсон
Ариун гэгээн гэж тэр чамайг
Амраг хонгор минь гэж тэр чамайг дуудсаар
Ахиад ганцхан хундага өгөөч гэж гуйсан
Тэр авсан
Тэр хор гэж
Тэр дарс гэж
Тэр хайр гэж авсан
Эгцлэн байж нүдийг чинь ширтэж
Энгэрээ дэлдэн залгилах гэсэн
-Хоосон байна хор биш,
дарс биш,
хайр биш,
хоосон байнаа гэх нь сонсогдсон

Цангасан ойн тэндээс сахли исгэрэн ирж
Цамцыг нь нөмөргөн үсийг нь илбэж
Цаадах чинь хор биш,
дарс биш,
хайр бишээ…
гэх нь сонсогдсон

Хуучин аялгуу

Зурагдсан пянзанд хуучин аялгуу эгшиглэнэ
Хуучин аялгуунд би тэгтлээн дуртай гэж үү
Үнэн зүрхний хүлээлт эртний танил тэр минь
Үүрд дэргэд минь ирсэн мэт хуучин аялгуу
Бүхий л биенд минь нэвчинэ
Би таныг хэдийнэ мартсан шүү дээ
Гэгээн өдрийг биш харанхуй шөнийг үлдээгээд
Гэрэл гэгээг минь авч одсонсон та
Хүлээлт минь зүрхэнд унтарсан гал минь
Хөрсөн улуул дээр минь инээмсэглэл зурагдахгүй

Зурагдсан пянзанд хуучин аялгуу эгшиглэнэ
Зоргоор одсон бүхний тухай дуулна
Зоргоор одсон бүхэнд дуртай гэж үү би
Тас хар хувцас цав цагаан зангиа
Танд даанч зохимжгүй харагддаг хуримын бөгж
Бүгдийг би мартсан
Би таныг хэдийнэ мартсан

Ханьдаа

Эмэгтэй хүн миний сэтгэлд
Эх орон гэж чиний энгэр билээ
Цээжийг чинь дэрлэн нүдээ анихад
Цэцэгт хөндий шиг анхилам билээ
Бүсгүй хүн миний сэтгэлд
Бүтэн орчлон гэж чи бидэн билээ
Алаг нүдний чинь эгцхэн ширтэлтээс
Амьдралын үнэнийг уншдаг билээ
Хайрлахад чинь би үнэн байя
Хардхад чинь бас нууцгүй байя
Үнсэхэд чинь л харин жаргаж байя
Үүнээс илүү жаргалыг мэдэхгүй байя
Хөөрч гомдох минь даанчиг амархан
Хөнгөн сэтгэлтэй бүсгүй хүн наддаа
Тайвшрах эр орон минь байгаач
Таниж туулах орчлон минь байгаач
Эр хонгор цээжиндээ яг ингэж тэврээд
Энгэрээ дэрлүүлж үсийг минь илбээд
Танихгүй амьдралын мэдүэхгүй замаар

Таавар мэт ирээдүйг тайлахаар авч яваач....

Алс тэртээ уулсын оргилыг ширтэн зогсоно. Энэ уул хичнээн сүрлэг уудам бас агуу юм бэ. Эргэн тойрныхоо сүр хүчин болон дүнхийж байх агуу уулын энгэрт нар салхинаас, хүйтнээс, айдсаас гээд олон зүйлээс нуугдаж болох адил санагдана. Миний бага насанд аав гэдэг хүн түүний энгэр яг л талын энэ уул шиг, уулын энгэр хормой шиг уудам бас зайтай, ямарчиг зүйлээс хамгаалагдаж бас нуугдаж болох санагддагсан. Өнөөдөр аав минь өтөл сууж агуу өргөн цээжинд нь би хэдийнэ багтахаа больж. Магадгүй заримдаа аавтайгаа адил зэрэг өтөлж буй мэт сэтгэгдэл төрнө. Гэлээ ч миний хүүхэд насны аав бидэн хоёрын тэр л нандин холбоо насан туршын минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсийм. Аавд минь ч энэ холбоо насан туршынх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй үр хүүхдийг минь ч өсгөсөөр яваа намхан жаахан өвгөн болжээ.

Хүн гэдэг ертөнцийн элгэнд ургаж хагдрахдаа ихээ олон зүйлийг үзэж, ихээ олон зүйлийг хийж, ихээ олон зүйлтэй болж үр хүүхэд олныг оллоо ч эцэг эхийг л ахин олж чадддагүй юм гэнэ лээ. Эргээд хайгаад олддоггүй ганцхан зүйл нь ижий аав юм гэнэ лээ. Энэ хоёр хүн үрийнхээ төлөө амин холбоотой ч үйлдэл, үг нь тэс ондоо... Ээжийн тухай дурсамж эргэн санагдах бүрд бүхий л зүйл нь цагаахан ил тод, үглэж зэмлэх өөрөө тэгээд тайвшрах нь хүртэл нүдэнд үзэгдэхүйц байхад эцэг маань тийм байсангүй...Тэр бүрий үглэж загнахгүй, эрхлүүлж хөөргөхгүй, дандаа л нэг зангаар...Гэм хийгээд алагдуулах шахам бодоод ирэхэд угтахдаа үнсэж угтах уужуу сэтгэл аав хүнд л байдаг юм болов уу...

Аавын тухай бас нэгэн дурсамж.....Сарынхаа цалинг аваад гэртээ ирэхдээ аравхан настай намайг дуудаад тоолуулангаа – Энэ аавынх нь нэг сарын цалин. Энэ мөнгөөр нэг сар амьдарч болноо гэсэн үг. Одоо чи том боллоо... үүнийг ав. Манай гэрийн нэг сарын мөнгийг чи зарцуул.. гээд өөр олон юм ярилгүй өгч билээ... Гуравдугар ангийн жаахан хүүхэд тэр мөнгийг хүргэх гэж их л зүдэрч билээ. Амттан таарвал тэсэлгүй авчихна. Арван хэдхэн хоноод өнөөх цалин нь дуусч би аавд хэрхэн юу гэж хэлэхээ мэдэхгүй их л шаналж билээ... Тэр цагаас хойш аав надад цуалингаа лав өгөөгүй юм. Гэлээ ч тэр цагаас хойш би мөнгө гэдэг ямар үнэ цэнэтэй олддог. Буруу үрвэл амьдралгүй болдог гэдгийг хатуу ойлгосон юм. Мөнгөтэй харьцах анхны минь алхам тэр байлаа. Өнөөдөр ч мөнгө гэдэг миний хувьд үнэ цэнэтэй ажил хөдөлмөрийн үнэн шударга хөлс хэвээр оршсоор байгаа билээ.

Нас тогтож амьдралын ухааныг эрэгцүүлэн бодохуйц болсон хойноо миний насан насан туршын нөмөр нөөлөг, хажууд нь дэггүйтэхээс айдаг байсан тэр сүрлэг аав минь жижигхээн өвгөн болсныг хараад ачыг нь хариулахын хүслээр арай илүү шаналдаг болсон шиг...

Одоо ч амин зүрхээр холбоотой аав бидэн хоёрын дунд надад хэлээгүй миний төлөө хийсэн олон зүйл цээжин дотор нь байгааг мэдрэх бүрийд эр халуун цээжиндээ багтарч байлаа ч ингэлээ гэж хэлэхгүй уудам сэтгэлийг нь харах бүрийд урт наслахын буяныг ертөнцийн жамыг аргадан гуйх юм. Ухаантай амьдрахын үнэнийг хүүхэд насаа дурсан байж мэдэх юм. Хаа сайгүй эгшиглэх эхийн тухай сайхан дуунуудаас, хаа сайгүй сонсдох ээжийн ачлалын үгсээс илүүгээр хажуугаар өнгөрсөн жижигхэн өвөгчүүлийг өрөвдөх юм. Тэдэнд зориулж ямар нэгэн зүйл хийх юм сан гэж бодогдох юм. Бартаа нугачаатай амьдрал дундуур чимээгүйхэн туулан ирсэн ч эр сэтгэлээ гандтал энэ амьдарлыг босгосон эцгийн ачыг хариулмаар байх юм. Тооноор тусах наранд дөнгөж төрсөн үрээ өргөн үзүүлж цээжээ дүүргэн баярлаж явсан аав минь амьдралын эргүүлэгт өгсөж уруудаж явахад ч хажууд минь чимээгүйхэн л багтарч цээжээ дүүртэл шаналж явсан аав минь. Аав гэдэг ээжээс арай өөр, тиймээ ээжээс арай хол ч амьдралд минь ахин олдомгүй юугаар ч орлууламгүй амин эрдэнэ..... аавын тухай бодлууд нутгийн уулсыг ширтэн байхад хөвөрсөөр...

Амьдралын амь алтан багана эр хүн байна. Аз жаргалын ад биш түшиг эр хүн байна гэсэн дууны сайхан мөрүүд сэтгэлийн гүнээс эгшиглэн гарсаар...

Бидний монголчуудын амьдрал уг нь өдрөөс өдөрт дээшилж нэг үеээ л бодвол цаг сайжирч байна гэж хэлж болно,,, харин шудрагаар буюу цалингаар амьдрана гэдэг нь энэ нийгэмд байхгүй үзэгдэл болсноос сайхан амьдралын баталгаа хайхаар хүмүүс гадаад орныг зорисоор,,,,,,,,

Харийн гүрнээс эрдэм биш эрдэнэ олуулхаар явуулсан эр нөхрүүдээ эхнэрүүд үдэж гаргасаар,,,,,,,,Хүн чанарын хугархайтай нэг нь үнэхээр эрдэнэ эд өвөрлөн ирэх ч ирэхгүй алга болоосод, эсвэл амар хялбар амьдрал хайн өөр хүнтэй гэрлэгсэд олширсоор дахиад л салалт урьдын сайхан амьдралаа гадаад гэдэг мөнгөний уурхайд алдсаар, аавыгаа нэхэх бяцхан хүүхдүүд, нөхрөө ирнэ гэж итгэн хүлээсэн эсвэл хэдиинэ нөхөргүй болсон гэдэгтэйгээ эвлэрсэн эхнэрүүдийн их урсгал хөвөрсөөр,,,

-Энэ эмэгтэйчүүд хэрхэн амьдрах вэ

Эрх чөлөөт монгол улсын эрчүүд эрхээ эдэлж мэдэхээс үүргээ умартаад байгаа юм болов уу

Ерөөсөө аливаа нэгэн нийгмийн хямралд эрэгтэйчүүд илүү их өртдөг юм болов уу даа. Шилжилтийн он жилүүдэд хичнээн сайхан эр хүн архинд донтож, худлаа ярьж хулгай хийж эсвэл зугтаж, төдийчинээ өрх айлын амьдрал өнчрөн үлдсэн гэх вэ

Бид ийм л эрчүүдтэй эх оронд төрсөн байна,

Тив алгасхаа болилоо гэхэд зөвхөн азид жишээ нь Энэтхэгт гэр бүл салалт байдаггүй, саллаа гэхэд эхнэр нөхөр хамтдаа байж хүүхдээ өсгөдөг байх юм.

Бидний эрчүүд ямар ухамсартай хүмүүс вэ? Ийн эргэцүүлэн явтал өдрийн сонины нэгэн дугаараас сэтгүүлч Болор эрдэнийн эмэгтэйчүүд бид хэнтэй гэрлэх вэ хэмээх эрэгцүүллийг ушлаа. Үнэхээр их дээд сургуульд боловсрол эзэмшиж байгаагийн ихэнх нь охид. Цэцэг цэврүү шиг энэ охид хэнтэй гэрлэх вэ? Ойворгон, худалч, унхиагүй, агсан эсвэл хөнгөн явдалтай ядаж хумсныхаа хирийг ч арилгаж чадахгүй, эвгүй үнэртэй, адаглаад л үс нь туг тугаараа бөөгнөрсөн залуучууд дунд сургуулийн ширээ, пивоны мухлаг, баар цэнгээний газар гээд хүн зугаацаж болох тэр л газруудаар алаглаж байна, Тэд ахиад л нэгийг нөгөөгөөр сольж хуучин хувцасаа шинэчлэхээс амарханаар амьдралд хандаж байна. Охидууд минь амьдрал сонгохоосоо өмнө хэтийг хар. Бид ийм эрчүүдтэй эх оронд амьдарч байна

Хэдийгээр хатуу сонсогсогдож байгаа ч гэсэн уншигч таны эргэн тойронд энэ жишээ байхгүй гэж үү? Адаглаад л та эхнэртэй хүүхэдтэй мөртөө ичих ч үгүй сайхан бүсгүйн өөдөөс хараад эхнэр хүүхэдгүй гээд худлаа яриж байгаа хүнийг хараагүй гэж үү? Аль эсвэл нэг хүүхэнтэй суугаад онцгүй болохоор нь ч юм уу дургүй хүргээд байхаар нь салсан гэж хэлэх тэнэгүүдтэй таарч байгаагүй гэж үү? Өчигөрхөн л нэгэн найзынхаа салсан нөхөртэй гудамжинд таараад “Хүүхдээ санаж байнауу?” гэж асуутал –Эхэндээ санадаг байсан одоо ч тоохоо больжээ” гээд ажиг ч үгүй ярьж байх юм. Хичнээн дээд боловсролтой сайхан охид ямар тэнэгтэй зууралдан элгэндээ хүүхэдтэй хатаж явна вэ?

Хичнээн сайхан бүсгүй хүн эд хөрөнгө босгосон амьдралаа зээлийн барьцаанд тавьж эр нөхөртөө итгэн гадаадад үднэ вэ

Бид үнэхээр хөмөрсөн тогооноосоо гараагүйдээ, юм үзэж нүд тайлаагүйдээ, бидний эрчүүд харьд очиж харийн соелд гашилж хөнгөхөн жаргалд хөл алддаг юм болов уу даа, Эмэгтэйчүүд би хэнтэй гэрлэх вэ?

Гэхдээ мэдээж хэрэг бүх эрчүүд ийм болчихсон юм биш ээ. Энэ олон дотор сайн хүмүүс байлгүй л яахав гадаадад явж амьдралаа сайжруулна гэдэг буруу нь юун. Гол нь өдөр хоногын орчилд хөл алдалгүй амьдрал хиигээд өөртөө үнэнч байж ар гэрээ эргэж харах нь л чухал биш үү

Эрчүүд минь сэрээч эх оронд чинь ихэнхдээ л хүүнүүд амьдарч, үр хүүхдээ өсгөж, хоер хүний хүлээх үүргийг эмэгтэй хүн туяхан нуруундаа үүрч ядан явна. Та нар эргэж ирээч. Гэр орон амар тайван амьдрал хариас хайгаад ч олохгүй бүхэн чинь хүлээж байна, Бидний Монголчууд цөөхүүлхнээ шүү дээ та нар байхгүй бол эмэгтэйчүүд үнэхээр хэнтэй гэрлэх вэ. Гадаадын маш олон иргэд та нарын адил сайхан амьдрал хайн Монголд ирж байна. Бидний мэдэхийн л хичнээн ч олон эмэгтэйчүүд харын хүнтэй гэрлэж байна вэ. Тэдний ярих нь: “Монголоос сэтгэлд нийцэх сайн залуугаа хайж олно гэдэг үнэхээр хэцүү “ гэх. Ингээд л та нар алхам алхамаар л хүүхнүүддээ гологдож байна гэсэн үг Ийм нөхцөлд харийнхантай гэрлэж буй эмэгтэйчүүдийг ч буруутгах ямар хэрэг байна. Тэд мэдээж хэрэг Монгол залуудаа хайртай болж, Монгол хүнтэй амьдарч төрлөх монгол хэлээрээ хайр дурлал ярихыг хүсч л байсан шүү дээ. Харин энэ бүхний төгсгөлд хоерхон сая Монгол цус урсан алга болж байна, эрчүүдийнхээ ихэнхийг дайнд алдсан орнууд шиг бид эрчүүдийнхээ ихэнхийг энхийн цагт мөнгө хэмээх мангасын амруу хийгээд сураггүй алдаж байна, Эмэгтэйчүүд бид тэгээд хэнтэй гэрлэх вэ?

;;